Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
3
4
Users Today : 160
Users Yesterday : 120
Total Users : 58534
Views Today : 177
Views Yesterday : 143
Spread the loveШачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ? гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв. Тэгснээ
Spread the love Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа. Прабхупада хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр: -Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм. Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа. Жо Пайн: -Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны
Spread the loveУлс төрийн тоглоомонд татагдан оролцох хэрэггүй. Ялгаагүй тэндээс хэн ч ялагчаар гарч ирдэггүй. Үнэний эрэлч гэдэг нь хуулиа дуулгавартай дагадаг иргэн хүн юм. Тэрээр одоо байгаа засаглалыг хувь тавилангаар түүнд илгээсэн засаглал гэдгийг ойлгож байдаг бөгөөд өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг. Энэ хийх ёстой зүйл нь нийгмийг эрүүл саруул болгоход туслах бурханлаг мэдлэгийг түгээх явдал. Дэлхий ертөнцийг зөвхөн бурханлаг арга замуудаар л өөрчилж болно. Халбагыг хадаасаар солих нь бүхий л цаг үеийн бүхий л ард түмний эртийн эртээс төөрөгдөж ирсэн төөрөгдөл юм. Бидэнд “Бхагавад-гита”, “Шримад-Бхагаватам”-д итгэх гүн итгэл бий ба эдгээр бүтээлүүдээс утган авсан мэдлэгийг түгээх нь бидний бэхлэлт. Энэ нь энэ амьдралд хангалттай хүрэлцэх билээ. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур Орчуулж бэлдсэн: Балабхадра дас