Spread the loveЭнэ бол өөрийн үзлээс огоорч татгалзах явдал юм. Би бүгдийг ойлгож чадна, би өөрөө бүх зүйлийг мэдэж чадна гэсэн итгэл үнэмшлээсээ. Дурын бурхангүй үзэлтэн, тухайн зүйлд зөв хандах аваас өөрөө бүгдийг ойлгож чадна хэмээн бодож байдаг. Гэвч мэргэн ухаантнууд нь энэ үзлээсээ татгалзаж чадсан учраас мэргэн болсон байдаг. Тэд маргадаггүй. Харин ойлгохыг оролддог. Маргаанаас үнэн төрдөггүй. Харин маргаан дунд хүлцэнгүй чанар үхдэг. Үнэн нь хүлцэнгүй асуулт болон эрхэм сайхан хариултын дундаас төрдөг. Асуулт тавьсан хүнийг үл доромжилсон хариулт нь эрхэм сайхан хариулт мөн. Ийм маягаар харилцан үйлчлэл бий болдог. Асуугчийн үйлчлэл бол өгүүлэн яригчийг өөнтөглөлгүй хүлцэнгүй асуулт тавих явдал байдаг бол хариулагчийн үйлчлэл нь энэхүү ярианд бүгд сэтгэл хангалуун үлдэхүйц хариулахад оршдог. Мөн асуугчийг улам илүү асуултуудыг асуух хүслийг төрүүлэхүйц мөн тэрээр өөрийн асуултын чухлыг мэдрэх, өөрийнх нь асуулт сонсогч нарт хэрэгтэй шаардлагатай байсан гэдгийг мэдрэх мэдрэмжийг төрүүлэхэд оршино. Ведийн зурхайч, сэтгэл зүйч В.Рузовын (Патита Павана дас) лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
4
7
3
Users Today : 55
Users Yesterday : 96
Total Users : 54473
Views Today : 59
Views Yesterday : 99
Spread the loveӨнөө цагт хар зах дээрээс та бүхэн цагаан будаа, улаан буудай гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийг олж авч чадна. Гэвч хэрэв та бүхэн Бхагавад-гитагийн сургаалд үл хандах аваас эдгээр бүтээгдэхүүнүүд хар зах дээрээс алга болох болно. Ийм цаг айсуй. Хүнсний бүтээгдэхүүнүүд устаж алга болно. Сүү байхгүй болно, элсэн чихэр байхгүй болно, цагаан будаа байхгүй болно, улаан буудай байхгүй болно, жимс жимсгэнэ байхгүй болно. Тэр цагт та махны дэлгүүрээс мах л авахаас өөр аргагүй болно. Дараа нь махны дэлгүүрт хүний мах худалддаг болно. Аажмаар бид энэ хүртэл уруудах болно. Та хүн идэхээс өөр аргагүй байдалд хүрэх цаг ирнэ. Хүмүүс хүний махан идэштэн болж хувирна. Ийм учраас төр засгийн төлөөлөгчид Бхагавад-гитаг судлах нь нэн чухал. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, 1974.03.22, Бомбей. Бхагавад-гитагийн 4р бүлгийн 2р шүлгээр хийсэн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveШри Чайтаньягийн хүн төрөлхтөнд өргөн барьсан энэхүү бэлэг буюу Бурханыг хайрлах хайрыг энгийнээр тайлбарлавал: Бурханыг хайрлах хайранд хүрснээр хүн энэ ертөнцөд уяж байдаг гэр бүлийн, эх орны, эд материалын, гоё сайхан зүйлсийн гэх мэт өөрийн бүх материаллаг уяа татагдлуудаас дээш гарах өөр татагдал, илүү дээд сүнслэг буюу энэ ертөнцөд үл хамаарах хүчтэй татагдалтай болно гэсэн үг юм. Хэрвээ тийм татагдал үл