Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 7 4
Users Today : 56
Users Yesterday : 96
Total Users : 54474
Views Today : 60
Views Yesterday : 99
Spread the loveХэрэв хүн Нарыг хүндлэдэггүй бол тэрээр цаг хугацааг хүндлэдэггүй ээ гэсэн үг. Цаг хугацаа бол Нарны төлөөлөгч юм. Нараар цаг хугацааг хэмждэг, зөв биз? Хэрэв хүн цагтаа идээгүй бол, цагтаа унтаагүй бол, ер нь бүхий л зүйлийг цаг хугацаанд нь хийгээгүй бол Нар түүнийг шийтгэдэг. “Шийтгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрүүл мэндийг нь муутгах, цаг хугацаагаа алдах гэх мэт. Хэрэв та цагтаа суралцаагүй бол дараа нь танд сурах цаг олдохгүй. Хэрэв эмэгтэй хүн төрөх цагтаа төрөөгүй бол эсвэл зохистой цаг хугацаандаа төрөөгүй бол дараа нь түүний хувьд энэ нь улам илүү хүнд болдог. Хэрэв хэв журмыг сахиагүй бол дараа нь энэ бүх бохирдлууд нь хуримтлагдсаар танд түүнийг арилгах цаг зав үгүй болох болно. Үүнийг ажигласан уу? Үүнийг цаг баримтлах гэж нэрлэдэг. Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно. Төрөх үеийн Нар нь тодорхой эрчмийг, тежасыг түүнд өгдөг. Гэвч энэ нь хэрэв Нар тухайн хүний
Spread the love“Энэ бол Кришнад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн хурдан арга зам юм. Тэрээр юу ч хийлгүй бясалган, эсвэл мантра тарни уншин, аглагт суугч нарын тухай хэлээгүй. Тэрээр, “Тийм хүмүүс Надад нэн эрхэм бишрэлтнүүд” гэж хэзээ ч хэлээгүй. Үгүй. Тэрээр, номлол хийгч нарын тухай хэлсэн: на ча тасман манушиешу кашчин ме (Б.г 18.69)”. Энэ нь яг л төр засаг чухамхүү цэргүүдэд илүүтэй санаа тавьдагтай адил. Ялангуяа дайн тулаан болж байх үед. Тэд өөрсдийн амиа эх орныхоо төлөө өгч байна. Ийм учраас тэдний тав тухтай байдлын асуудал тэргүүн зэрэгт тавигддаг. Тулааны талбарт хоол хүнсний хангамж үргэлж бүрэн дүүрэн байдаг. Цэргүүдэд хэрэгтэй бүхий л зүйлс хэзээд хангалттай нөөцлөгдсөн байдаг. Шрила Прабхупадын ярилцлагаас 1976.08.22
Spread the loveМод нэг газраа хөдөлгөөнгүй зогссоор их хүчийг өөртөө хуримтлуулдаг. Хүн хөдөлгөөнгүй байснаар өөрөөсөө ядрал ачааллаа авч хаядаг. Чухамхүү үүнийг л хүмүүст зориулж мод хийдэг. Мод нь бүх организмыг цэвэрлэж, насыг уртасгадаг. Хэрэв хүн биеийн физик тэвчил хатамжил хийсэн бол модны эрчим түүнд хялбархан нэвтрэн ордог. Жишээ нь, та нилээд хэдэн километр газар гүйчихээд, модны дэргэд зогсвол та бие организмаа хэдийчинээ идэвхижүүлсний хирээр мод таныг эмчлэх болно. Эрүүлжих процесс маш хүчтэйгээр явагдана. Та зүгээр л модны дэргэд зогсоход модны эрчим таны энергийн сувгуудыг цэвэрлэж эхлэдэг. Цэвэрлэгээний гүн гүнзгийн хэмжээ нь таны