Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 3 0 9
Users Today : 55
Users Yesterday : 142
Total Users : 58309
Views Today : 58
Views Yesterday : 151
Spread the love        Бурханы адислалт Бхакти Чаитанйа Свамигийн нэгэн лекцэнд, Кришна хамгийн өчүүхэн жаахан үйлчлэл зүтгэлийг ч үнэлдэг тухай өгүүлсэн байдаг. Махараж үүнтэй холбогдуулан нэгэн түүхийг ярьсан юм. Нэгэн маш их баян чинээлэг, нөлөө бүхий хүн амьдардаг байжээ. Тэрээр хангалттай үл бүтэх этгээд байсан хийгээд, өөрийн амьдралдаа нүгэл хилэнцийн зэгсэн “нөөцтэй”, материаллаг бодол ухаантай нэгэн байсан аж. Хэдий нүгэлт зуршил түүнд байсан ч ямар нэг байдлаар үхэх агшиндаа хүн Харе Кришнаг давтах нь чухлын тухай сонсох, ухаан санаандаа түүнийг хадгалах аз тохиосон байна. Энэ нь хэдийгээр түүний амьдралын хэв маягт нөлөөлөөгүй ч үхэх мөч нь болж, хэвтэж байх цагтаа тэрээр зарцаа дуудаж: “Тийм газарт байдаг Харе Кришнагийн сүм рүү хурдан гүй. Тэгээд тэндээс надад даруй эрхи авч ирж өг. Би Харе Кришна мантра уншмаар байна. Алив хурдлаарай” хэмээн хүсэж л дээ. Зарц ч байдаг чадлаараа сүмийн зүгт харайлаа. Тэгээд сүмд ч хүрж, тэндээс эрхи худалдан аваад удаж төдөлгүйгээр буцаад эзэн рүүгээ яаран сандран гүйсээр
Spread the loveВишнужана Свамигийн тухай өгүүлэх нь Вайяасаки даса (04-16-08) Лос-Анжелесийн төв уруу хөдлөхөөр Сэвэнт энд Броудвэй дэхь Буллокийн их дэлгүүрийн өмнө зогсож буй бүхээгтэй тэрэг уруу хүн бүр л урам зоригтойгоор орж байх юм. Очих газар нь бохир, хүн ихтэй, тийм сайхан биш ч Лос-Анжелес дахь шашны бүлгүүдийн хувьд хүмүүст өөрсдийгөө танин мэдүүлэхээр очдог газар юм. Чин бишрэлтнүүд булангийн автобусны зогсоолын ойролцоох гудамжны дагуу зогсоход Вишнужана киртан эхлэхээс өмнөх гуру-пранама мантраг аялан нэгэн хэмнэлээр тамбураа татаж эхэллээ. Чин бишрэлтэнгүүд хариуд нь мөн магтан дуулж, зарим нь дунгийн хясаандаа задгай мөнгө цуглуулж эхлэв. Удалгүй уг нь бол завгүй хөлхөж байдаг Лос-Анжелесийн хотын төвийн дэлгүүр хэсэгчдийн анхаарлыг туйлын бахдалтай дуулал, бүжиг татаж эхлэв. Мянга мянган хүмүүс Бурхан Кришнагийн Ариун Нэрийг сонссоноор үр шимийг нь хүртэнэ. Вишнужана тамбураа тоглон уянгалуулан дуулж, урагш хойш найгах нь чин бишрэлтнүүдэд түүний Нарада Муни сүмдээ трансцендентал винагаа тоглон байсан дүрийг нь санагдуулна. Хажуугаар явах хүмүүс түүнд сэтгэл татагдан зогсож, үзэхэд чин бишрэлтнүүд тэдэнд “Бурхан Зүг
Spread the loveМ.Хангал Ведийн шашны номын багш Кришнагийн адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами манай орноо зочлон єнгєрєгч бямба гарагт “Сvнсний тухай мэдлэг” лекц уншлаа. Тэрбээр 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлж хvvхэд ахуй насаа Германы Гамбург хотноо єнгєрєєсєн бєгєєд нутгаасаа гараад 15 жил болсон аж. Тvvний номын нэр “Бурханд зvтгэх сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгох” гэсэн утгатай бол ээж ааваас хайрласан алдрыг нь Гуннар Рейманн гэдэг. Амьдралынхаа ихэнх жилvvдийг ведийн шашинд зориулан гэгээрэлд хvрсэн номын багштай “Ведийн шаштир”-аас ведийн сургаалийг Монгол дахь шавь нартаа тайлбарлаж байхтай нь таарч ярилцсан юм. -Та “Сvнсний тухай мэдлэг” лекцээрээ сvнс гэж юу болохыг тайлбарласан. Тэгвэл уншигчид маань ч сvнс гэж юу болохыг сонирхож байгаа? -Сvнс нь бурханлиг оюун ухааны нэгээхэн хэсэг болдог. Хvн махан биетэй. Махан биеэ жинхэнэ хvн гэж эндvvрдэг. Гэтэл бидний махан бие ердєє л сvнсний гадаад тусгал юм. Сvнс биеэс гарсан тохиолдолд махан бие vхдэг. Сvнс биеэ орхиж, хvн нас барахыг “явчихлаа, тэнгэрт хальчихлаа” гэдэг. Єєрєєр
Scroll to Top