Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 3 0 6
Users Today : 52
Users Yesterday : 142
Total Users : 58306
Views Today : 55
Views Yesterday : 151
Spread the loveКришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах. Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх. 3.   Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах. 4.       Кришнагийн ухамсрын сургаал номлолыг: А)  гадаад үйл, алба зүтгэлдээ Б)  дотоод хөгжил дэвшилдээ хэрэглэх, мөн зан байдлын  вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах. 5.         Чин бишрэлтэнгийн номлол хийх хүслийг хөгжүүлэх болон энэ талын мэргэшлийг дээшлүүлэх. 6.         Ведийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлснээр нийгэмд бодьтой ач тус хүргэх хийгээд нийгмийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаструудад агуулагдах мэдлэгийг хэрэглэснээр Кришнагийн ухамсрын Олон улсын нийгэмлэгт туслаж чадах туршлагатай вайшнава-номлогчдыг хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд туслах. 7.         А) Шрила Прабхупадагийн миссийг ойлгох болон үнэлэх Б) Энэ ойлголтыг Кришнагийн ухамсрын нийгэмлэгт болон түүний гишүүдийн дунд сахин хамгаалахад чин бишрэлтэнгүүдэд туслах. 8.         Шаструудад агуулагдах мэдлэгийг тайлбарлах, үнэлэх болох хэрэглэх явцдаа чин бишрэлтэн өөртөө ёс суртахууны  болон академийн нэгдмэл шинж чанарыг хөгжүүлдэг гэдгийг батлах. 9.         А) Шаструудын бурханлаг эх сурвалж байдалд бүрэн итгэлтэй болох Б) Нээлттэй байдал, мэдэх гэсэн оролдлого чармайлт болон
Spread the loveСүнсний тухай эрдэм ухаан.           Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа  аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг.  Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно. Сүнс оршин байдгийн баталгаа. Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс  бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг.           Жинхэнэ “Би” бол  бие махбодь, ухаан болон оюунаас ялгаатай гэдэг зөн билгийн гэмээр ойлголт бидэнд байдаг. Бид: “Миний гар.”, “Миний толгой.” … гэх мэтээр ярьдаг. Толгой дээрх үснээсээ авахуулаад хөлийн хуруунуудынхаа хумсны  үзүүрийг хүртэл, энэ бол минийх гэж хэлж, ярьдаг. Энэ нь, бие махбодийн бүх хэсгүүд хэн нэгэн эзэнд харьяалагддаг гэдгийг
Spread the loveШрила Прабхупада 1966 онд Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулах үедээ бүх амьдрал зориулсан Шримад-Бхагаватамынхаа эхний гурван бүлгийг л хэвлүүлээд байсан юм. Дэлхий ертөнцөөр аялж, үүсгэн байгуулсан хөдөлгөөн нь өсөн дэвжих үед Шрила Прабхупада вайшнавуудын үйл хэрэгтэй холбоотой олон стандартуудыг толилуулсан. Философи, түүх, соёлоор баялаг, орчуулгатай, англи тайлбартай номууд нь 60 гаруй боть болсон байна. Гэлээ ч гэсэн Шрила Прабхупада Вайшнавуудын номлол сургаал, зан үйл, соёлын тухайд юуг, хэрхэн, ямар зорилгын төлөө судлахаа мэдэхгүй эргэлзэж байгаа шинээр ирэгсдэд зориулж өөрийн номуудаа маш эмх цэгцтэй, системтэйгээр туурвисаар байлаа. 1977 онд аяллаа дуусгасныхаа дараагаар ИСККОН-ий боловсролыг сүмд байнга амьдрагсад болон цуглааны бүлгийнхний дунд өвөрмөц хэлбэрээр эзэмшүүлж байжээ. 1995 онд Европын өнцөг булан бүрт байсан чин бишрэлтэнгүүдийн бүлэг ИСККОН-ий заах аргыг нэг жишигт оруулах тухай хэлэлцэхээр уулзалт хийцгээв. Тэд Шрила Прабхупадагийн номнуудын агуулгуудыг жагсааж, тэдгээрийг дэс дараалалд оруулан цэгцэлж, хичээлүүдийн төлөвлөгөө болгон хувааж, багш нарын гарын авлагуудад хавсаргасан байна. Үүний үр дүнд Европ болон
Scroll to Top