Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 6 3
Users Today : 45
Users Yesterday : 96
Total Users : 54463
Views Today : 49
Views Yesterday : 99
Spread the loveЦөцгий нь дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг ба тэрээр өөрийн гэсэн гайхамшигтай шинж чанаруудтай. Тэрээр хүйтнийг бас халууныг аль алийг нь саармагжуулдаг. Гэвч түүнийг өөрийг нь дулаан энерги бүхий мөн чанартай гэж үздэг. Ийм учраас хэрэв та наранд түлэгдсэн бол цөцгий арьсандаа түрхэх аваас бүх зүйл хэвийн байдалд орно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр галын хүчийг саармагжуулдаг. Та халуун чинжүү эсвэл их хурц амттай соус идээд хэл ам тань түлэгдэж байгаа юм шиг болсон байлаа гэе. Энэ үед хэрэв та ус уух юм бол байдал улам л дордоно. Яагаад улам дордоно гэж үү? Яагаад гэвэл ус нь өөрийн гэсэн шинж чанартай. Ямар нэг бодисыг буюу элементийг организмын маш нарийн бүтцэд шилжүүлэн хүргэх мөн чанартай. Жишээ нь, хэлэн дээр ус байх үед ус нь чихрийг хэлтэй хүрэлцүүлнэ. Хэрэв хуурай хэлэн дээр чихэр тавих аваас та амтыг нь мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл ус нь энергийг авч бас дамжуулах үүрэгтэй. Ус нь ерөнхийдөө дамжуулагч шиг үйлчилдэг.
Spread the loveВедийн нийгмийн хууль ёсоор бол хаан хүн бүхий л асуудлаа их мэргэдтэй болон ариун гэгээн хүмүүстэй зөвшилцөж байх ёстой. Тэднийг зөвлөгөөг дагаснаар тэрээр асар их хүчийг олж чадах бөгөөд өөрийн ард иргэдээ аз жаргал, амар тайван, чинээлэг байдлаар хангаж чадна. Өмнөх үеийн агуу хаадууд бүгдээрээ ариун гэгээн мэргэдүүдийн сургаал зааварт асар их ач холбогдлыг өгдөг байжээ. Тэд цаг ямагт Парашара, Вьясадева, Нарада, Девала, Асита гэх мэт агуу мэргэдүүдийн зөвлөгөөг сонсож, тэрийг нь даган мөрддөг байж. Өөрөөр хэлбэл ямар нэг чухал шийдвэр гаргахын өмнө тэд брахмануудын зөвлөгөөг сонсдог байсан ба дараа нь үйл хэрэгтээ ордог байв. Харамсалтай нь Кали эринд төр засгийн тэргүүнүүд нь эрдэмт мэргэдүүдийн сургаалыг даган мөрдөхийг хүсдэггүй болсон ба ийм ч учраас тэд өөрсдөө болон ард иргэд нь жинхэнэ аз жаргал гэгчийг үл мэдмүй. Тэд цагаасаа өмнө нас нөгчих ба бурханлаг болон биеийн хүч нь үгүй болж бараг л ядуу гуйланчлалын амьдралаар амьдрана. Хэрвээ хүмүүс ардчилал хөгжсөн эрин үед үнэхээрийн
Spread the love“Хэрэв ямар нэг хар өнгөтэй амьтан өмнүүр тань гүйж өнгөрөх аваас(нохой, муур ялгаагүй) зогсохтун. Хэрэв та машинтай явж байсан бол гэнэт өмнүүр тань муур гүйгээд гараад ирсэн бол … яагаад тэр таны машины өмнүүр гүйж гарсан хэрэг вэ? Зогс. Харин та “Ямар өлзий билэггүй юм бэ? Түй түй, бузар бүхэн надаас холуур!” гэж шивших хэрэггүй. Ингэх хэрэггүй. Зүгээр л түр зогсоод 5 аас 10 минут хүлээ, зүгээр л зогсоод. