Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 6 3
Users Today : 45
Users Yesterday : 96
Total Users : 54463
Views Today : 49
Views Yesterday : 99
Spread the loveШунал тачаал нь карми нарын ертөнцийг хөдөлгөж байдаг. Бүтээн байгуулсан хотууд дахь бүхий л нөхцөл нь шуналыг хөдөлгөхөд чиглэгдсэн байдаг: бүх кинотеатрууд, эмсийн хүрээлэн, шөнийн клубууд гээд л. Тэр ч байтугай эндэхийн буюу Шинэ Вриндаваны цэвэр уур амьсгалыг харж мэдэрлээ ч хотын иргэд нааш нүүж ирэхээс татгалздаг. Тэр ч бүү хэл нэгэн цагт, тэнгэрийн хаант улсын эзэн Индра бурхан өөрийн адгуусны амьдралын хэлбэрээсээ татгалзахыг хүсээгүй. Нэг удаа Индра өөрийн номын багш Брихаспатийн өлмийд алдас учруулсныхаа улмаас бодон гахайн биед төрөх шийтгэлийг хүлээсэн байдаг. Брахма Эзэн газар дэлхийд бууж ирээд Индраг тэнгэрийн хаант улсынхаа хаан ширээнд буцахыг хүссэн ба харин тэрээр түүнийг гахайн амьдралаар жаргаж буйг нь харсан. Брахма, Индрад хандан, “Чи ийм биеийг авах шийтгэл хүлээсэн. Учир нь чи нүгэлт буруу үйлийг хийсэн. Гэвч би чамайг чөлөөлөхөөр ирлээ. Хоёулаа одоо хамт буцацгаая” хэмээжээ. Хариуд нь бодон гахай болж төрсөн Индра: “Үгүй шүү. Би явж чадахгүй. Энд надад хийх өч төчнөөн ажил байна.
Spread the love Анна-майя-коша(анна –хоол хүнс) – Амьтны ухамсрын түвшин. Хоол, эд материалаар бүх зүйлийг хэмжих түвшин. Прана-майя-коша(прана – амьдралын эрчим) – Би амьдрах эрхтэй, чи ч амьдрах эрхтэй хэмээн үзэх соёл иргэншлийн түвшин. Энэ түвшний хүмүүсийн амьдралын гол үнэ цэнэ бол эрүүл байдал. Мано-майя-коша(мана – ухаан) – Оюун ухааны эргэцүүллийн түвшин. Ямар нэг илүү дээд зүйл рүү мэдлэгийн тусламжтайгаар тэмүүлэх түвшин. Амьдралын гол үнэ цэнэтэй зүйл бол мэдлэг гэж үзнэ. Вигьяна-майя-коша(вигьяна – трансцендент мэдлэг) – Трансцендент ухамсарлалын түвшин, матери буюу материаллагаас огоорон ангижирч, ангижралыг олох нь гол зорилго. Амьдралын гол үнэ цэнэ бол эрх чөлөө буюу ангижрах, чөлөөлөгдөх гэж үзэх явдал. Ананда-майя-коша(ананда –жаргал, цэнгэл) – Материйн хил хязгаарын чанад дахь олон дүрт байдлыг мэдрэх. Амьдралынх нь гол утга учир сүнслэг бодит харилцаа. Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the love“Ведүүд нь маш ухаалаг хүмүүст зориулагдсан. Энэ бол Ведийн өөрийнх нь үзэл. Тэнд өгүүлснээр, “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүсийн хувьд энэ мэдлэг хаалттай” хэмээсэн. Үүнийг би үгчлэн давтая: “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүс”, тэдний хувьд энэ нь хаалттай. Тэд үнэнийг ойлгож чадахгүй. Тэнд өгүүлснээр бол олон мянган хүмүүсээс цор ганц нь төгс төгөлдөрт тэмүүлнэ хэмээн бичигдсэн. Төгс төгөлдөрт тэмүүлэгч