Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 0 2
Users Today : 29
Users Yesterday : 48
Total Users : 29802
Views Today : 33
Views Yesterday : 56
Хэнбээр аз жаргалыг олох ба бүхий л зовлон хийгээд түгшүүрээс ангижирахыг хүсвээс түүнд зориулсан бясалгал нь энэхүү үйлийн нэн чухал тал юм.       Бясалгал  хэмээх нь “бодол санааны төвлөрөл ” гэсэн утгатай үг бөгөөд харин төвлөрөлд объект /тусагдахуун/  байх ёстой. Өдөр тутмын ухаан эзэлсэн түгшүүрээс ангижирахын тулд хүмүүн материаллаг түвшингээс дээш гарч трансцендент сүнсний түвшинд батжин авахыг хичээх  ёстой. Бурханы алдрыг давтан хэлж тэр чинээгээрээ Түүнтэй харьцаж  чадсанаар үүнийг хийж болно.      Төрөл бүрийн ном судруудад баталснаар Бурхан олон алдартай нь: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда гэх зэрэг ажгуу. Бурханаа давтан дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг ба хүмүүнд материаллаг түвшнээс сүнсний түвшинд өгсөн хүрэхэд дэм болмуй. Энэтхэг оронд олон мянган жилийн туршид Бурханы алдрыг мантра маягаар хүмүүн нар дуудсаар ирэв. Санскрит хэлээр мана хэмээх нь “ухаан”, харин трайа хэмээх нь “ангижрах ” гэсэн утга болмуй. За тэгэхлээр мантра нь болбаас бидний ухааныг аюул түгшүүрээс ангижруулдаг трансцендент авиа дуудлагын зохицол байх нь. Ведийн ном шастир нэгэн мантрыг маха мантра /их мантра/ хэмээн нэрлэдэг бөлгөө. ”Кали–санатарана–упанишадад” айлдахдаа түүнийг бүрдүүлсэн арван зургаан үгс Харе Кришна,
АСУУЛТ: Та бүхний илгээмж хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, тэдний бодол санааг өөрчлөн, тэдэнд Бурханы ухамсрыг нээн өгч, хүмүүсийг та бүхний өгүүлж байгаа шиг байдлаар биеэ авч явна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу? ХАРИУЛТ: Энэ нь олон зүйлээс хамаарна. Энэ мэдлэг хир хурдан тархаж байгаагаас бас хүмүүс түүнийг хүлээж авч байгаа байдлаас гэх мэтчилэн. Ихэнхидээ Бурханы болон Түүний итгэмжит төлөөлөгчийн илгээмж, айлдварыг маш цөөхөн хүмүүс сонсож, хүлээн авч чаддаг. Зөнч Мухаммед, Ийсус, Будда болон өөр бусад олон бодгалиудын энэ ертөнцөд авч ирсэн илгээмж нь  хайр болон амар амгалан оршихуйн орчлон дахины илгээмжүүд байсан юм. Тэд биднийг энэхүү цаг зуурхны ахуйд хэт ихээр бүү уягдан татагд гэж сургасаар ирсэн. Тийм мэт аугаа бодгалиуд бидэнтэй өөрсдийн гүн гүнзгий бурханлаг ухаарал мэдлэг, урам зоригоо хуваалцаж байсан нь үнэн ч тэр үеийн хүмүүсийн ихэнхи нь энэ мэдлэгийг төдийлөн хайхарч байсангүй. Гэвч Бурхан туйлын өршөөнгүй болохоор бидний дунд амьдарч, биднийг хүний оршихуйн дээд утга учрын талаар, чухам юунд тэмүүлэх ёстой талаар сургахаар
“Бхагавад-гитад” Дээд Эзэн айлдахдаа, Түүний илрэл, төрөлт, үйл нь трансцендент бөгөөд тэдгээрийг ухаарч ойлгосон хэн бүхэн бурханлаг(сүнслэг) ертөнцөд морилон хүрэх нь баттай хэмээн өгүүлсэн байдаг. Бурханы илрэл залрал буюу Түүний төрөлт эгэл жирийн хүний төрөхүйгээс эрс  ялгаатай. Эгэл хүний хувьд өөрийн урьд урьдны үйлээс хамааруулж материаллаг бие махбодийг хүлээн авах хэрэгтэй болдог. Бурханы илрэн залрахуйн тухай хоёрдугаар бүлэгт өгүүлсэн бөгөөд Тэрээр Өөрөө хүссэн үедээ л морилон залардаг. Дээд Эзний морилон залрах цаг болох үес бүхий л оддын орд хамгийн тааламжтай байршлыг олсон байлаа. Рохини гэж нэрлэгдэх одны од эрхсийн нөлөөлөл ноёлсон үе байв. Учир нь энэ од туйлын таатай сайн нөлөөтэй од хэмээн тооцогддог. Рохини од нь Брахмын шууд удирдлага хяналтан дор оршдог. Одон зурхайн үүднээс тухайн одны байршлаас гадна гаригсын төлөв байдал байршлаас хамаардаг тааламжтай болон таагүй мөчлөгүүд байдаг. Кришнаг мэндлэх үед гаригс өөрсдөө хамгийн аятай таатай байршлуудыг эзлэсэн байлаа. Энэ мөчид хаа сайгүй – дорно зүгт, өрнө зүгт, умард, өмнөдөд амар амгалан, хөгжил цэцэглэлийн
Scroll to Top