Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 8 0
Users Today : 62
Users Yesterday : 96
Total Users : 54480
Views Today : 66
Views Yesterday : 99
Spread the loveЖаахан хүүхэд мөхөөлдөс авахыг хүсч, лангуу руу дөхөн очоод, худалдагч эмэгтэйгээс мөхөөлдөс авахыг хүсчээ. Худалдагч эмэгтэй түүнд үүний тулд 20 зоос төлөх хэрэгтэй дээ гэж. Жаахан хүү, энэ нь хэдийчинээ мөнгө болохыг ойлгохгүй ба халааснаасаа өөрт байгаа бүх мөнгөө буюу 3 зоос гаргаж өгчээ. Түүнд өөрт нь, энэ нь их л мөнгө шиг санагдана. Гэвч мөхөөлдөс авахад энэ нь хүрэлцэхгүй. Тэгмэгц энэрэнгүй сэтгэлт худалдагч эмэгтэй, тэр жаалхүү түүнд байгаа бүх мөнгөө өгснийг хараад, дутагдаж байгаа мөнгийг нь өөрөө төлөөд зайрмагийг авч өгнө. Үүн шиг хэрэв та өөрийн бүхий л хүчин чармайлтаа бурханлаг дадал практиктаа зориулсан буюу өдөр бүр 16 тойрог Харе Кришна мантра уншаад, 4 зарчмуудаа баримталж байх аваас би таны дутагдаж буй буяныг тань нөхөн төлөөд, таныг бурханлаг(сүнслэг) ертөнц тийш авч явах болно. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада
Spread the loveСайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү. Энэ юу гэсэн үг вэ? Маш энгийн жишээ татая. Нэг эрэгтэй өөрийн эмэгтэйд цаг үргэлж л, түүний ямар сайн, ямар үзэсгэлэнтэйг магтан ярьдаг байлаа гэе. Ерөнхийдөө бол “Чи бол хосгүй, чи бол тийм тийм сайхан, би чамд тийм ийм хайртай” гээд л. Тэрээр өдөр бүр түүнд магтаалын үгүүдийг хэлээд л, хэлээд л, хэлээд л цаг үргэлж л зөвхөн энэ тухай яриад харин энгийн элемеметар асуудлуудыг нь шийддэггүй байж. Жишээ нь, эхнэр нь аль эртнээс л түүнийг гал тогоондоо засвар хийгээд өгөөч, гал тогооны өрөөний тавиурууд нь жайжийж яйжийсан байна хэмээн гуйсаар иржээ. Эхнэр нь ийм зүйлийг гуйсаар байхад харин эр нөхөр нь, “Чи сайхан шүү, чи үзэсгэлэнтэй шүү” гэсээр байж. Мөн цэцэг бэлэглээд л, олон сайхан зүйлийг яриад л. Тэр ч байтугай заримдаа зочин гийчин ирэх үед сонирхолтой сонирхолтой түүхүүд ярьж өгөөд л. Гэвч гал тогооны мөнөөхь тавиурууд тав дахь жилдээ тэнд яйжгий хэвээрээ
Spread the loveАфганистаныг британичууд захирч байх үед кабулын эрхийн төлөө нэгэн цэрэг тулалдаж байжээ. Фронт руу явах үед нь түүнд ойролцоогоор хоёр мянган рупи бэлнээр байсан бөгөөд энэ мөнгөө тэрээр засгийн газрын кассанд хадгалуулсан байна. Төр засгийн зүгээс дайнд явж буй хүмүүсийн мөнгөний найдвартай байдлыг хангаж байсан ба фронтоос буцаж ирэхэд нь мөнгийг нь буцаан олгодог байлаа. Хэрвээ хэн нэг нь дайны талбарт эндэх аваас мөнгийг нь гэр бүл рүү нь шилжүүлдэг байжээ. Ийм учраас мөнөөхь цэрэг мөнгөө улсын кассанд хадгалуулаад, гэрийн хаягаа кассын ажилтанд үлдээгээд дайнд явсан байна. Харамсалтай нь тэр цэрэг дайны талбарт амь үрэгдсэн бөгөөд кассын ажилтан түүний нас нөгчсөнийг сонсож мэдээд тэр цэргийн хадгалуулсан мөнгийг хувьдаа авчихжээ. Тэрбээр мөнгийг авая гэж хэн ч гомдол мэдүүлэхгүй, хэн ч, хэзээ ч энэ тухай мэдэхгүй гэж бат итгэлтэй байлаа. