Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 8 2 0
Users Today : 30
Users Yesterday : 291
Total Users : 45820
Views Today : 30
Views Yesterday : 345
Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна. Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг. Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон сүнслэг харилцаа шаардлагатай
Нэгэн удаа, Юдхиштхира Махаражын дүү Бхимасена Пандавчуудын өвөг аугаа мэргэн Шрила Вьясадевагаас экадашийн мацаг барих бүх дүрэм журмуудыг баримтлалгүйгээр бурханлаг ертөнцдөө буцан очиж болох эсэх талаар асуусан. Бхимасена: “Ай аугаа мэргэн өвөг минь ээ, миний ах Юдхиштира, миний хайртай ээж Кунти болон амраг эхнэр Драупади, мөн Аржуна, Накула, Сахадева нар энэ ариун гэгээн өдөр дагаж мөрдөх ёстой бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьдаг. Харин  өвөө минь ээ, өлсөнө гэдэг бол миний хувьд тэсвэрлэхийн аргагүй  зүйл байдаг учраас би тэдэнд, хоолгүйгээр  амьдарч чадахгүй гэж хэлдэг билээ. Мацаг барилгүйгээр тийм үр дүн, ач тусыг яаж хүртэж болохыг надад хэлж өгөөч.” гэж хэлсэн. Түүний энэ үгийг сонсоод Шрила Вьясадева: “Хэрвээ чи тамын гаригуудад унахаас зайлсхийн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрэхийг хүсэж байвал гэрэлтэй үеийн ч тэр, харанхуй үеийн ч тэр экадашид мацаг барих л хэрэгтэй болно.” гэж хариулсан. Бхима залбиран: “Ай аугаа мэргэн өвөө минь ээ, мунигуудын хамгийн аугаа нь минь ээ, Би өдөрт ядаж нэг удаа хоол идэлгүйгээр
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд мацаг барих бүх өдрүүдээс шилдэг нь болох Ашадха сарын харанхуй хагаст тохиодог экадашийн талаар айлдъя. Йогина экадаши нэрээр алдаршсан энэ экадаши нь бүх хэлбэрийн нүглийн үр дагавруудыг устган зайлуулж дээдийн дээд ангижралыг хүртээдэг билээ. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадаши нь материаллаг оршнолын хүрээ хязгааргүй далайд живэн байгаа хүмүүсийг авран, тэднийг бурханлаг ертөнцийн эрэгт хүргэдэг. Энэ экадаши нь бүхий л гурван ертөнцийн хүрээнд мацгийн бүх ариун гэгээн өдрүүдээс гол чухал нь юм. Би чамд Пурануудад бичсэн нэгэн түүхийг айлдан энэхүү үнэнийг нээн хүртээе. Алакапурын хаан, хагас бурхдын сан хөмрөгийг хариуцагч Кувера нь
Scroll to Top