Spread the loveСонсохуйгаар дамжин эрүүлжих нь хамгийн хүчтэй эмчилгээ юм. Тийм эмчилгээний хамгийн гол хүчин зүйл нь авиа цэвэр ариун бодгалиас гарч байх явдал юм. Ариун ном сударт өгүүлснээр, хувь хүний бодгалийн бүхий л шинж чанарууд дуу авиагаар дамжигддаг хэмээсэн. Тэгэхээр дуу авиа нь хоолойн холбоосноос гардаг авиа чичиргээ төдий зүйл биш байх нь. Хүний дуу хоолой зүрхнээс гардаг бөгөд түүнд байгаа бүхий л зүйлсийг илэрхийлж байдаг. Хүний дуу хоолойгоор нь түүний талаархи бүгдийг мэдэж болно. Би дуу хоолойгоор нь бүгдийг мэдэж чадна гэж хэлж чадахгүй ч үгүйдээ л гэхэд ихэнхи өвчнийг дуу хоолойгоор нь тодорхойлж болдог. Дуу хоолой нь асар их мэдээллийн хүчийг шингээсэн байдаг. Учир нь тэрээр зүрхнээс гардаг. Хүний цэвэр ариуны түвшнээс хамаараад дуу хоолой нь өөрчлөгддөг. Ийм учраас хэрэв хүн илүү бохир болох аваас түүний дуу хоолой бохирддог. Хэрэв хүн илүү цэвэр болох аваас түүний дуу хоолой илүү цэвэр болдог. Иймээс хүн яриад л эхлэсэн бол тэрээр юу ч нуух
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
4
5
4
Users Today : 36
Users Yesterday : 96
Total Users : 54454
Views Today : 40
Views Yesterday : 99
Spread the loveХүний шунал хэдийчинээ их байна, аз хийморь төдийчинээ бага байна. Эрчүүд төсөл хөтөлбөрүүдэд асар их мөнгийг зарцуулдаг ч өөрийн эхнэртээ шинэ ээмэг аваад өгчихдөггүй. Яагаад гэвэл бүх мөнгө нь төсөл хөтөлбөрт нь зарцуулагдсан болохоор аргагүй. Тэгээд тэрээр ийн хэлнэ: “Эхлээд би жаахан мөнгө олоодхоё. Дараа нь чамд ээмэг авч өгнөө”. Нөхөр түүний бүхий л хичээл чармайлт нь амжилтаас хол хөндий, түүний бүх төсөл хөтөлбөр нуран сүйдэх болно гэдгийг ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр түүнд ээмэг авч өгөөгүй шүү дээ. Ягья гэж чухам юу болохыг та мэдэх үү? Ягья гэдэг бол өргөл гэсэн утгатай. Та хэнд өргөл өргөх хэрэгтэй вэ? Таны дэргэд байгаа эмэгтэйд. Тэр танд олон зүйлийг өгсөн. Үр хүүхдүүд болон өөр бусад бүх зүйлсийг. Тийм үү? Тийм байхад танд түүнд ээмэг худалдаж авч өгөх нь харамсалтай байна гэж үү? Дорно дахинд энэ үнэнийг мэддэг хэдий ч хараахан бүгд мэддэггүй. Гэвч мэддэггүүд нь энэ дагуу үйлддэг. Ийм учраас тийм эрчүүдийн дэргэдэх эмэгтэйчүүд тийм
Spread the loveАсуулт: Кришна ухамсар нь аажим процесс. Гэвч хөгжих дэвших хурд бүгдэд харилцан адилгүй байдгийг бид мэднэ. Жишээ нь, Дхрува Махараж төгс төгөлдөрт хагас жилийн дотор хүрсэн байдаг. Тэгэхээр энэ нь эцсийн дүндээ ахиц дэвшил нь биднээс хамаардаг гэсэн үг үү? Бидний хүчин чармайлт энэ үйл явцыг хурдасгах уу? Хариулт: Хэрэв бид Кришнагийн төлөө эрсдлийг сөрөх аваас бидний хөгжлийн процесс хурдасдаг. Дхрува