Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
9
1
Users Today : 17
Users Yesterday : 120
Total Users : 58391
Views Today : 20
Views Yesterday : 143
Spread the loveДөрвөн төрлийн прамана-таттва буюу нотолгоо байдаг. Эдгээр нь шрути, пратьякша, аитихья, анумана болно. Шрути нь Ведийн нотолгоо буюу шабда прамана. Пратьякша нь мэдрэхүйнүүдийн хүртцийн тусламжтайгаар хүлээн авах нотолгоо… Хэн нэг нь: “Тиймээ, би гэрч. Би тэр бүхнийг өөрийн нүдээр харсан. Тийм болохоор би түүнийг үнэн гэж тооцно” гэж хэлдэг. Гэвч та юу харсан гэж? Та түүнийг үнэнээр нь хүлээн авсан гэж үү? Болзолт сүнс нь дөрвөн төрлийн дутагдалтай: брахма, прамада, випралипса, каранапатава (Чаитанья-чаритамрита, Ади. 7.107). Болзолт сүнсний мэдрэхүйнүүд нь төгс бус. Ийм учраас таны мэдрэхүйн хүртэц өө сэв, алдаа дутагдалтай. Үүнийг ойлгоход хэцүү биш. .. Дараагийн төрлийн нотолгоо нь анумана прамана. Энэ нотолгоог майявади нар ярьдаг. Энэ тухай “Чаитанья-чаритамрита”гаас уншиж болно… Гопинатхачарья хэлэхдээ, анумана прамана нахе ишвара-таттва-гьяне буюу “логик эргэцүүллийн тусламжтайгаар Дээд Бурханыг танин ойлгож чадахгүй” хэмээсэн. Хүн бүр өөр өөрийн анумана буюу логиктой. Тийм тохиолдолд хэрхэн нэгдсэн нэг үзэлд хүрч чадах билээ? .. Дараагийн төрлийн нотолгоо нь аитихья. Өөрөөр хэлбэл энэ нь
Spread the loveШримад-Бхагаватам нь таван мянган жилийн өмнө буюу Кали-юга эхлэхийн өмнөхөн бичигдсэн. Түүнд айлдагдсан зүйлсээс нилээд олон нь одоо ирээдүйд болох ёстой. Ийм учраас бид Шримад-Бхагаватамыг шастир гэж үздэг. Шастирыг туурвигч нь заавал, өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрслэн хэлэх чадвартай ангижирсан бодгаль байх ёстой. Шримад-Бхагаватамд олон зүйлийн талаар зөгнөн айлдсан. Жишээ нь Бурхан Буддагийн морилон ирэх тухай, Калки Бурханы залран ирэх тухай болон мөн Бурхан Чаитаньягийн айлчлан ирэх тухай өгүүлсэн байдаг… Энэ шүлгэнд Шукадева Госвами манай эрин цагийн шинж тэмдгүүдийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр, таташ чанудинам буюу энэ эрин цаг (Кали юга) өрнөн дэлгэрэхийн хирээр, дхарма (шашны зарчмууд), сатйам(үнэнч шударга байдал), шаучам(цэвэр ариун байдал), кшама(бүгдийг уучлан өршөөх чанар), дайа(энэрэл нигүүлсэл), аюух(насны хэмжээ), балам(хүч чадал), смрити(ой ухаан) – энэ бүхэн багасан буурах бөгөөд эцэстээ бараг юу ч үгүй болно хэмээсэн. Шримад-Бхагаватамд дурдагдсан өөр нэгэн шинж тэмдэг нь смрити буюу ой санамж муудах. Өнөө цагт бид хүмүүсийн ой санамж тийм ч сайнгүй болохыг өдөр тутамдаа харсаар буй. Тэд
Spread the love Бурханыг нээн танихуй бичээсүүдэд өгүүлснээр, Дээд Эзнийг сач-чид-ананда хэмээх үгсээр тодорхойлсон байдаг. Сат гэдэг нь “мөнх”, чит гэдэг нь “мэдлэгээр дүүрэн”, ананда нь “цэнгэл жаргалаар дүүрэн”, виграха нь “бие даасан бодгаль” гэсэн утгуудыг илэрхийлдэг. Тиймээс Дээд Эзэн буюу Дээд Бурхан нь цор ганц, дахин давтагдашгүй, мөнх, цэнгэл жаргалаар бялхаж байдаг, өөрийгөө бүрэн таньж мэдсэн нэгэн болж таарч байна. Энэ бол Дээд Эзний талаархи ердөө л товч өгүүлэмж. Түүнтэй эн тэнцэх хийгээд Түүнийг даван гарах нь үгүй. Амьд бодгаль нь (жива) Дээд Бурханы өчүүхэн жижиг дуураймал юм. Ийм ч учраас түүнд мөнх амьдрал, мэдлэг, аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл угаас оршин байдаг. Амьд бодгалиудын эдгээр гурван чанар Дэлхий дээр ч, дээд гаригсын систем болох Бхуварлока, Сварлок, Жаналок, Таполок, Махарлок, Брахмалок гэх мэт гаригууд дээр ч илэрч байдаг. Тэр гаригууд дээрхи байдал олон дахин хүчтэй илрэх ба тэдэнд илүү их цэнгэл эдлэх боломжийг олгодог… Амьд бодгаль болгон энэ материаллаг ертөнцөд аль болох л илүү