Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
5
8
Users Today : 184
Users Yesterday : 120
Total Users : 58558
Views Today : 205
Views Yesterday : 143
Spread the love “Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ: “Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ. Бхагиратха-Ганга “Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ.Харамсалтай
Spread the love 11р боть, 15р бүлэг 2011 оны 4 сарын 7 Өвлийн ихэнхи цаг хугацааг би мантра унших, судар шастир судлахад зориулан Вриндаванд өнгөрөөв. Дараа нь хаврын эхээр Дурбанд болох Ратха-ятра баярыг оролцуулан хэд хэдэн номлолын үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Африкийг зорилоо. Би мөн өөрийн Өдрийн тэмдэглэлд шинэ бүлэг нэмэхсэн гэж ч бодож байлаа. Вриндаванд би нэг газраа л байсан болохоор номондоо шинэ бүлэг бий болгочих материал надад багахан байсан юм. Хэд хэдэн бишрэлтэн над руу захидал бичиж бичин туурвих ажлаа зогсоогоо юу хэмээн асууж билээ. “Бичиж туурвих нь надад хэдий таалагддаг гэлээ ч ямар нэг сонирхолтой зүйл тохиолдох тэр мөчийг хүлээх хэрэгтэй” хэмээн би хариулдаг байв. Энэтхэгийг орхин одоод тун ч удаагүй байтал сонин учралтай учрах учралыг удаан хүлээх шаардлага гарсангүй. Йоханснесбургт буугаад Дурбан хүрэхээр дараагийн онгоцонд суулаа. Онгоцонд суусан зорчигчдын олон төрөл анги надад их сэтгэгдэл төрүүлэв. “Мусульманууд, энэтхэгчүүд, христ шүтлэгтнүүд, иудеи нар гээд л африкчуудын, европчуудын, хятдуудын үр удмууд байна даа. Бүгд энд
Spread the love“Би бүх амьдралаа алдар нэрийн дунд энэхүү хоосон хуурмаг алдар нэрийн дунд өнгөрөөсөндөө харамсаж байна. Би жинхэнэ үнэ цэнэтэй зүйл юу болохыг мартжээ. Би энэ бие биш, харин сүнс юм ” Поп хөгжмийн хаан Майкл Жексон залуусын жирийн нэг шүтээн байсангүй харин ч бүр гайхалтай бодгаль байжээ. Олон хүүхэдтэй хар арьст гэр бүлд төрсөн(тэрээр есөн хүүхэдтэй айлын долоо дахь нь байжээ) ядуу жаал хүү материаллаг байдлын хувьд мөрөөдөж болох бүх зүйлд хүрсэн: алдар нэр, эд баялаг, амжилт гээд л. Тэр ч байтугай тэрээр өөрийн гадаад төрхөө өөрчилж европ төрхтэй цагаан арьстан болсон билээ. Тэрээр анагаах ухааны ололт амжилтын ач тусаар хэзээ ч үхэхгүй хэмээн үхлийн эсрэг зоримог уриа дуудлагыг хийж байсан юм. Жексоны үй олон шүтэн бишрэгчид яг л түүн шиг хувцаслан түүний алдартай “сарны алхалтыг” хийж, түүний дуунуудыг дуулж, үхэлгүй мөнхийг мөрөөддөг байв. Гэвч дэлхий ертөнц попын хааныг өршөөсөнгүй. Амьдралынхаа төгсгөлд тэрээр шударга бус гүтгэлэг, шүүх үйл ажиллагаа, үгүйрэл хоосролын заналхийлэл, өвчин эмгэг,