Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
9
8
8
Users Today : 28
Users Yesterday : 45
Total Users : 37988
Views Today : 45
Views Yesterday : 47
1 “Энэхүү Кали эринд, оюунлаг хүмүүс нь Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч Дээд Бурханы хувилгаан танаа хамтаараа ариун нэрийг дуулах байдлаар(санкиртан) мөргөл хүндэтгэлээ илэрхийлэх ажгуу. Хэдийгээр Түүний царай хар бараан биш ч (алтлаг өнгөт) Тэрвээр Бурхан Кришна Өөрөө мөн билээ. Түүнийг, Түүний мөнхийн хүрээллүүд, албатууд, зэр зэвсгүүд, ойр дотнын дагуулууд нь дагалдан, морилон ирэх бөлгөө”. Шримад-Бхагаватам. 11.5.32 кришна-варнам твиша-кришнам сангопангастра-паршадам ягьяих санкиртана-прайяир яжанти хи су-медхасах Зарим үгийн тайлбар: Кришна-варнам – Энэ үг нь Бурхан Чаитанья нь Кришнагийн хувилгаад, аватаруудын ангилалд хамаарах ба өөрөөр хэлбэл Тэрээр Бурхан Кришна Өөрөө мөн гэсэн үг. Кришна-варнам нь мөн Бурхан Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч гэсэн утгатай. Твиша-акришнам – Энэ нь Түүний биеийн өнгө хар биш гэсэн утгатай. Тэрээр газар дэлхийд морилон ирэхдээ алтлаг шаргал дүрээр морилон заларсан. Сангопангастра-паршадам – Бурхан Чаитаньяг Түүний нэр хүндтэй дагуулууд болох Бурхан Нитьянанда, Адваита Ачарья, Шри Гададхара Пандит, Шриваса Ачарья, Харидас Тхакур зэрэг дагуулууд ямагт дагалдан ирдэг. Өөр бусад хувилгаан дүрүүдээр
Минскийн сүмийн Ням гаригийн хөтөлбөрт Анатолий нэрт залуу тогтмол ирдэг байлаа. Гэтэл сар гарангийн хугацаанд тэр үзэгдсэнгүй. Дараахан нь Анатолий ирсэн бөгөөд түүнд юу тохиолдсон талаар асуухад тэрээр өөрт тохиолдсон дараахь түүхийг ярьж өгсөн билээ: -Эцэг маань саяхан нас нөгчсөн юм. Тэр үнэн алдартны шашны хуврага хүн байлаа. Түүнийг нас барсны дараа бие цогцосных нь орчимд би бүтэн хоёр хоногийн турш Бурханы ариун нэрийг эрхин дээрээ тасралтгүй давтан уншсан билээ. Гэтэл оршуулах ёслол болсны дараа эцэг маань миний зүүдэнд ирсэн юм. Эцэг маань, түүний бие цогцосны орчимд мөргөл залбирал уншиж байсанд маань тун тун их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ залбирлууд шүүгдэх үеийн түүний байдалд маш их тус хүргэсэн хэмээсэн юм. Тэр надад нас нөгчих үед нь чухам юу юу тохиолдсон талаар ярьж өгсөн билээ. Нэг мэдэхнээ, түүний өмнө гурван аймшигт бодгаль зогсож байхыг тэр харжээ. Тэд түүний хүзүүг олсоор оосорлон, чулуурхаг тал дундуур чирж гулдран авч оджээ. Чулуунууд түүний биеийг урж, маш ихээр өвтгөн,
90 ээд оны дунд үес билээ. Бишрэлтнүүд ширээний ард зогсоод ном түгээж байлаа. Ширээ тийш нэгэн хүн ойртон ирээд, “Үхэлтэй учрах цаг дор” номыг их л бодлогошронгуй эргүүлж эхлэв. Энэ номны хавтсан дээр нас нөгчиж буй Ажамилагийн дэргэд ямадутууд буюу эрлэгийн элч нар зогсож буй зураг байдаг. Дараа нь тэр хүн ямадутууд руу заагаад: “Тэднээс хэрхэн ангижирч болох вэ?” хэмээн ном зарж байсан бишрэлтнээс асуулаа. Мөнөөхь бишрэлтэн түүнээс: “Та эдний талаар яаж мэддэг болсон юм бэ?” хэмээн эргүүлэн асуув. Ингээд тэр хүн өөрийн түүхээ түүнд ярьж өгчээ. “Би нэгэн бүлгийн гишүүн байсан ба нэг удаа хүндээр шархтан эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм.. Миний шарх маш хүнд байсан тул би ухаан алдсан байлаа. Ухаан алдах үед маань над руу эдгээр амьтад дайрсан” – гэж тэрээр эрлэгийн элч нарын зураг руу заагаад, – “Харин би одоо амьдралын хэв маягаа өөрчилж дахиад эдэнтэй таармааргүй байна” хэмээлээ. Мөнөөхь бишрэлтэн түүнд номууд болон эрхи авахыг зөвлөв. Эрихэн дээрээ Кришнагийн