Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 4 2
Users Today : 6
Users Yesterday : 26
Total Users : 29842
Views Today : 6
Views Yesterday : 36
Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх. Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг  харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар гэдэг нь бид
Шрила Прабхупада 1966 онд Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулах үедээ бүх амьдрал зориулсан Шримад-Бхагаватамынхаа эхний гурван бүлгийг л хэвлүүлээд байсан юм. Дэлхий ертөнцөөр аялж, үүсгэн байгуулсан хөдөлгөөн нь өсөн дэвжих үед Шрила Прабхупада вайшнавуудын үйл хэрэгтэй холбоотой олон стандартуудыг толилуулсан. Философи, түүх, соёлоор баялаг, орчуулгатай, англи тайлбартай номууд нь 60 гаруй боть болсон байна. Гэлээ ч гэсэн Шрила Прабхупада Вайшнавуудын номлол сургаал, зан үйл, соёлын тухайд юуг, хэрхэн, ямар зорилгын төлөө судлахаа мэдэхгүй эргэлзэж байгаа шинээр ирэгсдэд зориулж өөрийн номуудаа маш эмх цэгцтэй, системтэйгээр туурвисаар байлаа. 1977 онд аяллаа дуусгасныхаа дараагаар ИСККОН-ий боловсролыг сүмд байнга амьдрагсад болон цуглааны бүлгийнхний дунд өвөрмөц хэлбэрээр эзэмшүүлж байжээ. 1995 онд Европын өнцөг булан бүрт байсан чин бишрэлтэнгүүдийн бүлэг ИСККОН-ий заах аргыг нэг жишигт оруулах тухай хэлэлцэхээр уулзалт хийцгээв. Тэд Шрила Прабхупадагийн номнуудын агуулгуудыг жагсааж, тэдгээрийг дэс дараалалд оруулан цэгцэлж, хичээлүүдийн төлөвлөгөө болгон хувааж, багш нарын гарын авлагуудад хавсаргасан байна. Үүний үр дүнд Европ болон Орос дахь
1973 оны таван сарын 15. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна. Д-р Сингх: Эрдэмтэд бурханлаг сүнсийг харна гэдэг маш хүнд гэж тооцдог. Тэд түүний оршин байгаа гэдэг их л эргэлзээтэй гэж ярьцгаадаг. Шрила Прабхупада: Тэд түүнийг яаж харж чадах билээ дээ? Харна гэхэд хэтэрхий жаахан. Хэнд тийм хурц хараа байна ? Д-р Сингх: Гэсэн хэдий ч тэд ямар нэг аргаар түүнийг мэдрэхийг хүсдэг. Шрила Прабхупада: Хэрэв хүнд зууны нэг гран/жингийн хэмжээ=0.00648г/ үхлийн хор өгвөл тэр шууд л үхнэ. Хэн ч,  хорыг ч, хор хэрхэн үйлчилж байгааг ч харж чадахгүй. Гэсэн ч тэр үйлчлэл нөлөөгөө үзүүлэх л болно. Үүн шиг түүний үйлдлийг хараад сүнсний оршин буйг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү ? Ийм тохиолдлуудад бид ямар нэг зүйл оршин байгааг гадаад байдал, үйлчлэл нөлөөнөөс нь хардаг. Ведүүдэд, бүх бие махбодь зөвхөн сүнс гэж нэрлэгдэх тэр өчүүхэн хэсгийн ачаар л үйл хийж байдаг хэмээн өгүүлсэн. Хэрв би өөрийгөө чимхвэл тэр даруйд би үүнийг
Scroll to Top