хийсэн тэвчлээс шууд хамаарна. Хэрэв та их сайн гүйсэн байсан бол цэвэрлэгээ нилээд гүн гүнзгий явагдана. Ингэснээр та өөрийн хүч чадлыг сэргээхээс гадна модноос ч хүч чадлыг хүлээн авах болно. Хэрэв хүн бүхэл өдрийн турш юу ч хийлгүй зүгээр л модны дэргэд зогссон бол ингэснээр онцын сүйдтэй өөрчлөлт гарахгүй эсвэл өнгөн төдий л цэвэрлэгээ явагдана. Түүний ойр орчимд хүн зогсох нь модонд
Spread the loveАСУУЛТ: Яагаад өөрийгөө жигшүүртэй байдлаар авч явдаг хүмүүсийн бүх зүйл бүтэмжтэй байдаг, харин яагаад өөрийнхөө алдаан дээр ажиллаж байдаг, ухаалаг хүмүүс амжилтгүй байгаад байдаг юм бэ? ХАРИУЛТ: Та өөрийгөө төдийлөн хол хардаггүй гэдгийг мэднэ шүү дээ. Та цаг хугацааны маш богино мөчлөгийн хоорондох ямар нэг зүйлийг харж чаддаг болохоос харин алс холынхыг нь харж чаддаггүй. Ийм учраас ийм маягаар үнэлж цэгнэх хэрэггүй. Сайн сайхан хэзээд ялдаг жамтай. Зүгээр л бид урт хол үргэлжилсэн зүйлийг харж чаддаггүйд л байгаа юм. Гэвч энэ бол энэ ертөнцийн хууль. Сайхан сэтгэл, сайн үйл, ёс суртахуун,  соёлтой байдал нь эцсийн эцэст үргэлж ялдаг. Ийм учраас үүнийг баримтал. Яаж ялдгийг нь та мэдэх үү? Дотооддоо. Та цэвэр ариун байдлын, ёс суртахууны, эмх цэгцтэй байдлын хэм хэмжээг даган баримталж байхад таны бүх зүйл сайн сайхан байх болно. Ёс суртахууны мэдрэмж нь би энэ ертөнцөд зөв зүйтэй зүйлийг хийж буй шүү гэсэн тулах тулгуурыг бий болгодог. Ингэснээр та дотоод үр
Spread the loveҮе үеийн хүүхдүүдийн унших дуртай “Маргад эрдэнэ хотын илбэчин” номын үргэлжлэл болох “Урфин Жюс ба түүний модон цэргүүд” нэртэй, маш сонирхолтой энэхүү үлгэрийн ном нь сургуулийн бага, дунд насныхан уншихад нэн тохиромжтой ном юм. Энэхүү ном нь орчин үеийн хүүхдүүдийн сонирхдог дандаа зурагтай, хүүхдүүдийн оюуныг тэлэх, хөгжүүлэх текст багатай зохиол биш эсрэгээрээ уншиж ухаанаа тэлэх урт, үргэлжилсэн, сонирхол татам олон адал явдлуудтай, одоо яах бол гэж оюун бодлоо дайчлан, дотоод сэтгэлдээ өөрийн гэсэн үйл явдлуудыг ургуулан бодох боломжийг олгодог үнэхээрийн дэлхийн хүүхдийн сонгодог бүтээл мөн билээ. Та бүхэн энэхүү номыг худалдан авахыг хүсвэл 99786426 утсаар холбогдох эсвэл чатаар болон boldsukh23@gmail.com имэйл хаягуудаар холбоо бариарай. Ном маань дотроо доороо тайлбар бүхий 32 өнгөт зурагтай тул хүүхдүүд номоо уншихын зэрэгцээ зургуудаас нь ерөнхий үйл явдлуудыг ойлгох боломжтой. 2 ширхгээс дээш худалдан авбал хүргэлт үнэгүй. Олноор авбал үнийг маш сайн хямдруулж өгөх боломжтой. Шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдөр гэх мэт баяруудаар хүүхдэд бэлэг болгон
Scroll to Top