Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 3 6 4
Users Today : 110
Users Yesterday : 142
Total Users : 58364
Views Today : 131
Views Yesterday : 151
Spread the loveХөг муутай хөгжмийг Хүчээр нүдээд яах вэ Үг ойлгохгүй хүмүүнийг Үглэж сургаад яах вэ Ая ордоггүй хөгжмийг Албаар балбаад яах вэ Аврал мэдэхгүй хүмүүнийг Аргадаж сургаад яах вэ   Гэрийн гадаахь угаадсан дээр Хэрээ, турлиах цуглана даа Хээрийн цэнгэг нуурандаа Хээнцэр хун хөвнө дөө Баахан улай оловч Бараан хэрээ чамлана даа Жаахан замаг төнхөөд л Цагаахан хун цадчихна даа Íîìûí ãýãýýí ¿íýíèéã Íóõàöòàé õ¿ðòýõ õ¿ñýë íü Àíãèæðàëä õ¿ðýõ çàìûí Àíõíû àëõàì ìºíºº Байгаа жаахан зүйлдээ Баттай ханах сэтгэл нь Төгст хүрэх замын Түрүүчийн алхам мөнөө Балабхадра дас
Spread the love Доктор Мэлхий гуайн басамжлал   Маний амьдардаг цөөрөм чинь Маш том шүү дээ хө Атлантын далай гэдэг чинь минийхээс Арав дахин томуу даа?   2009-02-17.   2009-02-17.     Үл хуучрах хууль   Үүл бүрхэж цас орох нь Өвлийн тэнгэрийн зан биз ээ Үйл эргэж нас мэрэх нь Үйлтэй толгойн зам бизээ.     Хишиг ба сэжиг   Авир муутай гахайнд Аяга сүү өгвөл Хоншоороороо түлхэж орхичихоод Хогийн сав руу зүтгэнэ дээ     Харанхуйтай ханьсагчдын “хар” дайсан   Шөнийн харанхуйг хөөсөн Сүүн цагаан саран Бурангуйн мунхгийг “гөрөөлсөн” Бурханы ариун сургаал мэт     Алтыг авсанд   Үнэн ухаант хүн өөрөө л судлаад мэдчихнэ Өчүүхэн тэнэг хүмүүн хэлэн хэлүүлсээр залхана Хэлсэн ярисны үнэнтэйг хэд дахин амсавч Явдал үйлээ засалгүй яв янзаараа дуусна     “Харанхуйн” харанхуйд   Буурал шар наранг “хажуулахад” Бузрын хүчин “дөрөө чангална” Уур, шуналаар улаач хийгээд Ухаан муутнуудыг авлаж гарна.   Балабхадра дас  
Spread the love Ая хүснэ.   Аадрын үүл мэт биетэй дээ Аялгуут сайхан лимбэтэй дээ Тогосын өдөн чимэгтэй дээ Тун ч соньхон ээмэгтэй дээ Дахилт: Хараад хараад нүд уйдамгүй Хайраар бялхсан Бурхан минь ээ Бадмын өлмийд тань учран золгох Баярт өдрийг хүлээн байнаа Ургах наран мэт мэлмийтэй дээ Урт чийрэг мутартай даа Эрвээхий эндүүрэм нигууртай даа Эрдэнийн чулуун гоёотой доо   Дахилт   Яду удмаас гаралтай даа Яшода ээжээс зэмлэлтэй дээ Ямуна мөрнөөр явдалтай даа Ялагдашгүй Кришна алдартай даа Дахилт Тугал сүргээ хариулаатай даа Субал найз улаатай даа Аглаг ойдоо урцтай даа Радха гопитой учраатай даа   Дахилт   Балабхадра дас  
Scroll to Top