Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 8 1
Users Today : 63
Users Yesterday : 96
Total Users : 54481
Views Today : 67
Views Yesterday : 99
Spread the loveОюун ухаанаа хүчжүүлэхийн тулд буянт сайн үйлүүдийг аль болох түлхүү хийх хэрэгтэй. Номны тусламжтайгаар та оюун ухаанаа цэнэглэж чадахгүй. Номны тусламжтайгаар эсвэл ямар нэг мэдээллийн тусламжтайгаар та юуг цэнэглэж чадах вэ? Ухаанаа, харин оюун ухааныг биш. Оюун ухаан ба ухаан нь юугаар ялгаатай байдаг хэрэг вэ? Ухаан мэдээлэл цуглуулдаг, мэдрэхүйнүүдийг удирддаг. Оюун ухаан нь цэцэн мэргэн ухааныг өгдөг. Хүн сайн үйлүүдийг үйлдэж байх аваас түүний оюун ухаан аяндаа өөрөө тэлэн нэмэгддэг. Бархасвадь гариг өөрийн хүчээ тийн өгдөг. Эсрэгээр, хүн олон хорон муу үйлүүдийг үйлдсээр байх аваас түүний оюун ухаан нь хорогдон мууддаг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 
Spread the loveЭрт цагт нэгэн их буянлаг хаан амьдардаг байжээ. Тэрээр хааны сангаас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулахыг огт хүсдэггүй байж. Мөнгө олохын тулд тэр буянт хаан өөрийн гараараа ариун ном судруудыг хуулан бичиж, түүнийгээ зарж борлуулан өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан аж. Нэг удаа ордонд нь агуу мэргэн пандит зочлон саатаж гэнэ. Тэр мэргэн, хааны судар бичээсүүдийг хуулж буйтай таарч, түүнийг хэсэг хугацаанд ажиглан харж зогсчээ. Хаан хуулж бичих ажлаа түр зогсоогоод, зочинтойгоо ярилцаж эхлэв. -Эрхэм дээдсээ, харамсалтай нь хуулж бичиж байхдаа та нэг алдаа гаргачихлаа, – гэж нөгөө пандит хэлж гэнэ. Хаан ч пандитын засахыг хүссэн үгийг хайж олоод дараа нь тэр үгийг хусч арилган,  пандитын санал болгосноор бичив. Хаан тийнхүү түүний санаа бодлыг дуулгавартайяа дагасанд пандит ихэд сэтгэл ханамжтай үлдэв. Пандитыг явсны дараа хаан мөнөөхь үгийг арилгаад дахин өмнө байснаар нь бичив гэнэ. -Та юунд ингэнэ вэ? Хэрвээ анхных тань зөв байсан юм бол юуны тулд та түүнийг засаа вэ?
Spread the loveКришна ухамсрын хөдөлгөөний эхэн үед энэ нь бидний стандарт практик байсныг би санадаг юм: бүх чин бишрэлтнүүд оройд нь цуглаад унтахын өмнө халуун сүү уух ба хэн нэг нь Кришнагийн тухайн номоос Кришнагийн зугаа наадмуудын талаар уншдаг байлаа. Энэ нь үнэхээр гайхалтай үйл байсан билээ. Өглөө нь бид “Шримад-Бхагаватамын” лекц сонсох бөгөөд бүхий л өдрийн турш бид зарим нэг шүлгүүдийг нь судлаж, цээжлэнэ. Орой нь “Бхагавад-гитагийн” лекц орно. Тэгээд хамгийн сүүлд нь Кришнагийн тухай номоо уншина. Өдөр бүр. Магадгүй та бүхэн 67, 68, 70 аад оны чин бишрэлтнүүдийн фотозургийг харсан байх. Тэндээс тэд ямаршуу аз жаргалтай байсныг ойлгож болох бизээ. Тэд үнэхээрийн аз жаргалыг амсдаг байсан. Учир нь гэвэл бидний  практик тийм байлаа. Бид Кришнагийн тухай маш их сонсож, маш их давтан дуулдаг байсан юм. Хэрэв бид харинам дуулахаар гадагш гарсан бол өдөрт багадаа зургаан цаг дуулдаг байв. Харе Кришна маха-мантраг. Зургаан цаг. Өдөр бүр. Сүм дээрээ ч бид мөн дуулдаг байсан.
Spread the loveТодорхой нэг мөчлөгт бид, өөрсөддөө байгаа зүйлсэд талархахаа больдог. Тэдгээр нь биднийх, үргэлж л биднийх байсан юм шиг бидэнд санагддаг. Гэвч хэрэв бидний хоолойг шахах аваас, амьсгална гэдэг ямар агуу бэлэг байж вэ гэдгийг ойлгох болно. Хэрэв ходоод минь хоол шингээхээ болиод ирэх аваас хоол боловсруулалт гэдэг ямар агуу бэлэг байсныг бид үнэлж цэгнэнэ. Хэрэв хараа маань муудаад эхлэвэл тэрхэн даруйд энэ ертөнцийг харна гэдэг ямар чухал зүйл байгаа вэ гэдгийг талархалтайгаар үнэлж цэгнэнэ. Өөрөөр хэлбэл бидэнд одоо байгаа бүх зүйл бол зүгээр л өөрөө өөрөө бэлэг юм. Харах чадвар, сонсох чадвар, мэдрэх чадвар, хоол боловсруулах чадвар, ухаалаг байдлын чадвар гэх мэт… Өчүүхэн жаахан зүйлд ч бид үргэлж талархдаг байх ёстой. Амьдралынхаа хором мөч бүхэнд. Чулуунууд яаж амьдарч оршиж буйг хар. Тэгээд өөрийнхөө амьдралд таларх. Тэгэхээр жинхэнэ хүлцэнгүйн шинж бол хязгааргүйгээр байнгад талархах явдал юм. Хэрэв бид хүлцэнгүй байх аваас бид өөрсдийн өчүүхнийг ойлгоно… Гэхдээ энэ нь бид юунд ч дасах хэрэггүй
Spread the loveСүнс шилжих буюу үхэх төрөх дахин дахин давтагдаж байх нь бурханлаг амьд бодгалиудын зовлонт төлөв байдал юм. Үүнийг та бүхэн мэддэггүй. Манай боловсролын системд сүнс гэж юу болох, үхлийн дараа юу болдог, төрөхөөс өмнө юу байсан тухай гэх мэтийн талаар зааж сургадаг нэг ч факультет байхгүй. Шинжлэх ухааны тийм салбар байдаггүй. Энэ нь туйлын гунигтай. Хоол, унд, унтах, үржих өсөхийн төлөөх боловсрол нь огтоос боловсрол биш. Хэрэв биеийг тэргүүн чухалд тавьж байгаа л бол тэр боловсрол биш. Бхагаватамд, йасйатма-буддхих кунапе три-дхатуке буюу мах, яснаас тогтох энэ бие нь түүний жинхэнэ мөн чанар хэмээн бодогч бүхэн илжиг хэмээсэн. (Танхимд дахин дэмжин алга таших, инээлдэх сонсогдов)… “Ийм учраас тэд энэ бие бол тэдний жинхэнэ би нь хэмээн бодож байдаг. Тэдэнд хамгийн энгийн эрүүл сэтгэлгээний хэлтэрхий үгүй. Булчин, шөрмөс, яс, цус, шээс, ялгадаснуудаас тогтох энэхүү уут сав нь бидний сүнс байж болно гэж үү? Хүмүүний жинхэнэ би байж чадна гэж үү? ” Хаягрива дас, “Харе
Scroll to Top