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа мөнөөхь кассын ажилтны гэрт хүү мэндэлжээ. Гэвч тэр хүү нь байнга л өвдөж зовоодог байж гэнэ. Түүний эмчилгээнд зориулж
Spread the loveКришна ухамсар нь ухаан бодлоор ямар нэг зохиосон зүйл биш. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөнийг таван зуун жилийн өмнө Чайтанья Эзэн эхлэл суурийг нь тавьсан. Энэ нь гэвч ямар нэг шинэ зүйл бишээ. Энэ үйл нь бараг л ертөнц бүтээгдсэнтэй нас чацуу шахуу хуучны эрдэм ухаан. Гэвч цаг хугацааны аясаар бүх зүйл өөрчлөгддөг болохоор энэ эрдэм ухааныг шинэчлэх шаардлага тулгарсан. “Бхагавад-гитад” өгүүлсэнчлэн бидний амьдралын гол асуудлууд бол дөрвөн төрлийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд буюу дахин ямар нэг байдлаар төрөхгүй, дахиад үхэхгүй, дахиад өвдөхгүй, дахиад өтлөхгүй байх асуудлыг шийдэхэд оршино. Бид мөнх гэдгийг үргэлж санаж байгтун. Би энэ биед оршин байх ахуйдаа эхийн хэвлийд байхаасаа  авахуулаад өтлөх хүртлээ мөнөөх л мөнхийн сүнс хэвээрээ байдаг боловч бие маань өөрчлөгдсөөр байдаг. Энэ биеэ солимогц би мөн л урьдны янзаараа үлдэнэ. Зүгээр л би өөр биетэй болох болно. Энэ энгийн үнэнийг ойлгоход тийм ч хэцүү биш. 1967 оны арван хоёрдугаар сар, Лос Анжелес, Мукунда Госвамигийн “Хоёрдугаар Өргөн чөлөө
Spread the loveВедүүдэд өгүүлэхдээ, хэрэв хүн шуналтай ба мөнгөө гараасаа салгахгүй бариад байхыг хүсдэг аваас тэрээр гуйлгачин болно хэмээсэн байдаг. Хамгийн шуналтай хүмүүс нь хамгийн ядуу байх болно.  Мөнгөтэй болох гэсэн тэдний хүсэл хүмүүсийг өөрсдөөсөө түлхэн холдуулдаг. Мөнгөний төлөө тэсч ядан тэмүүлэх нь бидний хүзүүнд хэт их хүчин чармайлт гаргахын, цаг хугацаа дутагдахын, ядралын, өвдөлтийн, сэтгэлээр унахуйн гав дөнгийг угладаг хуурмаг зүйл юм. Шуналын төлөвт орших хүмүүс нь аз жаргалтай байж чаддаггүй. Зөвхөн аз жаргалтай хөдөлмөр л жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах ба харин мөнгөнд хэт тэмүүлэх нь аажмаар бас баттайгаар мөнгө авч ирж буй тэр үйл хэрэгт татагдах амтыг үгүй болгодог. Үүний үр дүнд хүн ашиг хонжооч бусаар, хайраар ажиллаж хөдөлмөрлөхийн оронд илүү ихээр шунамхайрч, амар тайван байдлаа алддаг. Тийнхүү тэрбээр шунал хүслийн гунын нөлөөнд орж энэ гунынхаа ертөнцөд амьдарч эхлэх ба өөрөөр хэлбэл амьдрахын төлөөх тулаан, тэмцлийн ертөнцөд амьдарч эхлэнэ… Үүний зэрэгцээ ариглан гамнаж шунах, хөдөлмөрт дурлан шунах хоёр нь хоорондоо
Scroll to Top