Махараж төгс жишээ нь. Тэрээр ямаршуу эрсдлийг өөрийн нуруун дээр үүрсэн билээ дээ? Бяцхан жаалхүү өөрийн ээж, гэр орноо орхин одсон. Таван настай жаахан хүү ганцаараа гэрээ орхин ойг зорьсон. Ямаршуу эрсдэл үүрснийг нь хар даа?! Түүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Бар, арслан, могой, хилэнцэт хорхой гээд л. Байж болох бүхий л зүйл. Насанд хүрсэн томчууд бид шөнө дундын цагаар ойруу оржээ гэж бодоё. Бид айснаасаа болж бараг үхэх байсан биз. Битүү харанхуй, юу ч үл харагдах түнэр харанхуй ойд та өчүүхэн жаахан торхийх чимээнээс айна шүү дээ. Хэдий
Spread the loveЯмаршуу байдлаар та бусдыг сонсдогтоо анхаарал хандуулснаар ухамсарт амьдралын эхлэлийн процессыг тавьж болно. Сонсох чадвар нь ухамсрыг хөгжүүлэх шилдэг аргуудын нэг юм. Ийм хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээр аргуудыг би өөрөө үе үе авч хэрэгжүүлдэг. Ядаж л энэ тал дээр бага сага суралцахын тулд. Эдгээр аргууд нь үнэхээрийн үр дүнтэй. Нуруугаа эгцлээд юу юунаас илүүтэй бадамлянхуа суултаар суугаарай. Нүдээ аниад, таны эргэн тойронд болон таны биед юу болж байгаа бүгдийг анхааралтайгаар сонс. 5 минутын турш танд сонсогдсон бүхий л дуу авиануудыг тоолохыг хичээх хэрэгтэй. Энэхүү дасгалыг өдөрт хоёроос доошгүй удаа хийх нь зүгээр. Энэ хүчирхэг бясалгалын арга нь бүтээлч чадварыг хөгжүүлж өгдөг. Долоо хоногийн турш таны эргэн тойронд байгаа хүмүүсийг ажигла. Жишээ нь, таны хамтран ажиллагсад, таны гэр орныхон өөр хоорондоо хэрхэн ярилцаж буйг анхаарч хар. Тэд нэг нэгнийгээ сонсож байна уу? .. Үр дүнтэй бус сонсолтын ямар жишээнүүд танд ажиглагдав? Ийм үр дүнтэй бус сонсолтууд үүсгэхгүйн тулд юуг өөрчлөх хэрэгтэй
Spread the loveКришнад өөрийн эрхгүй татагдаж байгаа тань, чи урьдны амьдралдаа Кришна ухамсрыг өөртөө хөгжүүлж байсан гэдгийг батлаж байна. Өөрийн тань зохиосон шүлгийн сүүлийн мөрөн дахь “гайхамшигтай дүрд хувирсан Бодгаль” гэдгийг “гайхамшигтай мөнх Бодгаль” гэдэг үгээр солилоо. Кришна хувирдаггүй. Гэвч Түүнд сая сая, тэрбум тэрбум илрэл задралууд бий. Тэдгээр нь нэгэн зэрэг мөнхөд оршдог. Энэ нь нар үд дунд, нар өглөөний цагаар, нар оройн цагаар оршин байдагтай адил. Тэдэнд зүгээр л тийм нэршлүүд байдаг бөгөөд тэд мөнх. Нарны хувьд өглөө, орой, үд дунд гэсэн ойлголт байдаггүй. Гэсэн ч бид “өглөөний нар”, “оройн нар”, “үд дундын нар” гэх мэтчилэн ярьцгаадаг. Брахма-самхитад, Кришна нь Бурханы Дээд Бодгаль бөгөөд Түүнд Рама, Нрисимхадева, Вамана гэх мэт олон илрэл задралууд бий хэмээсэн. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын шавь Жая Мазод бичсэн захидлаас, 1968.01.18 Лос-Анжелес