Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 4 8
Users Today : 30
Users Yesterday : 96
Total Users : 54448
Views Today : 34
Views Yesterday : 99
Spread the loveБурханы туслалцаагүйгээр ангижрал, гэгээрэлд хүрэх нь ямар хэцүү болохыг Бурхан Будда, Мял Богд, Хираньякашипу гэх мэт агуу бодгалиуд бидэнд өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж өгсөн. Харин Дээд Бурханы тусламжтайгаар ангижрал гэгээрэл ямар хялбар болохыг, тэр байтугай ангижралын дээд түвшинд хялбараар хүрч болохыг Кхатванга Махараж, Прахлад Махараж, Дхрува Махараж, Парикшит хаан гэх мэт агуу бодгалиуд харуулж өгсөн. Бурхан Буддагийн, Мял Богд нарын гэгээрлийн түүхийг та бүгд биднээр хэлүүлэлтгүй мэдэх байх. Агуу бурхангүй үзэлт Хираньякашипу тэнгэрийн тооллоор 100 жил маш хатуу тэвчил хатамжлалыг хийж байж, төгс төгөлдрийн доод түвшинд хүрсэн байдаг. Юу ч идэж уухгүй, хоёр гараа дээш өргөөд, хөлийн хоёр хуруун дээрээ зогсох тэвчлийг хийж тэнгэрийн тооллоор 100 жил зогсож байж төгс төгөлдрийг олсон. Тэнгэрийн 1 өдөр нь манай дэлхийн 6 сартай тэнцэнэ гэж тооцвол энэ нь маш урт удаан хугацаа болно. Тэгвэл Кхатванга Махараж ердөө 1 мухуртад буюу 48 минутанд, Парикшит хаан 7 хоногт, Дхрува Махараж 12 хоногт гэгээрэлд хүрсэн байдаг. Энэ жишээнүүдээс
Spread the love“Зөв хооллолтын тусламжтайгаар бид өөрсдийн ухамсрыг маш хүчтэйгээр цэвэрлэж чадна. Энэ бол ухамсрыг цэвэрлэх хамгийн эхний алхам юм. Мантрагаар, залбирлаар биш харин зөв хооллох дэглэмийн тусламжтайгаар. Эхлээд бид цэвэр ариун хоол идэх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний хоол хүнс бидний биемахбодь болдог. Хоол хүнс бидний ухамсарт нөлөөлдөг. Хэрэв бид загас идсэн аваас бидний ухамсар муурны ухамсар болж хувирна. Юуных нь залбирал, юуных нь мөргөл байх вэ ? Эдгээрийг тань сонсохгүй. Бидний амнаас загас, сармис л үнэртэнэ. Энэ нь зүгээр л боломжгүй. Өөрийн хоол хүнсний мэдрэмжээ хянаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд өдрийн дэглэмийн тухай яригдаж байна.  Хэрхэн зөв хооллох талаар суралцах хэрэгтэй. Энэ нь бүхэл бүтэн урлаг юм. Харин бид залхуурах аваас бид хэзээ ч, юу ч сурахгүй. Дараагийн зүйл бол юуг идэж болох, юуг идэж болохгүйг мэдэх хэрэгтэй. Цааш нь, хэрвээ та өвчтэй бол хувийн хоолны дэглэм заавал байх ёстой. Хэрэв та эрүүл бол хойшдоо өвдөхгүйн тулд ямартай ч дэглэмийг даган мөрдөх