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл танд, “Зогс, цаанаас чинь Камаз ирж явна” хэмээн хэлж байгаа хэрэг. Эсвэл өөр ямар нэг зүйл тохиолдох ёстой ч юм уу. Өөрөөр хэлбэл цагийн тоолол явагдаж эхлэлээ, та ямар нэг таагүй нөхцөл байдалтай тулгарах ёстой болжээ гэсэн үг. Ийм шинж тэмдгүүд нь, “Цаашаа яваад хэрэггүй, түр зогсож бай” хэмээн танд хэлж байгаа хэрэг билээ.  Та зогслоо, математикийн тооцоолол алдагдлаа. Тэгээд зам замаа хөөлөө гэсэн үг. Та үүнийг шалгаж болохгүй. Харин зүгээр л зогсоод үлдсэн нь дээр. Та, цаашаа
Spread the loveАпокалипсисын шатанд үлдсэн буюу диваажингаас хөөгдөгсдийн шатанд гацсан хүмүүсийн хэд хэдэн төрөл анги байдаг. Нэг дэхь ангилалд нь, Амиа Хорлогч нар ордог. Өөрөөр хэлбэл хүн, өөрийнхөө хэд наслахыг хүссэнээрээ шийдэж болно гэж боддог аваас буюу амиа хорлосноор тухайн хүн өөрийн нарийн биедээ хэдий чинээ амьдрах ёстой байсан төдий хугацаагаар үлддэг. Хэрэв хувь тавилангаараа тэрээр далан нас наслах ёстой байсан ба гучин таван насандаа жишээ нь тэр бодлогогүй үйлдлийг хийсэн аваас үлдсэн гучин таван жилийг тэрээр тэрхүү нарийн биедээ оршин өнгөрүүлэх болно гэсэн үг юм. Үүнд сайн зүйл огт үгүй бөгөөд учир нь бидэнд байдаг мөнөөхь хэрэгцээ шаардлагууд хүслүүд мөн түүнд үлдсэн байдаг. Өлсөх мэдрэмж, цангах мэдрэмж зэрэг нь бүдүүлэг биемахбодьтой холбоогүй. Бүдүүн физик биемахбодь нь ухаанаас үүсэлтэй хүслүүдийг хангах боломжийг өгч байдаг. Өөрөөр хэлбэл хүсэл байдгаараа л үлдсэн байдаг.Гэтэл хүслийг хангах боломж чадвар нь үгүй болсон. Ийм учраас мөнөөхь хүн өлсөх, цангах гэх мэтийг амсаж мэдрэнэ гэсэн үг. Үүнийг хий үзэгдэл, буг
Spread the love“Үүний дараагаар йогч нь Дээд Эзний гэдэсний төв хэсэгт орших саран хэлбэртэй хүйсийг бясалгах ёстой. Түүний хүйс бол бүхий л орчлонгийн төв. Түүнээс аварга том бадамлянхуа цэцэг ургасан бөгөөд түүний дотор бүхий л гаригсын системүүд багтан оршдог. Энэхүү бадамлянхуа цэцэг нь бүтээгдсэн амьд бодгалиудаас хамгийн анхдагч Брахмагийн орших орон юм”… Тайлбар: Цааш нь йогчийг Дээд Эзний хүйсэн дээр төвлөрч бясалгахыг зөвлөжээ. Түүний хүйснээс бүхий л материаллаг орчлон үүсэн бий болсон. Жаахан хүүхэд эхтэйгээ хүйгээрээ холбоотой байдаг шиг бүтээгдсэн амьд бодгалиудын анхдагч Брахма нь Дээд Эзний дээд тааллын дагуу Түүнтэй бадамлянхуа цэцэгний ишээр холбогдсон байна. Өмнөх шүлгүүдийн нэгэнд өгүүлснээр, Дээд Бурханы хөл, шагай, ташаанд иллэг хийж байдаг цэцэглэн мандахын охин тэнгэр Лакшмиг Брахмын эх хэмээн нэрлэсэн байсан. Гэвч үнэн хэрэгтээ Брахма нь эхийн хэвлийгээс бус Дээд Эзний хэвлийгээс бий болсон. Энэ бол Дээд Эзний ойлгогдошгүй хүчин чадал юм. Харин бид материаллаг байр сууринаас хандан “Эцэг яаж хүүхэд төрүүлж чадах юм?” хэмээн дүн шинжилгээ
Scroll to Top