Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
2
7
Users Today : 153
Users Yesterday : 120
Total Users : 58527
Views Today : 169
Views Yesterday : 143
Spread the loveҮнэн хэрэгтээ урьд урьдны амьдралууддаа болон энэ амьдралдаа буянт сайн үйлүүдийг үйлдэж байсан эсэх нь чухал бус. Харе Кришна мантраг давтан хэлэх нь маш хүчирхэг. Энэ аргачлалд хандсанаар хүн хормын төдийд ухамсраа ариусган цэвэрлэж чадна. Гэвч ухамсраа дахин бохирдуулахгүйн тулд бид бүхий л төрлийн нүгэлт үйлийг шийдэмгийгээр таслан зогсоох ёстой… Тэгэхээр бид Кришна ухамсарт дөнгөж хандмагц чөлөөтэй болдог байх нь. Гэвч Кришна ухамсар биднийг суллан ангижруулж чадах учраас бид ариун нэрийн ариусгах хүч чадалд дулдуйдан нүгэлт үйлээ дахиад үргэлжлүүлж болох юм байна гэж бодох хэрэггүй. Энэ бол мэхлэлт. Ийм зүйл байж болшгүй. Ухамсраа нэгэнтээ цэвэрлэн ариусгасан бол бид түүнийг дахин бохирдуулах ёсгүй… Зарим нэг шашны бүлгэмд ийм практик байдаг: хэрэв хүн дараа нь сүм рүү явж, хутагт ламтанд нүглээ наминчлах бол нүгэлт үйл үйлдэж болно . Ийм байдлаар нүглийнхээ үр дагавраас ангижрах нь. Ийм ч учраас хүмүүс нүгэл үйлдээд дараа нь наминчлаад, дахин нүгэл үйлдээд дахин наминчлаад. Үүнд нь төгсгөл байдаггүй. Кришна ухамсар нь
Spread the loveЕрээд оны дунд үе билээ. Дээрэм тонуул, гэмт явдал элбэг байсан үе. Би байруудаар явж ном түгээдэг байлаа. Нэгэн өдөр ердийнхөөрөө нэг айлын үүдэнд ирж хонхыг нь дарлаа. Үл таних эрэгтэй намайг дотогш орохыг урив. Юу ч үл сэжиглэн би номоо барьсаар орж явчихлаа. Ард минь хаалга хаагдаж, түлхүүр эргэх дуулдах үед л надад нэг л таагүй мэдрэмж төрөөд явчихав. Айснаасаа болж зүрх минь бараг л зогсчих шиг болов. Өмнө маань архи, дарс, мах гээд элдэв юм өрсөн том ширээ харагдсан нь нэг л дээрэмчдийн шинжтэй харагдлаа. Эндээс сайн зүйл горьдолтгүй гэдгийг гадарласан би номуудынхаа тухай яриад, дээрээс нь: “Энэ номууд хүнд хэцүү цагт та нарт туслана” гэчихэв. Тэнд байгсдын нэг нь хорсолтойгоор жуумалзан инээгээд ийн хэлэв: -Нээрэн гэж үү? Тэгэхээр чи кришнаит байх нь тийм үү? За яахав, тийм байдаг байж. Тэгвэл тэр хүнд хэцүү цагийг чинь одоохон чамд бий болгоод орхиё, – гэж хэлүүт миний гараас шүүрэн аваад тагтан дээр чирэн гарч,
Spread the loveШрила Прабхупадын анхны шавь, Ачарья Прабхакар Мишра нь нэр хүндтэй Санскрит хэлний эрдэмтэн, багш байсан ба урлагийн мастерын болон философийн доктор цол зэргэмтэй нэгэн байсан билээ. 1970 онд Бахуширас дасын эмхэтгэсэн “Шрила Прабхупада лиламрита” номонд өгсөн ярилцлагадаа тэрээр 1954 оны Кришна Жанмаштамийн баяраар Шрила Прабхупада тохиолдсон зүйлийн талаар ярьсан байлаа. Тэрээр шөнийн 1:00 цагт сэрээд, Шрила Прабхупада, сүмийн дээд давхрын өрөөнд онгод хөөрөлтэйгөөр мриданга тоглохыг сонсчээ. Тэрээр дээд давхарч гарч харвал Шрила Прабхупада, сүмийн өрөөн дотуур дуулан киртан хийж байх ажээ. Прабхупада, хөлийнхөө өлмийг хүрсэн урт гэгчийн кадамба цэцгийн хэлхээ зүүсэн харагдав. Жхансид кадамба цэцэг туйлын ховор байдаг байсан бөгөөд олдлоо гэхэд сайндаа л гольфын бөмбөгний (дундаж хэмжээ нь 4.2 см голчтой) дайтай байдаг байв. Харин тэр үед Прабхупадын зүүсэн кадамба цэцгүүд нь теннисний бөмбөгний (дундаж хэмжээ нь 6.5-6.8 см голчтой) хэмжээтэй байлаа. Өрөө бүхэлдээ диваажингийн гаригсын гайхалтай үнэрээр дүүрэн сэнгэнэж байсан юм. Ачарья Прабхакар Шрила Прабхупадаас, “Энэ цэцгийн хэлхээг хаанаас аваа вэ? Зах