Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
5
4
Users Today : 180
Users Yesterday : 120
Total Users : 58554
Views Today : 201
Views Yesterday : 143
Spread the loveМаяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л. Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг” гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ. Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс Орчуулж,
Spread the love …Би энэ эмэгтэйтэй Дагенхэм дахь тоо томшгүй олон эгнээ дэлгүүрүүдийн дээр байрлах даруухан байранд танилцсан билээ. Надтай Ромфордод таарсан түүний танилуудын нэг нь намайг түүнд туслаач гэж тууштай гуйсан юм. Би ч тун тааламжтайгаар хүсэлтийг нь биелүүлэх болноо гэж хэлсэн билээ. Тийм дээ, Саутэнд дахь орон гэргүй амьтдад зориулж асран тэжээх газар байгуулсан эмэгтэйд хэн татгалзаж чадах билээ дээ. Харин тэндээс нь цыганууд илжгийг нь хулгайлчихсан аж. Би Полатай дэлгүүрүүдийн ард байдаг эмнэлэгтээ уулзахыг хүссэн авч танил маань, түүний сэтгэл санааны хүнд хэцүү төлөв байдал түүнийг гэрээсээ гарах боломж олгохгүй байгаа гэсэн юм. Тэгээд тэр оройноо би өөрөө түүнтэй уулзан ярилцаж, хэрэг явдлын учир юунд байгаа, хэрхэн түүний зовлон шаналлыг хөнгөлөх аргыг хайхаар түүнийг зүглэв. Намайг тэднийд очиход Пола гашуунаар уйлсаар байсан бөгөөд гэвч багтраа нь овоо жаахан намдсан байлаа. Би түүний гунигт түүхийг сонсоод тайвшруулахын тулд ховсын эмчилгээ хийх таатай мөчийг сонгож чадав. Миний аз болоход Пола гүн транст тун хялбархан
Spread the loveРомфорд дахь манай дэлгүүрт дунд эргэм насны нэгэн эмэгтэй дуртай, дургүй орж ирлээ. Түүний байдлыг харвал тэр энд ирэхийг нэг их хүсээгүй бололтой ажээ. Тэр яг л ямар нэг үл үзэгдэх хүч түүний нуруунаас түлхсэн юм шиг босгон дээр зогсоно. Эцэст нь тэр ярьж эхлэлээ: -Би таны хийдэг зүйлд итгэдэггүй л дээ. Гэхдээ тан мэтийн ямар ч хамаагүй хүнд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байна. Би таныг хүүд маань туслаач гэж хүсч явна. -Тэр яагаа вэ? -Тэр мах идэхгүй байгаа юм. -Энэ чинь сайн хэрэг шүү дээ. Та алах ёсгүй… -Тиймээ, ойлгомжтой. Гэхдээ та нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Тэр зөвхөн цагаан талх л иддэг. Бас амтат давхраат талх, Милкуэй л иддэг. Бас элсэн чихэр, тос, крахмал. Түүний ганц дутдаггүй зүйл эрдэнэ шиш… -Тэр хэдтэй вэ? – гэж би дөнгөж сонсогдохоор асуулаа. -12-той. Гэхдээ энэ бүхэн их удаан үргэлжилж байгаа юм. Хэтэрхий удаан. Их удаан. Намайг тэдний гэрт очиход Эндрю гудамжинд хөлбөмбөг