Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 4 9 4
Users Today : 120
Users Yesterday : 120
Total Users : 58494
Views Today : 131
Views Yesterday : 143
Spread the loveХэрэв бид диваажингийн гаригс хүрэх болон Кришнагийн бадамлянхуа өлмийд хүрэх хоёрын хоорондох ялгааг олж харахгүй байгаа бол бидэнд зүгээр л тархи байхгүй гэсэн үг юм. Чухамхүү үүнийг л бидэнд Кришна ухамсар сургадаг: Кришнагийн мөнхийн өмөг түшгийг олох уу эсвэл энэ материаллаг ертөнцийг цаг зуурхны өмөг түшгийг болгох уу. Бидний суралцах ёстой зүйл энэ юм. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.3.21.14р шүлгээр хийсэн лекцээс ** Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хэцүү хүнд тэвчил хатуужил, гэмшил, наминчлал үйлдсэнээр, Шүтээнд үйлчилснээр, санньяса эсвэл грихастха ашрамд заагдсан дүрэм журмуудыг хатуу чанга баримтласнаар хүрэх боломжгүй. Үүнд мөн Ведүүдийг судласнаар хүрж чадахгүй. Усан доогуур шунгаад, дээрээс цоргих наран доор зогсоод хүрэх боломжгүй. Хүмүүн,  бишрэлтэн хүний адислалыг хүртээгүй цагт цэвэр чин бишрэлийн түвшинд хүрж чадахгүй. Энэ нь зүгээр л боломжгүй. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.1.19.13р шүлгээр хийсэн лекцээс *** Бид гайхамшигт амттай Кришна-прасад амтлан байгаа нь дээд амтыг мэдрэхэд суралцаж байгаа хэрэг билээ . Бид адгуус амьтдын хөлнөөс нь, хүзүүнээс, хамарнаас нь зуудаггүй.
Spread the love“Кали эринд бурханлаг мэдлэг нь дөрвөн сампрадая(багш шавийн хэлхээ) болох Шри, Брахма, Рудра, Кумара сампрадаягаар дамжих болмой. Тэдгээр нь Бурханы Дээд Бодгальд мөргөл бишрэлээ илэрхийлэх дээд соёлыг түгээн дэлгэрүүлнэ. Энэ дөрвөн сампрадаягаас ангид гадуур хүлээн авсан ямар ч мантра хүч нөлөө үгүй болой!” Падма Пуран сампрадайа вихинайе мантрас те нишпхала матаха тах калу павишьями чатвара сампрадайа шри брахма рудра санака вайшнава абшити пранава чат тварас те калу бхавья хи уткале пурушоттама
Spread the love…Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм. Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн
Scroll to Top