Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 8 3
Users Today : 65
Users Yesterday : 96
Total Users : 54483
Views Today : 69
Views Yesterday : 99
Spread the loveЭртээ нэгэн цагт энэ дэлхийн хаа нэгтээ нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэр цор ганц хүүтэй юмсанжээ. Хүү нь тэр үед найман настай байсан бөгөөд маш гоо үзэсгэлэнтэй, дур булаам жаал байжээ. Тэр бэлэвсэн эмэгтэй нэг муу овоохойд амьдардаг байсан агаад гэр бүлээ тэжээхийн тулд гуйлга гуйдаг байв гэнэ. Нэг өглөө эртээ, тэрээр Бурханд мөргөл залбирлаа үйлдэж дуусаад, хүүдээ хандан, “Хүү минь яваад цэцэг түүгээд ир” хэмээн хүсчээ. Жаалхүү маш баярлан түүний гуйлтыг биелүүлэхээр гүйж оджээ. Тэгээд тэрээр ойрхонтоохон байх шугуй руу ороод цэцэг түүж эхлэв гэнэ. Гэтэл энэ үед түүгээр нэгэн хортой могой мөлхөн явж таарсан ба нөгөө хүүг өрөвдөх сэтгэлгүйгээр шуудхан хатгаж орхижээ. Хүү ч тэрхэн дороо газарт ойчоод нас нөгчиж гэнэ. Энэ үеэр хажуугаар нь нэгэн анчин өнгөрч явсан бөгөөд тусгай мантра уншлагын тусламжтайгаар нөгөө могойг ховсдон барьж аваад, мөн жаалхүүг  гар дээрээ өргөн хөөрхий ээж дээр нь явж очжээ. Настай бэлэвсэн эмэгтэй хүүгээ хараад орь дуу тавин
Spread the loveЧин бишрэлтэн хүн агуу их хайр дүүрнээр, “Ай Рамачандра Эзэн минь ээ! Ай Рамачандра Эзэн минь ээ!” хэмээн уулга алддаг. Гэтэл яванууд буюу махан хоолтнууд мөн “Ха рама! Ха рама!” гэж хэлдэг. Тэд ямар азтайг хар даа! Ариун нэрийг давтан уншихуйн их багш намачарья Харидас Тхакур ийн хэлсэн байдаг: “Бурханы ариун нэрийг Бурханаас ялгаатай ямар нэг зүйлийг зааж уншин дуудах нь намабхаса төрлийн уншлагад хамаарна. Тэр ч байтугай ариун нэрийг тэгж уншин дуудлаа ч тэрээр өөрийн трансцендент хүч чадлаа хадгалан үлдэж чаддаг” хэмээсэн. Тэр бүү хэл нэгэн млеччха зэрлэг гахайнд хадруулж нас нөгчихдөө дахин дахин, “Ха рама! Ха рама!” гэж хашгираад ангижралыг олсон байдаг. Тэгвэл ариун нэрийг хүндэтгэл ба итгэл дүүрнээр уншигчдын хувьд юу ч ярих билээ дээ? (ЧЧ Антйа 3.54-56).   Тайлбар: Хэрэв жаахан хүүхэд галд гараа хүргэвэл тэр том хүн шиг л мөн гараа түлнэ. .. Явануудын ха рама хэмээх үг нь “жигшмээр, ой гутмаар” гэсэн утгатай. Чин бишрэлтнүүдийн явануудаас
Spread the loveДурын мөчид бид бүх зүйлээ алдаж болно: мөнгөө, эрүүл мэндээ, нэр алдраа, ойр дотныхоо хүмүүсийг, биеэ. Гэвч Бурхан, Хайр, Сүнс нь мөнхийн категорит ордог зүйлс. Гадаад түвшиндээ бол бид үргэлж урам зоригтой, залхуугүй байж өөрийн үүргүүдээ биелүүлж байх ёстой: гэр бүлийн, ажил мэргэжлийн, нийгмийн гэх мэт. Жишээ нь, ажил дээрээ бид сайн хамтрагч байхын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргадаг. Гэвч гэнэт ажлаас халагдах тушаал аваад бид үүнийг Дээд таалал хэмээн хүлээн авдаг. Ямар