Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
9
9
7
Users Today : 37
Users Yesterday : 45
Total Users : 37997
Views Today : 54
Views Yesterday : 47
Ихэнхи өвчин өвчлөл өчигдрийн буюу хүмүүний урьд амьдралын буруу үйлийн үр дүн байдгийн зэрэгцээ өнөөдрийн зан чанарын сөрөг байдал, оюуны хөгжлийн сул дорой байдал, сэтгэл зүйн эрүүл биш байдлаас үүсдэг тухай Вед судруудад сургажээ. Бид доор гол гол өвчнүүд хийгээд түүний үүсэх болсон өнөөдрийн шалтгааны талаар товч дурдая. Архинд донтох өвчин – Сэтгэлийн гүн хямрал, хоосон хийгээд бардамналын мэдрэмж, бусдыг үл хайрлах сэтгэл, өөртөө хайр гамгүй хандах хандлагаас Аллерги буюу харшил – Өөрийгөө хүч чадлыг үл үнэлэхүйгээс Ангина буюу хоолойн өвчин – Өөрийгөө илэрхийлэх чадвар сулаас Цус багадах өвчин – Амьдралаас айх айдас, өөрийгөө үнэлэх хүндлэх үнэлэмж сулаас Артрит – Гомдомтгой зан, амархан дүрсхийн уурладаг авир, өөрийгөө үгүйсгэх, өөрийг чинь хайрлаж хүндлэхгүй байна гэж бусдад гомдохоос Астма- Дарамт, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс айх айдас, амьдралаас айх айдсаас Геморрой – Айдсаас үүсэн бий болсон мэдрэмж, өнгөрч улирсан үйл явдалд уурлах, хорсон санах, бүтэхгүй байх гэж айх Дүлийрэх, сонсгол муудах – Тэвчээргүй зан, аливааг таатай бишээр хүлээж авах, чамлах,
Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш. Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм. Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига цэцгийн үнэрүүд юм.
Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол зүйлс юм. Бидний