нараас ганц нь үнэхээрийн үнэнийг таньж мэдэхийг хүснэ хэмээсэн. Тиймээс энэ нь ямар бага хувь эзлэхийг төсөөлөөд үз дээ. Иймээс хүмүүст ямар нэг зүйлийг хэлэхэд амаргүй байдагт гайхаад байх зүйл үгүй. Тэд үүнийг хүсдэггүй. Тэд хараахан боловсорч гүйцээгүй. ” Тэнд мөн олон олон сая төрөлт, үхлийн дараагаар амьд бодгаль нь энэ бүх зовлонгуудаас залхаад ирэх үедээ, “Ер нь тэгэхээр өтлөх, өвдөх, үхэх болон энэ бүх зовлонгууд байдаггүй өөр ямар нэг амьдрал байдаг болов уу?” хэмээн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл эргэцүүлж боддог ийм хүмүүсийг махатма нар гэж санскритаар нэрлэдэг. Махатма гэдэг нь
Spread the loveВедийн зурхайд та кула-девата хэмээх ойлголттой таарах болно. Энэ нь таны эцэг, эх өвөг дээдсийн шүтэж байсан бурхан шүтээн юм. Бүхий л карма дан ганц танд харьяалагддаггүй. Мөн ураг удмын карма гэж байдаг.. Хүнд,  ихэвчлэн түүнээс өөрөөс нь илүү ямар нэг хүч байгаад байгаа мэт санагддаг. Энэхүү хүч нь тохиолдлын байдлаар туслаж болох ба эсвэл эсрэгээрээ маш хүчтэй удаашруулан саатуулах нь ч байдаг. Гэтэл энэ нь тохиодлын биш. Энэхүү агуу хүчинд хүндэтгэлээ илэрхийлж байх нь чухал. Өвөг дээдсийн чухлыг цохон тэмдэглээгүй ямар нэг урт удаан хугацаанд үргэлжилсэн соёл иргэншлийг би л хувьдаа мэдэхгүй. Кула девата гэдэг нь таны өвөг дээдсийн мөргөж шүтэж байсан тэр бурхан шүтээн юм. Тэр ч байтугай та өөр бурханлаг зам мөр сонгосон байлаа ч ёсыг дагаж түүнд хүндэтгэлээ үзүүлж байх нь чухал. Ядаж л заримдаа. Жишээ нь томоохон баяруудаар. Заримдаа хүн гариг эрхсийг аргадах олон арга засал хэрэглэлээ ч энэ нь тус болох нь бага байх тохиолдол байдаг.
Spread the loveБүхий л өвчнүүд нь түүний өнгөрсөнд үйлдэж байсан нүгэлт үйлүүд буюу буруу үйлүүдийнх нь төлөө хүмүүнд ирдэг. Таны ашиглаж буй дурын эмчилгээ нь ургамлан байна уу эсвэл эмчийн эмчилгээ байна уу аль аль нь хэзээ ямагт кармаг ердөө л хойш нь түлхэж байдаг болохоос түүнийг хэзээ ч шатаан устгадаггүй. Өөрөөр хэлбэл дурын ямар ч эмчилгээ асуудал проблемыг ирээдүй рүү илгээж, өнөөдөртөө гаригийн сөрөг муу нөлөөг саармагжуулж байдаг боловч асуудал проблемын дотоод мөн чанар нь үлдсэн байдаг. Тэгээд таагүй мөчлөг эхлэмэгц дахиад л дүрэлзэн асч эхлэдэг. Гэвч хэрвээ та бүгдэд аз жаргал хүсч эсвэл илүү таатай үйл буюу Бурханы нэрийг давтан дуудах аваас өөрийн муу кармаг бүрэн шатаах бөгөөд тэднээс юу ч үлдэхгүй. Өвчин эмгэгүүдээс ч гэсэн ул мөр үлдэхгүй. Ийм учраас бүхий л ухаалаг хүмүүс нь өвчнөөсөө ул мөргүй ангижрахын тулд залбирал мөргөлд ханддаг. Энэ нь бурханлаг практикаар хичээллэхийг хэлж буй хэрэг юм. Нөгөө талаас хэдий та хичнээн эрүүл чийрэг нэгэн байлаа
Scroll to Top