Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 4 1
Users Today : 23
Users Yesterday : 96
Total Users : 54441
Views Today : 27
Views Yesterday : 99
Spread the loveЦас орж байлаа. Эргэн тойрон нам гүм, амар тайван. Сэвсгэр цасан ширхгүүд маш гоёмсгоор бүжиглэн эргэлдэж, алгуурхнаар газардах ажээ. Зэрэгцэн эргэлдэн нисэж байсан хоёр бяцхан цасан ширхэг өөр хоорондоо яриа үүсгэлээ. Нэг нэгнээсээ салчихгүйн тулд тэд гар гараасаа барилцсан байлаа. Нэг цасан ширхэг нь нөгөөдөө хандан тун ч хөгжилтэйгөөр: -Ниснэ гэдэг ямар гайхалтай юм бэ! – хэмээхүйд, нөгөө цасан ширхэг нь: -Бид нисээгүй ээ, бид зүгээр л доошоо унаж байна шүү дээ, – хэмээн гунигтайгаар хариу өчлөө. -Удахгүй бид газарт буугаад, зөөлхөн бөөрөнхий цагаан бөмбөлөг болон хувирна даа! -Үгүй дээ, бид үхэл рүүгээ л нисэлдэж явна. Газар дээр биднийг зүгээр л дэвсэлж орхино. -Бид горхи болон хувираад тэнгисийн зүгт урсах болно. Тэгснээр бид мөнх амьдрах болно! – гэж эхний цасан ширхэг хэлэв. -Үгүй ээ, бид хайлна, тэгээд үүрд алга болно, – гэж хоёр дахь нь эсэргүүцлээ. Эцэст нь тэд тийн утга учиргүй маргалдахаас залхаж, хөтлөлцсөн байсан гараа тавицгаалаа. Ийн тэд өөр өөрсдийн
Spread the loveАутизм нь кармын нилээд нухацтай проблем бөгөөд үүнийг ойлголоход нилээд гүн гүнзгий ойлголт шаардагдана. Энэ нь тухайн хүний үйлийн үр ба тухайн сүнсний ирж төрсөн эцэг, эхийн хувь тавилантай холбоотой. Аутизм чухамхүү юунаас болдгийг товчхон тайлбарлая. Сүнс нь материаллаг ертөнцөд маш удаан хугацаанд амьдарч, маш их зовлон шаналлыг хүлээн авсан. Ямар нэг проблемоос болж ядарч сульдсан бол та ч гэсэн, “Өө би юу ч сонсохыг хүсэхгүй байна, юу ч харахыг хүсэхгүй байна. Зүгээр л намайг тайван орхиж үз” хэмээнэ. Тийм үү? Тийм. Өөрөөр хэлбэл хүн сэтгэлзүйн хувьд ядраад ирэх үед тэрээр дахиад тэвчиж чадахаа больдог… Жишээ нь, ямар нэг дайныг туулж гарсан хүн эсвэл ямар нэг хар дарж зүүдлэсэн хүн. Энэ материаллаг ертөнцтэй холбогдохыг хүсдэггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд маш их ядарсан. Аутизмтай энэ дэлхийд ирж буй хүмүүс нь урьд өмнө нь нэн хүнд хувь тавилантай байсан хүмүүс юм. Тэднийг тиймэрхүү маягаар хүрээлэн буй орчлон ертөнцөөс нь тусгаарлаж байна. Өөрөөр хэлбэл
Spread the loveХүн Кришна ухамсрын үйл хэргийг төдийлөн сонирхдоггүй боловч эмнэлэг болон эсвэл ямар нэг буяны үйл хэрэг явуулдаг газарт өргөл хандив өгөх аваас энэ нь тэрээр тийм маягаар багагүй хүчээр олсон өөрийн хөдөлмөрийн үр шимээс татгалзаж байгаа гэсэн үг болно. Энд Кришна, хүмүүст ийн үйлдэхийг зөвлөжээ. Хүн өөрийнхөө үйлийн үр дүнг бусдад өгснөөр аажмаар ухаан бодлоо цэвэрлэж чадах бөгөөд ингэснээр хэзээ нэгэн цагт түүнийг Кришна ухамсрын гүн ухааныг ойлгоход нь туслах болно. Мэдээж хэрэг Кришна ухамсрын