Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
6
6
Users Today : 112
Users Yesterday : 142
Total Users : 58366
Views Today : 133
Views Yesterday : 151
Spread the love Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй Бардам омголон зангийн эзэн болсон надад Башир яхир зангийн уурхай болсон надад Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.
Spread the love Бхагавата-дхармаг Америкт номлохуй Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1965 оны есдүгээр сарын 17нд Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Энэтхэгийн хилийн чанадад бүх дэлхий даяар Шри Чайтаньягийн сургаалыг номлох тухай зааврыг зүрхэндээ тээн “Жаладута” хөлөг дээр суун Бостон хотноо ирсэн юм. Бостоны сүрлэг өндөр байшингуудын бүүргэр дүр төрхийг хараад тэрээр энэ заавар тушаалыг биелүүлэх нь ямархан хүнд болохыг ойлгосон. Мөн түүнийг Бурханд итгэх итгэл үгүй Барууны хүмүүсийг энэрэн өрөвдөх сэтгэл эзэмдсэн юм. Очсоныхоо маргааш өдөр тэрээр энэхүү түүхэн залбирлыг бенгали хэл дээр бичсэн бөгөөд түүндээ тэрээр бүхий л унан доройтсон сүнснүүдийг аврахыг хүсэн Кришнад хүлцэнгүйгээр залбиран мөргөжээ. 1. Миний эрхэм хайрт Кришна минь ээ, Чи энэ өчүүхэн сүнсэнд эгэлгүй өршөөнгүй хандавч би чухам Чи яагаад намайг ийш нь авч ирснийг огтхон ч үл мэднэм. Одоо Чи юу л хүснэ түүнийгээ надаар хийлгэж болно. 2. Гэвч Чамд энд ямар нэг ажил байна хэмээн би тааварлаж байна. Эс бөгөөс чи яахин намайг энэ
Spread the love(“Прартхана”-гаас) 1 нитаи-пада-камала, коти-чандра-сушитала, же чхайай жагата журай хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи, дридха кори’ дхаро нитаира пай 2 се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р, сеи пашу боро дурачар нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе, видйа-куле ки корибе тар 3 аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа, асатйере сатйа кори мани нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе, дхаро нитаи-чарана ду’кхани 4 нитаийер чарана сатйа, тахара севака нитйа, нитаи-пада сада коро аша нароттама боро дукхи, нитаи море коро сукхи, ракхо ранга-чаранера паша Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын тайлбар Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм. Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там