байх аваас буюу энэ ертөнцөд татагдах татагдал байсаар байх аваас энэ нь энэ ертөнцөд дахин дахин төрөхийн шалтгаан болдгийг та бүхэн юу эс андах билээ. Бурханыг хайрлах хайр нь энгийн хүмүүсийн ойлгодог гэгээрэл хэмээх ойлголтын нөгөө утга буюу нэг зоосны хоёр тал гэсэн үг. Гэхдээ сүлдтэй тал нь буюу илүү дээд, илүү ач холбогдол утга учир бүхий тал нь юм. Буддын шашинд нирванд хүрэх, ангижралыг олох, бурханы хутгийг олох хэмээх ухагдахуун байдаг нь үхэх төрөхийн гинжин хэлхээнээс гарч мөнхийн хутгийг олохыг хэлж буй хэрэг билээ. Буддын шашинтай хүмүүс энэ нирванд хүрэх
Spread the loveЗөгий нь Бархасвадь гаригтай холбоотой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэрээр маш их хөдөлмөрлөж, маш их хэмжээний ашиг тустай бүтээгдэхүүнүүдийг бүтээн бий болгодгоос тэр юм. Тэрээр юу л бий болгоно, тэр бүхэн нь бүгд ашигтай зүйлсүүд байдаг: бал, лав, цэцгийн тоос, тэр ч байтугай түүний ялгадас нь хүртэл. Мөн тэр ч бүү хэл зөгийн цогцос нь хүртэл ашигтай. Тэгэхээр түүний бүх зүйл нь ашигтай гээд төсөөл дөө. Амьтад дундаас хамгийн ашиг тустай амьтан бол үхэр юм. Шавьжнууд дундаас хамгийн ашиг тустай амьтан бол зөгий юм. Зөгий нь бидэнд дан ганц бүтээгдэхүүнээ өгөөд зогсохгүй байгалийн зүй зохистой тоосжилтод тусладаг мөн бидний үл мэдэх өөр олон процессуудад тусладаг. Зөгий нь байгаль экологийн бохир заваан газарт амьдарч чаддаггүй. Дашрамд нь хэлэхэд өнөө цагт зөгийн популяц мэдэгдэхүй устаж үгүй болж байна. Хэрэв зөгийнүүд устаж үгүй болоод дуусвал тун аюултай сүйрэл гамшгууд эхлэх болно. Сүү болон гхи буюу шар тос нь ухаан болон тархины нарийн хөгжлийг өгдөг.
Spread the loveНэгэн удаа Шрила Прабхупада санкиртаны нэгэн чин бишрэлтэнд хандан: “Тэр ч байтугай чи нас нөгчих мөчдөө Кришнагийн тухай дурсан санаж чадахгүй байлаа ч чи өөрийн бүх амьдралаа Чайтанья Махапрабхугийн үүрэг зорилгын тулд зориулсан бол Чайтанья Махапрабху өөрөө биечлэн нас нөгчих мөчид тань чам дээр ирэх болно. Тэгээд Тэрээр чиний чихэнд маха-мантраг хашгирах болно. Тэр ч байтугай хэрвээ чи өөрийнхөө чихийг гараараа таглаад, сонсохыг хүсэхгүй байх аваас, ямар нэг байдлаар худал хуурмагийн нөлөөнд орж, “би сонсмооргүй байна” гэж хэллээ ч Махапрабху гарыг тань шүүрэн авч, чихнээс тань холдуулаад(Чайтанья Махапрабху их хүчирхэг гартай шүү) чихэнд чинь хашгирна”. Ийм учраас бид хэт их санаа зовниод байх ёсгүй. Бид мэдээж хэрэг өөрсдийн зүгээс шаардлагатай бүхий л хүчин чармайлтуудыг гаргах ёстой. Гэхдээ эцсийн эцэст ямар нэг зүйл дутагдах аваас Кришна тэр дутууг тань маш хялбархнаар нөхөж өгөх болно. Шрила Бхактивайбхава Свами. Бхагавад-гитагийн 5.5р шүлгээр хийсэн лекцээс. 2006.12.12