нэг нэхэмжлэл, гомдол, айдасгүйгээр. Гэхдээ нөхцөл байдал шаардаж байгаа бол дотоод тайван амгалан байдал, хайраа хадгалж үлдэхийн тулд бид өөрийн эрхээ хамгаалахыг хичээдэг. Хүлцэнгүй байдал бол бүгдийг нэг түвшинд харах чадвар юм. Хэрэв бидний ямар нэг зүйл бусдаас илүү гарчихвал бардаад байхгүй, хэрэв хэн нэг нь биднээс илүү гарчихвал атаархаад байхгүй эсвэл сэтгэл гутралд ороод байхгүйгээр. Хамгийн гол нь сүүлийн үг үргэлж Бурханд үлддэг гэдгийг ойлгох явдал юм. Ийм учраас амьдралын ямар ч нөхцөл байдлыг тайван, гуниг гутралгүй,
Spread the loveБидний, өөрсдийнхөө зовлон, гомдол, өвдөлтийг эмчлэх жор маш энгийн. Энэ бол энэ ертөнц дээрхи бүх зүйл туйлын зохицол нийцэлтэй жам ёсоороо оршдог гэдгийг ойлгох явдал. Энэ ертөнц бол ямар нэг эзэнгүй, хаягдсан газар орон биш. Бидний эргэн тойронд болж буй бүхий л зүйлсийн цаана туйлын аугаа бөгөөд хайрлан нигүүлсэгч Оюун Ухаан оршиж байдаг. Энэ ертөнцөд бид бүгдээрээ сурагчид. Бидний суралцах процесс янз бүрийн байдлаар явагддаг. Зарим нэг нь атаархлын танхимд шалгалтандаа тэнцэлгүй гацсан. Зарим нэг нь атаархлын, хомхой сэтгэлийн айдсын танхимуудад гацсан… Харин бид бүгд “Хайр” гэж нэрлэгдэх танхимд орохыг хүсч буй. Энэ нь нэг ёсондоо нисэх онгоц юм. Тийшээ шилжин орохын тулд хүлцэнгүй байдал, үнэнч зан чанар, хүндлэл, нөхөрлөл, уучлал, хүлээн авахуй хэмээх шалгалтуудыг давж гарах хэрэгтэй. Амьдрал бол Сургууль гэдгийг ойлгох нь нэн чухал. Бид бүгдээрээ энэ сургуулийн оюутнууд. Зарим нь зүгээр л сурагчид, зарим нь бүр яслид. Бид бүгдийн хувьд амьдралын шинжлэх ухааныг танин ойлгоход маань туслаж чадах Багш 
Spread the loveЦэнхэр индранилыг санскритаар нилам гэж нэрлэдэг. Энэхүү чулуу нь Санчир гаригтай холбоотой ба Санчирын нөлөөг маш хүчтэй тайвшруулан эерэгжүүлдэг. Мөн питта буюу шарыг эмчилж, вата, капхаг сэргээдэг. Санчирын идэвхитэй шинж чанар хувь хүний төөрөг зурхай дээр булчингийн онцгой нөлөө үзүүлдэг байдал нь юм. Цэнхэр индранил нь мамса дхатуд нөлөөлдөг. Мамса гэдэг нь булчингийн эд эс юм. Мөн яс. Ийм учраас Санчир хүнд нөлөөлж байх үед түүний хувьд булчингаа суллахад маш амаргүй байдаг. Түүнд массаж хийж байх үед тэрээр хад чулуу шиг л хатуурсан биетэй болсон байдаг. Түүнд, “Биеэ сулла” гэж хэлэх аваас тэрээр “Чадахгүй байна” гэнэ. “Сулла л даа” гэнэ, “Чадахгүй байна” хэмээнэ. Энэ бүхнийг Санчир хариуцдаг. Зөв зүйтэйгээр сонгож авсан цэнхэр индранил нь тиймэрхүү хатуурсан байдлыг арилгадаг. Цэнхэр индранилын тусламжтайгаар сэтгэцийн эмгэгтэй холбоотой олон өвчнүүдийг эмчлэх боломжтой байдаг. Шизофрен, сэтгэцийн элдэв янзын эмгэг, аутизм гэх мэт нь бүгд санчирын өвчлөлүүд юм. .. Цэнхэр индранилыг ерөнхийдөө дунд хуруунд зүүж болно.   Ведийн
Scroll to Top