гүн ухаан нь ямар ч бурханлаг практикийн үйл хэргээс хамаардаггүй л дээ. Учир нь гэвэл Кришна ухамсрын арга зам нь өөрөө ухааныг цэвэрлэх хүчирхэг арга хэрэгсэл болдог. Гэвч хүн ямар нэг шалтгаанаар шуудхан Кришна ухамсрын гүн ухааны арга практикт хүрэлцэн ирж чаддаггүй. Тиймээс хүмүүс ядаж л өөрийн хөдөлмөрийн үр дүнг өргөл болгон өргөхийг хичээж байх ёстой. Үүний тулд ойр дотныхондоо туслах, төр засаг, нийгэм, ард түмэн, улс орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй ба энэ нь ирээдүйд
Spread the loveБхагаван Кришнагийн трансцендент лила-кахани, зугаа наадмын тухай хүүрнэлийг сонсох нь дээд зэргийн ашиг тустай  хэмээн  “Бхагаватам”-д өгүүлсэн. Хэрэв та бүрэн дүүрэн итгэлтэйгээр, маш анхааралтайгаар сонсох аваас таны зүрх материаллаг бохирдлуулаасаа цэвэрлэгдэнэ. Чухамхүү энэ л зорилгын улмаас Бхагаван Шри Кришна газар дэлхийд морилон бууж ирдэг. Сүнслэг тэнгэрт орших Кришнагийн мөнхийн гариг орныг сач-чид-анандамайя-дхама буюу санмайя, чинмайя, анандамайя – мөнх, мэдлэг, аз жаргалаар бялхмал дүүрэн газар орон хэмээн нэрлэдэг. Тэнд Тэрээр трансцендент зугаа наадмууддаа, ялангуяа раса-лила зугаа наадамдаа бүрэн дүүрэн автаж байдаг. Тэгвэл Тэр яагаад наашаа материаллаг ертөнцөд ирэх хэрэгтэй болдог юм бэ? Энэ газар бол Түүний гариг орон биш, тэр газраас буюу Түүний трансцендент сач-чид-анандамайя дхамаас эрс тэс ялгаатай. Материаллаг ертөнц бол асат, ачит, нирананда-майя буюу цаг зуурхны, мунхгаар, зовлонгоор дүүрэн газар орон. Тэгвэл Кришна яах гэж наашаа ирдэг юм бэ? Энд Тэр юу хийх гэж ирдэг хэрэг вэ? Тэрээр ийшээ, сухридам сарва-бхутанам буюу бүхий л амьд бодгалиудад цорын ганц сайн сайхныг хүсэгч
Spread the loveЗөвхөн маш их бардам хүн л шүүмжлэлд гомдох болно. Ухаантай хүн бол өөр рүүгээ чиглэсэн шударга үнэн шүүмжлэлийг сонсож, түүнээс дараа дараагийнхаа ахин дэвших, өөрийгөө төгөлдөржүүлэх санаа сэдлийг олж харж байдаг. Харин шударга бус шүүмжлэлийг хувьдаа хүлээж авдаггүй. Бэлэг дурсгал, доромжлол эсвэл шүүмжлэл аль нь байлаа ч гэсэн хэрэв бид түүнийг хүлээж авахгүй л бол энэ нь түүнийг бэлэглэсэн хүний өмч болж үлддэг. Ухаалаг хүн мөн өөрийгөө шударга бусаар шүүмжлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэн нэгний үйлийг шүүмжлэх үед тэр нь хэдийчинээ шударга байхаас үл хамаарч бид энэ үйлийнхээ үр дагаврыг өөрийн кармын санд бичиглэн үлдээдэг гэдгийг ойлгох нь чухал. Юу юунаас урьд бусдыг шүүмжилж байнаа гэдэг нь бидний өөрсдийн төгс төгөлдөр бус байгааг илэрхийлж буй билээ. Хэрэв хэн нэг хүний ямар нэг зүйл таны зэвүүг хүргэж буй бол үүнийг өөрөө өөрөөсөө хайгаад үз. Та өөрөөсөө түүнийг баттай олох болно. Ухаалаг хүмүүс нь бусдын дутагдлыг хаан дарж, харин тэдний сайн чанаруудыг нь илүү тодруулан
Scroll to Top