Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
3
1
8
7
Users Today : 119
Users Yesterday : 116
Total Users : 53187
Views Today : 130
Views Yesterday : 143
Spread the love Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм. Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр
Spread the love Вайшнавын нийгэмлэгт залуу бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу,
Spread the loveАливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн үгүйлэх, Асрамж хайр өөртөө хүсэхүл Ажиггүй мод мэт орштугай Бусдын тусыг хөсөр орхиж Өөрийн тусыг өндөрт өргөж Буруу зөвгүй чалчих аваас Бушуу мод мэт орштугай Нэг нь уурлаж, нөгөө нь дурлах Нялхсын авирт ундууцах хэрэггүй Нисванисын эрхээр тийн аягласныг Нинжин сэтгэлдээ уучлан болгоо Өөрт болон бусдад тустай Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг Би-үгүй сэтгэлийг барьж бай. Удтал хүлээсэн зол завшаан Одоо л бүрдсэн хэмээн санаж Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй Сүмбэр уул шиг бат оршигтун. Тас шувуу хэзээ нэгтээ Тасчиж ирээд идэхийн цагт Харамлаж хаацайлж чадахгүй байж Харин одоо юундаа шунана вэ? Бусдаас зээлсэн