Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
9
1
5
Users Today : 48
Users Yesterday : 114
Total Users : 57915
Views Today : 55
Views Yesterday : 130
Spread the loveТодорхой нэг мөчлөгт бид, өөрсөддөө байгаа зүйлсэд талархахаа больдог. Тэдгээр нь биднийх, үргэлж л биднийх байсан юм шиг бидэнд санагддаг. Гэвч хэрэв бидний хоолойг шахах аваас, амьсгална гэдэг ямар агуу бэлэг байж вэ гэдгийг ойлгох болно. Хэрэв ходоод минь хоол шингээхээ болиод ирэх аваас хоол боловсруулалт гэдэг ямар агуу бэлэг байсныг бид үнэлж цэгнэнэ. Хэрэв хараа маань муудаад эхлэвэл тэрхэн даруйд энэ ертөнцийг харна гэдэг ямар чухал зүйл байгаа вэ гэдгийг талархалтайгаар үнэлж цэгнэнэ. Өөрөөр хэлбэл бидэнд одоо байгаа бүх зүйл бол зүгээр л өөрөө өөрөө бэлэг юм. Харах чадвар, сонсох чадвар, мэдрэх чадвар, хоол боловсруулах чадвар, ухаалаг байдлын чадвар гэх мэт… Өчүүхэн жаахан зүйлд ч бид үргэлж талархдаг байх ёстой. Амьдралынхаа хором мөч бүхэнд. Чулуунууд яаж амьдарч оршиж буйг хар. Тэгээд өөрийнхөө амьдралд таларх. Тэгэхээр жинхэнэ хүлцэнгүйн шинж бол хязгааргүйгээр байнгад талархах явдал юм. Хэрэв бид хүлцэнгүй байх аваас бид өөрсдийн өчүүхнийг ойлгоно… Гэхдээ энэ нь бид юунд ч дасах хэрэггүй
Spread the loveСүнс шилжих буюу үхэх төрөх дахин дахин давтагдаж байх нь бурханлаг амьд бодгалиудын зовлонт төлөв байдал юм. Үүнийг та бүхэн мэддэггүй. Манай боловсролын системд сүнс гэж юу болох, үхлийн дараа юу болдог, төрөхөөс өмнө юу байсан тухай гэх мэтийн талаар зааж сургадаг нэг ч факультет байхгүй. Шинжлэх ухааны тийм салбар байдаггүй. Энэ нь туйлын гунигтай. Хоол, унд, унтах, үржих өсөхийн төлөөх боловсрол нь огтоос боловсрол биш. Хэрэв биеийг тэргүүн чухалд тавьж байгаа л бол тэр боловсрол биш. Бхагаватамд, йасйатма-буддхих кунапе три-дхатуке буюу мах, яснаас тогтох энэ бие нь түүний жинхэнэ мөн чанар хэмээн бодогч бүхэн илжиг хэмээсэн. (Танхимд дахин дэмжин алга таших, инээлдэх сонсогдов)… “Ийм учраас тэд энэ бие бол тэдний жинхэнэ би нь хэмээн бодож байдаг. Тэдэнд хамгийн энгийн эрүүл сэтгэлгээний хэлтэрхий үгүй. Булчин, шөрмөс, яс, цус, шээс, ялгадаснуудаас тогтох энэхүү уут сав нь бидний сүнс байж болно гэж үү? Хүмүүний жинхэнэ би байж чадна гэж үү? ” Хаягрива дас, “Харе
Spread the loveЭртээ нэгэн цагт энэ дэлхийн хаа нэгтээ нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэр цор ганц хүүтэй юмсанжээ. Хүү нь тэр үед найман настай байсан бөгөөд маш гоо үзэсгэлэнтэй, дур булаам жаал байжээ. Тэр бэлэвсэн эмэгтэй нэг муу овоохойд амьдардаг байсан агаад гэр бүлээ тэжээхийн тулд гуйлга гуйдаг байв гэнэ. Нэг өглөө эртээ, тэрээр Бурханд мөргөл залбирлаа үйлдэж дуусаад, хүүдээ хандан, “Хүү минь яваад цэцэг түүгээд ир” хэмээн хүсчээ. Жаалхүү маш баярлан түүний гуйлтыг биелүүлэхээр гүйж оджээ. Тэгээд тэрээр ойрхонтоохон байх шугуй руу ороод цэцэг түүж эхлэв гэнэ. Гэтэл энэ үед түүгээр нэгэн хортой могой мөлхөн явж таарсан ба нөгөө хүүг өрөвдөх сэтгэлгүйгээр шуудхан хатгаж орхижээ. Хүү ч тэрхэн дороо газарт ойчоод нас нөгчиж гэнэ. Энэ үеэр хажуугаар нь нэгэн анчин өнгөрч явсан бөгөөд тусгай мантра уншлагын тусламжтайгаар нөгөө могойг ховсдон барьж аваад, мөн жаалхүүг гар дээрээ өргөн хөөрхий ээж дээр нь явж очжээ. Настай бэлэвсэн эмэгтэй хүүгээ хараад орь дуу тавин