Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 3 4
Users Today : 160
Users Yesterday : 120
Total Users : 58534
Views Today : 177
Views Yesterday : 143
Spread the loveХүн  мөнх наслахаар заяагдаагүй ч хувь тавилангаар оноосон амьдрах нас, насны хэмжээ гэж байдаг. Хэдий ийм ч хүн, өөрийн амьдралын хэв маяг, үйл ажил гэх мэтээсээ шалтгаалж наслах ёстой нас, цаг хугацаанаасаа өмнө(а-кала) хорвоог орхих дөрвөн үндсэн шалтгаан байдгийг вед судруудад дурдсан байдаг. Та эдгээр шалтгаануудыг мэдэж,  өөрийн амьдрал үйлэндээ мөрдлөг болгохын зэрэгцээ ойр дотныхон, найз нөхөддөө  сануулж байгаарай. папиштха йе дурачара дева-брахмана-ниндаках апатхйа-бхожанас тешам акале маранам дхрувам “Хэтийдсэн их нүгэлтэн (папиштха), завхай самуун явдалтан буюу буруу зуршилтан(дурачара), тэнгэрүүд, вайшнав, брахман хүмүүст ёс бус, хүндэтгэлгүй хандагсад (дева-брахмана-ниндака), хоол ундыг хэн, хэзээ хийснийг үл харгалзан хамаагүй идэгч (апатхйа-бхожанас)  нарыг зуурдын үхэл буюу цагаасаа өмнө(акала) нас нөгчих аюул хүлээж байдаг болой”. Шримад-Бхагаватам.6.2.23 шүлгийн тайлбараас Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveБид бүгд буюу амьд бодгалиуд нь Бурханы хүүхдүүд юм. Гэвч бид энэ тухайгаа мартсан болохоор нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдсээр. Аз жаргалтай гэр бүлийн бүх хүүхдүүд нь: “Эцэг маань бид бүгдийг тэжээдэг. Бид ахан дүүс. Яах гэж бид нэг нэгэнтэй хэрэлдэн тэмцэлдэх хэрэгтэй гэж?” гэдгээ мэдэж, ойлгож байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы ухамсар буюу Кришнагийн ухамсартай болох аваас дэлхий дээрхи дайн дажин бүгд аяндаа  зогсох болно. “Би америк, би энэтхэг, би орос, би хятад” гэх зэрэг энэ бүх дэмий тэмдэглэгээнүүд бүгд эцэс төгсгөл болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь тийм л ариусгах хүчнийг шингээсэн байдаг бөгөөд хүмүүс Кришнаг ойлгон ухаарч эхлэмэгц тэдний улс төрийн болон үндэстэн хоорондын тэмцэл тэрхэн даруйд зогсоно. Учир нь тэдний жинхэнэ ухамсар сэрж, бүх зүйл Бурханд харьяалагддаг юм байна гэдгийг ойлгох учраас тэр юм. Нэгэн гэр бүлийн хүүхэд болгон эцгийнхээ өв хөрөнгийг эзэмших эрхтэй байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы салшгүй хэсгүүд, хэрэв бид бүгд Бурханы хүүхдүүд юм бол бидний
Spread the loveКришнаг, севомукхе гэгдэх процессын тусламжтайгаар буюу үйлчлэлээр танин ойлгож болно. Севонмукхе хи жихвадау. Васудеваг танин ойлгох үйл нь үйлчлэлээр дамжих боломжтой ба тэрхүү үйлчлэл нь хэлнээс эхлэнэ. Хэл нь үндсэн хоёр төрлийн үүрэг функцыг гүйцэтгэдэг. Дуу авиа гаргах, амт мэдрэх. Ийм учраас Харе Кришна мантра тогтмол унших ба давтаж байх аваас мөн прасад буюу Кришнад өргөсөн хоол хүнсийг хүртэж байх аваас, энэ эгэл аргын тусламжтйагаар Васудева, Кришнаг танин ухамсарлах түвшинд хүрч болно. Тэр цагт Кришна Өөрийгөө бидэнд нээх болно. Энэ нь Кришнаг дан ганц өөрсдийн хүчин чармайлтаар танин ойлгочихож болно гэсэн үг биш ч хайраар үйлчлэн зүтгэхүйн ач тусаар бид шаардлагатай шинж чанаруудыг олж авах ба тэр цагт л Кришна бидэнд Өөрийгөө нээдэг (свайам эва спхурати адах). Кришна биднийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахыг маш ихээр хүсч байдаг ч харин бид зөрүүдлэн, буцахыг хүсдэггүй. Иймээс Тэрээр биднийг гэрийнхээ зүгт буцах бүхий л боломжуудыг эрж хайж байдаг. Тэр үр хүүхэддээ чин зүрхнээсээ хайртай
Scroll to Top