Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 3 9 5
Users Today : 21
Users Yesterday : 120
Total Users : 58395
Views Today : 26
Views Yesterday : 143
Spread the loveБи сахиулсан тэнгэрүүдэд мөргөх болон имперсонализм үзлийг, ерөөсөө  Кришнад өөрийгөө бүрэн даатгадаггүй бүх үзлийг нээлттэйгээр шүүмжилдэг Энэтхэгийн цор ганц хүн. Тиймээ, энэ үнэн. Миний Гуру Махараж(номын багш) өөрийн номлолдоо хэзээ ч эвлэрэх үзлийг баримтлаж байгаагүй. Би ч тэгэхгүй, миний шавь нарь ч ингэх ёсгүй. Бид Кришна бол Бурханы Дээд Бодгаль, бусад бүгд нь Түүний салшгүй хэсгүүд буюу албатууд гэдэгт хатуу итгэдэг. Үүнийг бид бүх дэлхий даяар зоригтой зарлан тунхаглах ёстой. Хүмүүс Кришнаг Дээд Бодгаль хэмээн үзэж Түүнд өөрсдийгөө бүрэн даатгаагүй цагт энэ ертөнц дээр энх амгалан суух тухай тэдний мөрөөдөл зүгээр л тэнэг харанхуй тэмүүлэл, мөрөөдөл хэвээр үлдэнэ гэдгийг тэд сайтар ухамсарлах ёстой. (Шрила Прабхупадын Гириражид бичсэн захидлаас. 1972 оны нэг сарын 2) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveХүн адгуус амьтныг алж хөнөөхөө зогсохгүй бол тэрээр шашин болон  Бурханыг танин ойлгож чадахгүй. Энэ нүгэл хилэнц нь түүнд саад болно. Бурхан Будда нь хэдийгээр Кришнагийн хувилгаан ч гэлээ тэрээр Бурханы тухай юу ч яриагүй. Учир нь  ялгаагүй, хүмүүс түүнийг ойлгохгүй байх байсан. Тэрээр  ганц л зүйлийг буюу адгуус амьтдыг алж хөнөөх явдлыг зогсоохыг хүссэн. Шрипада Шанкарачарья хүмүүний хамгийн гол зүйл бол бурханлаг эхлэл юм гэдгийг нотлохыг,  бас хүмүүсийг өөрийнхөө Ведэд хийсэн зохиомол тайлбараар атеист үзэл буюу бурхангүй үзлээс нь ангижруулахыг хичээсэн юм. Энэ бол аугаа багш нар буюу ачарья нарын нууц. Заримдаа тэд Ведийн жинхэнэ утга санааг нуун дарагдуулдаг ба түүнд өөр маягийн тайлбар өгдөг. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг араасаа дагуулахын тулд шинэ шинэ онолыг бий болгон номлодог. Иймээс ч Шанкарачарьягийн гүн ухаан нь пашанди нар буюу бурхангүй үзэлтнүүдэд зориулагдсан юм. (Чаитанья-чаритамрита, Мадхья-лила. 25.42 шүлгэнд хийсэн тайлбар) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the love Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань  янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол
Scroll to Top