Spread the loveЗаримдаа Шрила Прабхупада нараар жишээ татдаг байлаа. Бид хүссэн үедээ нарыг мандуулж гаргаад ирж чадахгүй. Шөнийн цагаар би яг одоо нар мандаасай хэмээн хүсч болно. Гэвч энэ нь үйлчлэхгүй. Бид тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй болно. Үүнтэй адил бидний Кришна ухамсрын хөгжил дэвшил, Кришнагийн нигүүлсэл, Кришнагийн илрэн залрах зэрэг нь биднээс хамаардаггүй. Бид тэвчээртэйгээр хүлээж, үргэлжлүүлэх шаардлагатай. Тэр цагт Кришна үүнийг ажиглана… Бид Кришна ухамсартаа үлдэх хэрэгтэй. Тэгэх аваас Кришна танд “баярлалаа” гэж хэлнэ. “Яваагүйд тань баярлалаа” хэмээнэ. Нэг удаа Шрила Прабхупада ийн хэлсэн. Түүний хэлсэн энэ үг надад Кришна ухамсартаа байх хувь хүчийг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, бид маш шийдэмгий байх ёстой ба тэр ч байтугай бүгд явж одож, бүгд Кришна ухамсрыг орхилоо ч та үлдээрэй гэж хэлсэн. Кришна ухамсрын нийгэмлэг бүртгэлээс хасагдаж, бүгд өөр өөрсдийнхөө ачааг баглаж аваад, гэр гэрийн зүгт оджээ гэж төсөөл. Прабхупада хэлэхдээ, шийдэмгий байдал гэдэг нь та тэр үед биечлэн үлдэх явдал юм хэмээсэн. Бүгд явж л байг.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
4
6
1
Users Today : 43
Users Yesterday : 96
Total Users : 54461
Views Today : 47
Views Yesterday : 99
Spread the loveЭрчүүд харилцаагаа сайжруулах гэж хүчин чармайлт гаргах аваас энэ нь эмэгтэйчүүдийг аз жаргалтай болгодог. Эмэгтэй хүн гэртээ аз жаргалтай байх аваас тэр гэр орон баяжин чинээлэгждэг. Чинээлэгжих үйл явц эмэгтэй хүний аз жаргалаас шууд хамааралтай оршдог. Өнөөдөр хэрхэн яаж баян чинээлэг болох тухай мянга мянган номууд бичигдсээр байна. Гэвч баяжин чинээлэгжихүйн гол хууль одоог болтол нууц хэвээр байсаар л. Хэдийгээр олон хүмүүс, мөнгө бол эмэгтэй эрчим юм даа гэж таамаглаж эхлэсэн ч… Тэгэхээр эхнэр хүн гэдэг эр нөхрийн хувьд баяжин чинээлэгжихүйн биелсэн төлөөлөл байдаг. Карма нь, эр нөхөр эхнэртээ хэрхэн хандаж байгааг ажиглан харж байдаг ба бэлэн мөнгө олгох асуудлыг түүн дээр үндэслэж шийдвэрлэдэг. Хэрэв эр нөхөр эхнэрээ хүндлэж байх аваас хайрлаж байх, аваас үнэлж байх аваас, түүнд эмэгтэй эрчмийг удирдан захирах боломж гарч ирнэ гэсэн үг. Харин үгүй бол баяжин чинээлэгжих нь түүнд зөвхөн хор л авч ирэх болно. Нэг үгээр хэлвэл эрчүүд эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байгаагаас хамаарч карма нь, тэрээр
