Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 0 7 0
Users Today : 126
Users Yesterday : 77
Total Users : 58070
Views Today : 130
Views Yesterday : 86
Spread the love Минскийн сүмийн Ням гаригийн хөтөлбөрт Анатолий нэрт залуу тогтмол ирдэг байлаа. Гэтэл сар гарангийн хугацаанд тэр үзэгдсэнгүй. Дараахан нь Анатолий ирсэн бөгөөд түүнд юу тохиолдсон талаар асуухад тэрээр өөрт тохиолдсон дараахь түүхийг ярьж өгсөн билээ: -Эцэг маань саяхан нас нөгчсөн юм. Тэр үнэн алдартны шашны хуврага хүн байлаа. Түүнийг нас барсны дараа бие цогцосных нь орчимд би бүтэн хоёр хоногийн турш Бурханы ариун нэрийг эрхин дээрээ тасралтгүй давтан уншсан билээ.   Гэтэл оршуулах ёслол болсны дараа эцэг маань миний зүүдэнд  ирсэн юм. Эцэг маань, түүний бие цогцосны орчимд мөргөл залбирал уншиж байсанд маань тун тун их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ залбирлууд шүүгдэх үеийн түүний байдалд маш их тус хүргэсэн  хэмээсэн юм. Тэр надад нас нөгчих үед нь чухам юу юу тохиолдсон талаар ярьж өгсөн билээ. Нэг мэдэхнээ, түүний өмнө гурван аймшигт бодгаль зогсож байхыг тэр харжээ. Тэд түүний хүзүүг олсоор оосорлон, чулуурхаг тал дундуур чирж гулдран авч оджээ. Чулуунууд түүний биеийг урж,
Spread the love90 ээд оны дунд үес билээ. Бишрэлтнүүд ширээний ард зогсоод ном түгээж байлаа. Ширээ тийш нэгэн хүн ойртон ирээд, “Үхэлтэй учрах цаг дор” номыг их л бодлогошронгуй эргүүлж эхлэв. Энэ номны хавтсан дээр нас нөгчиж буй Ажамилагийн дэргэд ямадутууд буюу эрлэгийн элч нар зогсож буй зураг байдаг. Дараа нь тэр хүн ямадутууд руу заагаад: “Тэднээс хэрхэн ангижирч болох вэ?” хэмээн ном зарж байсан бишрэлтнээс асуулаа. Мөнөөхь бишрэлтэн түүнээс: “Та эдний талаар яаж мэддэг болсон юм бэ?” хэмээн эргүүлэн асуув. Ингээд тэр хүн өөрийн түүхээ түүнд ярьж өгчээ. “Би нэгэн бүлгийн гишүүн байсан ба нэг удаа хүндээр шархтан эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм.. Миний шарх маш хүнд байсан тул би ухаан алдсан байлаа. Ухаан алдах үед маань над руу эдгээр амьтад дайрсан” – гэж тэрээр эрлэгийн элч нарын зураг руу заагаад, – “Харин би одоо амьдралын хэв маягаа өөрчилж дахиад эдэнтэй таармааргүй байна” хэмээлээ. Мөнөөхь бишрэлтэн түүнд номууд болон эрхи авахыг зөвлөв. Эрихэн
Spread the loveДолоо, наймдугаар сард Гоур Говинда Свами дахиад л Европын орнуудаар аялсан билээ. Энэ аяллынхаа үеэр тэр мөн Нью-Вража-мандала буюу Мадридийн ИСККОН-ы фермээр зочилсон юм. Бишрэлтнүүд тог цахилгаан байхгүйн улмаас тосон дэн барьж байгааг хараад хүүхэд ахуйдаа тэд мөн л ийм дэн барьдаг байсан тухайгаа дурсав. Тосгонд цахилгаан эрчим хүч байхгүй болохоор өөр яах ч билээ. Бишрэлтнүүд түүнд, тэдний ашигладаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нь усан станц бөгөөд харамсалтай нь аймшигтай ган болсны улмаас гол мөрд хатаж ширгээд байгаа тухай тайлбарлав. Энэ нутагт хагас жил орчим бороо хур ороогүй тухай тэд ярив.  Тэдний яриаг сонсоод Махараж: “Хэрвээ бид киртан хийж, ягья-пурушаг аргадан баясгах аваас бороо хур орох болно” хэмээлээ. Орой нь тэр лекц уншиж, дараа нь удаан бөгөөд онгод хөөрөл дүүрэн киртаныг хөтлөн явуулсан юм. Хэсэг хугацааны дараа алсад аянга нижигнэн дуугарч, тэнгэрт цахилгаан гялбалзаж эхлэлээ. Испани бишрэлтнүүдийн нэг нь Махаражийн дагуулд хандан: “Иймэрхүү үйл явдал дандаа л болж байдаг. Аянга дуугарна, цахилгаан
Scroll to Top