Spread the loveВишну нь материаллаг байгаль руу зүгээр л харц чулуудаад майяад үр тогтоож чадсан. Энэ бол сүнслэг арга… Зүгээр л эгэл жирийн харц илгээснээрээ Дээд Эзэн тоо томшгүй олон амьд бодгалиудыг материаллаг байгалийн хэвлийд бий болгож чаддаг. Брахма-самхитад, Дээд Эзний сүнслэг бие нь маш хүчирхэг тул Түүний биеийн дурын хэсэг, өөр бусад ямар ч хэсгийн үүрэг функцийг гүйцэтгэж чадна хэмээн батлан өгүүлсэн байдаг. Бид зөвхөн гараараа эсвэл арьсаараа хүрэлцэж чадах ч Кришна зүгээр л харц илгээгээд л хүрэлцэж чаддаг. Бид зөвхөн нүдээрээ л харж чаддаг. Бид нүдээрээ хүрэлцэж эсвэл үнэрлэж чадахгүй. Харин Кришна нүдээрээ үнэрлэж чадна, мөн нүдээрээ идэж чадна. Кришнад хоол хүнс өргөхөд бид Түүний хэрхэн идэж буйг харж чаддаггүй. Гэвч Тэр хоол хүнс рүү зүгээр л харц илгээгээд л идэж чаддаг. Бид бүхий л зүйлс нь сүнслэг мөн чанар бүхий сүнслэг ертөнцөд амьдрал хэрхэн өрнөдгийг төсөөлж чадахгүй. Хэргийн учир нь гэвэл Кришна өргөсөн хоолыг иддэггүй гэдэг тухай биш эсвэл Тэр түүнийг
Spread the loveАюурведэд өгүүлснээр бол ой ухаан нь харгис хэрцгий байдал болон уур хилэнгээс болж алдагддаг хэмээсэн. Хэрэв хүн аминч эгоист үзэлтэй бол тэрээр бусдын мөнгөөр таашаал ханамж авахыг хүсч байдаг ба ямар үнээр гэдэг нь түүнд чухал биш байдаг. Ийм зүйл болоход тэрээр маш хүчтэй бохирддог бөгөөд өөрийн урьд өмнөх сайн үйлүүдийн үрээр түүнд заяагдсан ой санамжаа алддаг. Тэрээр хэрэгтэй бүхий л ой санамжаа, түүнд байсан хэрэгтэй бүх мэдээллээ алддаг. Энэ нь тэрээр ямар нэг бүдүүлэг үйлдэл хийснээс болсоон гэсэн үг юм. Бүдүүлэг байдал нь ой санамжийг бууруулдаг ба хүн худал хуурмагт живдэг. Түүнд бүх зүйл огт өөр мэт санагдаж эхлэнэ. Түүний ой санамжид хадгалагдаж байсан мэдээллүүд нь гажуудсан мэт санагдана. Түрэмгий зан авир нь мөн ой ухааныг бууруулдаг. Түрэмгий авир гэж юу вэ? Энэ нь өөрийн эрх ашгийг дээгүүрт тавихыг хэлдэг. Энэ тохиолдолд таны хувьд нөгөө хүний амьдрал ба эрүүл мэнд онцын сонин биш байдаг. Та түүний аз жаргалыг залгих үед та
Spread the loveБидний утга зохиолын бүтээлүүдийг анхааралтай унш, өөрийн боломжийн хирээр Кришнад үйлчлэхийг хичээ. Чамд хэрэв эргэлзээ төрөх аваас надаас асууж болно. Би чамд үйлчлэхэд үргэлж бэлэн байх болно. Чиний мартаж болохгүй цор ганц зүйл бол энэ амьдрал нэн чухал гэдэг явдал юм. Учир нь энэ амьдрал бидэнд зүүрмэглэн байгаа Кришна ухамсраа сэрээх боломжийг өгдөг. Бид ямар ч тохиолдолд энэ боломжийг алдах ёсгүй. Ингэх аваас энэ нь нөхөж болшгүй алдаа болно. Бид майагийн олз болохгүйн тулд маш анхаарал болгоомжтой байх ёстой. Яагаад гэвэл энэ материаллаг ертөнцөд майя маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр Кришна бүх зүйл мөн ч гэлээ. Майя болон Кришна хоёр яг л харанхуй ба нарны гэрэлтэй адил. Харанхуй нь нар үгүй аваас дангаараа оршдоггүй. Гэвч нарны гэрлийн аль нэг буланд харанхуй нуугдаж байдаг. Ийм учраас хэрэв бид цаг үргэлж өөрийгөө ил задгай наранд байлгаж байх аваас харанхуй биднийг нөмөрч чадахгүй. Хэрэв чи нарны өөдөөс хараад зогсож байх аваас чи хэзээ ч
Scroll to Top