Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 7 9 5
Users Today : 5
Users Yesterday : 291
Total Users : 45795
Views Today : 5
Views Yesterday : 345
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Та түүний яруу алдрын талаар айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Энэхүү ариун гэгээн өдрийг Индира экадаши гэж нэрлэдэг. Хүн энэхүү өдөр мацаг барих аваас түүний бүх нүгэл нь устан арилахын зэрэгцээ тамд унасан түүний өвөг дээдсүүд нь тэндээс чөлөөлөгдөн ангижрдаг. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадашийн тухай зүгээр л сонсож байгаа хүн мориор өргөл өргөсөнтэй адил аугаа их ач тусыг хүртдэг. Сатья югад, Индрасена нэртэй нэгэн хаан амьдардаг байсан ба тэрээр бүх дайснуудаа ялан дийлсэн тийм  хүчирхэг нэгэн байлаа. Түүний улс гүрнийг Махишмати-пури гэдэг байв. Маш их бишрэл шүтлэгтэй байсан учир Индрасена хаан өөрийн албат иргэддээ зохих ёсоор анхаарал халамж, санаа тавьдаг байв. Иймээс ч  тэр маш их алт, үр тариа болон хөвгүүд, ач нартай байлаа. Тэр бол Шри Вишнугийн аугаа чин бишрэлтэн байлаа. Тэр Миний нэр алдрыг магтан дуулж, “Говинда,
1973 оны арван хоёр сарын 7. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь  дагалдан явна. Бурханыг харж чадах нүд Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй. Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх ёстой. Ингэснээр
1973 оны арван хоёр сарын 10. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами  болон өөр бусад шавь нар  дагалдан явна.  “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?   Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ? Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй. Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг. Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай. Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарна.
Scroll to Top