Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 4 9
Users Today : 12
Users Yesterday : 34
Total Users : 30649
Views Today : 14
Views Yesterday : 45
Жунагадхийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид (энэтхэгийн Гужарат муж) гир үүлдрийн үхрүүдийн шээсэнд алт байгааг олж илрүүлсэн тухай Indian Express сайт мэдээлжээ. Гирийн үнээд нь Гужарат мужийн Гир дүүргийн нэрээр нэрлэгдсэн үнээдийн удам юм. Судлаачид хромат-масс-спектрометрийн хийн аргыг ашиглан энэ дүгнэлтэд хүржээ. Профессор Балу Голакиагаар ахлуулсан шинжлэх ухааны судлагааны багийн ахлагчдын мэдэгдэж байгаагаар нэг литр үхрийн шээсэнд гурваас арван милиграмм алт агуулагдаж байна хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ алтыг шээсийг талстжуулах аргаар гаргаж авсан ажээ. “Өнөөдрийг хүртэл бидэнд үхрийн шээсэнд алт байдаг болон түүний эмчлэн анагаах хүч чадлын тухай эртний эх сурвалж судар болох Атхарва Ведийн мэдээлэл байсан билээ. Үүнийг батлах нягт няхуур судлагаа шинжилгээний үр дүнд бид дараахь дүгнэлтийг гаргалаа. Бид 400 орчим гир үнээдийн шээсэнд шинжилгээ хийсэн ба тэндээс алт агуулагдаж буйн ул мөрийг олсон юм” – гэж профессор Голакиа мэдэгджээ. “Алтны агууламж нас гүйцсэн үнээдээс илүүтэй тугал болон бага настай үхрийн шээсэнд илүүтэй өндөр хэмжээгээр агуулагдаж байсан байна.” Эрдэмтэд үүнийхээ хажуугаар одос үхэр, тэмээ, хонь, ямаадын шээсэнд судлагаа шинжилгээ хийсэн боловч тэндээс алтны
Бостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас  дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув. –         “Тэр өөрөө  өөрийгөө л Бурхан гэж хэлсэн”. –         “Ингэж
Энэ түүхийг Шрила Прабхупадын нэг шавь Бхактисиддхартха ярьсан билээ. Тэрээр 1991 онд Вермонт дахь хуралд буддистуудтай хамт оролцож байсан аж. Энэ ретритэд Далай Лам мөн оролцож байв.  Буддистуудуудаас гадна маш олон хүн цугласан байлаа. Эцэст нь хурлын тэргүүлэгчид ч ирж. Хурлын төгсгөлд Далай Лам хуралд оролцогсдыг бүгдийг нь цуглуулаад хэлсэн байна: “Би сүүлчийн Далай Лам. Би ийм зөгнөлийг хэлмээр байна. Надаас хойш Далай лам гэж байхгүй болно” гэжээ.  1991 онд тэр ингэж хэлж байсан байна шүү дээ. Тэнд байсан хүмүүс бүгд баахан цочирдоцгоож… Бхактисиддхартха прабху яаж ийгээд түүнд дөхөн очоод түүнээс: “Яагаад Далай Лам дахин мэндлэхгүй гэж?” хэмээн асуужээ. Далай лам түүн рүү хараад: “Чи  Бхактиведанта Свамигийн шавь биз дээ? Бхактиведанта Свами дэлхий ертөнцөд бүх зүйлийг яриад өгчихсөн байхад юуны тулд Далай Лам хэрэгтэй гэж?! ” хэмээн өгүүлсэн гэдэг. Тэрээр нэмж хэлэхдээ, та нарт байгаа тэр зүйл бол гайхамшигтай зүйл юм шүү хэмээсэн байна. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top