Spread the loveШударга ёс гэж юу вэ? Бид кармаг шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёсыг сэргээн тогтоох гээд хэрэггүй. Тэрээр жам ёсоороо оршиж буй. Сайн үйлийг хий, сайн үр дүнг нь хүрт. Муу зүйлийг үйлд, үр дүнд нь зов. Та зовлонг эрж хайгаад байх ч шаардлага байхгүй. Материаллаг байгаль буюу хатагтай Майя өөрөө танд тэр бүгдийг өргөн барих болно. Мэдээж хэрэг, нийгэмд эмх цэгцтэй байдал тогтоохын тулд төр засаг шагнах, шийтгэх системийг боловсруулах ёстой. Гэвч төр засаг өөрөө өө сэвгүй бишээ. Гэмт хэрэгтэн шийтгэгдэхгүй үлдэх тохиолдол байдаг ба гэм зэмгүй хүн буруугаар шүүгдэх тохиолдол байдаг. Гэвч хатагтай Майя, Кришнагийн зааврын дагуу үйлддэг ба тэрээр алдаа гаргадаггүй. Кармын үр дагавраас хэн ч зайлж чадахгүй. Нохой мэт амьдрах аваас дараагийн амьдралдаа нохойн биеийг хүлээж авна. Мах идсээр байх аваас бар болж төрнө. Эр, эмийн харилцаагүйгээр амьдралыг төсөөлөхгүй буй аваас молтогчин туулайн эсвэл тагтааны биед төр хэмээнэ. Харин Харе Кришна мантраг давтан уншсаар байх аваас та Кришнатай
Spread the loveХоол хүнс нь зүгээр л нэг илчлэг ба нүүрс ус бишээ. Хоол хүнс нь өөрийн гэсэн мөн чанартай. Учир нь тэд тодорхой тодорхой гаригуудтай холбоотой байдаг. Жишээ нь сармисыг аваад үзье. Орчин үеийн үзэл хандлагын үүднээс аваад үзвэл, тэр нэн ашиг тустай хүнс мөн. Тийм биз? Ашигтайн зэрэгцээ мөн микробууд, гэдсэн доторхи хор хөнөөлтэй нян бактериудыг дарангуйлж байдаг. …Гэвч мөн чанарынх нь үүднээс аваад үзвэл тэрээр энэ бүх микрофлоруудыг үхүүлж, микробуудыг дарангуйлдаг нь маргаангүй ч үүний зэрэгцээ яадаг вэ? Тэрээр бидний нарийн биенд нөлөөлдөг. Шинж чанар гэдэг нь нарийн бие гэсэн утгатай. Ургамалд ч гэсэн өөрийн гэсэн нарийн бие бий. Бидэнд бас нарийн бие бий. Аюурведэд, сармис нь шунал хүсэл, үзэн ядалт, аминч үзэл, цусанд дурлахуй шинж чанаруудыг өөртөө шингээсэн байдаг хэмээсэн. Сонгино ч гэсэн мөн л ийм шинж чанаруудтай байдаг гэдгийг анхаараарай. Сонгино, сармис нь үргэлж махтай хамт явдаг. Үүнийг анзаарсан уу? Сонгино, сармисгүй махтай хоолны жор ховорхон л олдох байх
Spread the loveПрабхупада: “Тиймээ, бид хүмүүсийн тархийг угаадаг. Тэнд байгаа бүхий л муу муухай бүгдийг нь угаагаад, сайныг нь үлдээдэг. Энэ бол бидний ажил. Бид тархийг бүхий л жигшүүртэй бүхнээс угааж цэвэрлэдэг. Таны тархинд элдэв янзын хог новшнууд дүүрэн чихэгдсэн… Тиймээс л бид түүнийг тань угааж байна. Та орон гэрээ цэвэрлэдэг биз дээ? Үүнд муу зүйл юу байна? Хэрэв та орон гэрээ цэвэр цэмцгэр болгож байвал эрүүл ухаантай хүн ингэсний тань төлөө таныг буруутгана гэж үү? Гэвч та өөрөө цэвэр биш учраас та биднийг буруутгаж буй: “Яагаад та энэ бохир буртгийг угаагаад байгаа юм бэ ?” хэмээн. Бид бохир буртгийг угааж байна, харин та үүнийг эсэргүүцэж байна. Энэ таны оюун ухааны түвшин. Гэвч ухаалаг хүмүүс бол хог шороог байнга цэвэрлэж байдаг. Цэвэр байдлыг сахих нь соёл иргэншилт нийгмийн хууль. Чухамхүү ийм зүйлийг л бид хийж буй. Ведийн соёл ёсоор бол та бүгд бүгдээрээ үл хүрч бологсод. Гэвч бид танд хүрэхээр ирсэн. Ийм учраас угаа.