Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 5 0
Users Today : 13
Users Yesterday : 34
Total Users : 30650
Views Today : 15
Views Yesterday : 45
Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа. Прабхупада  хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр: -Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм. Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа. Жо Пайн: -Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны төлөөлөгч шашин номд
Улс төрийн тоглоомонд татагдан оролцох хэрэггүй. Ялгаагүй тэндээс хэн ч ялагчаар гарч ирдэггүй. Үнэний эрэлч гэдэг нь хуулиа дуулгавартай дагадаг иргэн хүн юм. Тэрээр одоо байгаа засаглалыг хувь тавилангаар түүнд илгээсэн засаглал гэдгийг ойлгож байдаг бөгөөд өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг. Энэ хийх ёстой зүйл нь нийгмийг эрүүл саруул болгоход туслах бурханлаг мэдлэгийг түгээх явдал. Дэлхий ертөнцийг зөвхөн бурханлаг арга замуудаар л өөрчилж болно. Халбагыг хадаасаар солих нь бүхий л цаг үеийн бүхий л ард түмний эртийн эртээс төөрөгдөж ирсэн төөрөгдөл юм. Бидэнд “Бхагавад-гита”, “Шримад-Бхагаватам”-д итгэх гүн итгэл бий ба эдгээр бүтээлүүдээс утган авсан мэдлэгийг түгээх нь бидний бэхлэлт. Энэ нь энэ амьдралд хангалттай хүрэлцэх билээ. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Шрила Прабхупадын шавь нарын нэг нь бүх амьд амьтад тэр ч байтугай сахиулсан тэнгэрүүд болон чөтгөрүүд бүгд Кришнад үйлчлэн зүтгэдэг тухай уншаад Шрила Прабхупадагаас гайхан асуусан нь:      -Кришнад үйлчилдгийн тухайд  сахиулсан тэнгэрүүд  бол ойлгомжтой. Харин чөтгөрүүд хэрхэн яаж үйлчилдэг болж байна? Сайн ойлгохгүй юм. Шрила Прабхупада түүн рүү анхааралтай харснаа:      -Чи өөрийгөө сахиулсан тэнгэр гэж битгий бод    –  гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top