Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 0 2
Users Today : 128
Users Yesterday : 120
Total Users : 58502
Views Today : 140
Views Yesterday : 143
Spread the loveСурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу? Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай. Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ? Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино. Сурвалжлагч-эмэгтэй: Та эр нөхөртөө захирагдахыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ? Прабхупада: Энэ миний зөвлөгөө биш. Энэ бол ведийн эрдэм ухааны зөвлөгөө. Эмэгтэй хүн, эхнэр хүн ариун журамтай байж, эр нөхөртөө үнэнч байх ёстой. Эмэгтэй-сурвалжлагч: АНУ-д юуг хийвэл зохистой вэ? Бид эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй нэг түвшинд аваачих гэж оролдож байна. Прабхупада: Харин би тэгэх гээгүй. Эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдтэй адил тэнцүү биш. Учир
Spread the loveХүмүүс яагаад иймэрхүү материаллаг сайн сайхан зүйлд дурлан тэмүүлдэг юм бэ? Мэдрэхүйгээ хангахын тулд. Тэд: “Надад сайхан эхнэр бий. Би сайн хүүхдүүдтэй. Би гайгүй сайн ажилтай болчихлоо. Би ерөнхийлөгч болно. Би ерөнхий сайд болно” гэх мэтээр бодоцгоодог. Энэ бүхэн мэдрэхүйн жаргал цэнгэл юм. Хүн урам хугарч, итгэл алдраад ирэх цагт, эд баялаг, ерөнхийлөгчийн суудал ч түүнийг аз жаргалтай болгохгүй юм байна гэдгийг ухаардаг. .. Аз жаргал огт өөр зүйлд бий: Кришнад тэмүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд энэ бүхэн мансууруулах зүйл хэрэглэснээс ухаан самуурах, хоосон чанарын гүн ухааны бодгаль бусын үзэлд төөрөхөөр л төгсөх болно… Кришнагүйгээр хэрхэн яаж аз жаргалтай болох билээ? Жишээ нь, хэн нэг хүнийг далай руу шидлээ гэж бодъё. Тэр тэнд аз жаргалтай байж чадах уу? Тэр орчин бидэнд зориулагдаагүй. Тэр хүн сайн усчин байж болох юм. Гэвч тэр тэнд удаан байгаад байж чадна гэж үү? Эцсийн эцэст түүний хүч чадал алдарч, живэх болно. Үүн шиг бид мөн чанарынхаа хувьд бурханлаг
Spread the love1. “ДУН” – МУДРА   Мудра “ДУН” – “шанкха” – нь Шива Тэнгэрийн илэрхийлэл болдог бөгөөд газар доорхи хаант улсад амьдардаг могойн нэр юм. Заалт: Хоолой, төвөнхийн бүх төрлийн өвчин, хоолой сөөхөд. Энэ мудраг хийснээр хоолойн чадал нэмэгдэнэ. Ийм учраас дуучид, багш нар, жүжигчид, уран илтгэгч нарт онцгой тохиромжтой. Хийх аргачлал: хоёр гараа нийлүүлэн дун хэлбэртэй болгоно. Баруун гарын дөрвөн хуруугаар зүүн гарын эрхий хурууг ороож, баруун гарын эрхий хурууг зүүн гарын дунд хурууны үзүүрт хүргэнэ. 2. ҮНЭЭ- МУДРА   Энэтхэгт үнээг ариун амьтан хэмээн тооцдог. Заалт: Үе мөчний өвчин, хэрэх өвчин, радикулит өвчний үед Хийх аргачлал: зүүн гарын чигчий хурууг баруун гарын ядам хуруунд хүргэнэ. Үүний хамт баруун гарын дунд хурууг зүүн гарын долоовор хуруутай нийлүүлэх ба мөн зүүн гарын дунд хурууг баруун гарын долоовор хуруутай нийлүүлнэ. Эрхий хуруунуудыг салангид байлгана. З. МЭДЛЭГИЙН МУДРА GYAN MUDRA   Энэ мудра нь нэн чухал мудрагуудын нэг юм. Сэтгэцийн ачаалал, түгшүүр, сэтгэл санааны тавгүй
Scroll to Top