Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
0
8
Users Today : 134
Users Yesterday : 120
Total Users : 58508
Views Today : 147
Views Yesterday : 143
Spread the love“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө. Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт
Spread the love Бетховен баярлалаа Гитлер ална шүү хайр Усны гаж сонин чанар эрдэмтдийн анхаарлыг байнга л татдаг байсан. Зөвхөн ус л дэлхийн нөхцөлд хатуу, шингэн, хий гэсэн гурван төлөвт оршдог. Үүний хамт түүний чанар байдлын тухай ерөнхий физикийн зарчим загваруудад оруулж бичээгүй байдаг. Зөвхөн 21-р зууны эхээр усны нууцыг тааварлаж эхэлсэн. Тийнхүү ус нь онцгой молекул бүтэцтэй буюу супермолекулуудаас тогтдог болохыг тогтоосон байна. Хэрэв усанд химийн, цахилгаан соронзон, механик гэх мэт янз бүрийн арга хэлбэрээр үйлчилвэл түүний бүтэц нь өөрчлөгддөг ажээ. Энэхүү нөлөөллийн үр дүнд түүний молекулууд өөрчлөгдөн эгнэдэг ба тийм байдлаар ямар ч мэдээллийг “цээжилдэг” байна. “Бүтцийн ой санамжийн” тухай гайхалтай чадвар нь усанд өөртөө гэрэл, санаа бодол, хөгжим, залбирал, энгийн үг яриа зэрэг хүрээлэн буй орчны мэдээллийг шингээж, хадгалж, харьцах боломж олгодог. Амьд эс болгон нь өөртөө бүх организмын тухай мэдээллийг агуулдаг шиг усны супермолекул бүхэн өөртөө манай гариг дээр болж буй бүх өөрчлөлт хувирлын тухай мэдээллийг агуулна. Хэрэв тийм бол
Spread the loveХойд Энэтхэгийн мужид саяхны хийсэн нэгэн судалгааны үеэр асар том хэмжээтэй хүний араг яс олджээ. Энэтхэгийн элсэн цөлийн энэ мужийг “Хов хоосон хэсэг” гэж нэрлэдэг байна. Олдворыг “ National Geographic ”сэтгүүлийн экспедиц ( Түүний энэтхэг дэхь салбар ) энэтхэгийн армийн тусламж дэмжлэгтэйгээр олж тодруулжээ. Учир нь энэ район түүний хяналтан дор оршдог аж. Мөн түүнчлэн энэтхэгийн домгийн бурхан Брахма нь асар том биетэй хүмүүсийг бүтээсэн ба тэдэнтэй адил хүмүүсийг тэр үеэс хойш бүтээгээгүй тухай баталсан бичээс бүхий жижиг самбар олсон байна. Тэд маш өндөр том биетэй, гараараа модыг тэврэн барьж үндсээр нь суга татах чадалтай тийм хүчирхэг хүмүүс байжээ. Тэд бидний дунд амар тайван байдлыг тогтоохын тулд бүтээгдсэн ба учир нь бид байнгад л өөр хоорондоо хэмлэлдэн тулалдаж байдаг. Пандугийн удмын Бхимын хөвгүүдийн нэг нь энэхүү онцгой хүмүүсийн нэг нь байсан гэж тооцдог. Хожим нь бүхий л эрх мэдлээ биедээ шингээсэн эдгээр хүмүүс эрх мэдлээ бидний Бурханы эсрэг чиглүүлж, тогтоосон хил