Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
9
1
Users Today : 32
Users Yesterday : 185
Total Users : 58591
Views Today : 34
Views Yesterday : 206
Spread the love Нэгэн удаа Бурхан Кришнагийн эцэг Нанда Махараджа өөрийн ах Упанандаас Говардхан толгой хэрхэн ариун Вриндаваны газар шороон дээр илрэн заларсан тухай асуусан байна. Упананда яг энэ асуултыг Пандавуудын эцэг Панду хаан өөрийн өвөг эцэг Бхишмад тавьж байсан тухай хариулсан ба Бхишма “Гарга-самхитагаас” дараахь түүхийг ярьж өгсөн байдаг. Нэгэн удаа Голока Вриндаван дээр Бурхан Кришна Шримати Радхаранид, Өөрсдийн тоглоом наадмаа материйн ертөнцөд илрүүлэн харуулах цаг болсон ба иймээс Түүнийг даруй Дэлхий гариг дээр төрөх хэрэгтэй тухай хэлсэн байдаг. Үүнд нь Радхарани, Өөрийн хайрт Враджа-дхама, Ямнуа, Говардхан толгойгүйгээр Тэрээр тэнд аз жаргалтай байж чадахгүй хэмээн хариулжээ. Харин Кришна Тэрээр үүнд санаа зовох зүйлгүй ба учир нь Түүнтэй хамт Враджа дхама, Ямуна, Говардхан толгой бүгд хамт буун залрах болно хэмээн Радхад итгүүлэн ятгасан байна. Энэ үйл явдлаас нилээд өмнө аугаа уул Дроначалын гэргий Салмали-двипын газар шорооноо Говардхан хэмээх хүүг төрүүлж өгчээ. Говардханыг төрөх үед тэнгэрт бүх сахиулсан тэнгэрүүд илрэн тодорч, цэцгийн хур оруулав. Мөн
Spread the loveТа бүхэндээ сэтгэл хөдөлгөмөөр нэгэн бяцхан түүхийг толилуулж байна. “Уг сармагчингийн барьж яваа бяцхан гөлөгний амьдарч байсан байшингийн дээвэр нь нурж үхлийн ирмэгт тулсан байхад нь тэрээр аварч, тэврэн гаргаж ирж” буй юм. Хэн амьтдад хайрлах, энэрэх сэтгэл байхгүй гэж хэлдэг билээ ? Энэ сармагчин нэг амьтны амьдралыг өөрчлөхийн тулд баатарлаг үйл үйлдсэн байна. Энэ дэлхий дээр маш их зовлон шаналал оршин байх боловч энэ сармагчинтай адил буянлаг шинж чанартай, өршөөнгүй хүмүүс өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа билээ. Хамтдаа цагаан хүнс хэрэглэж, эрүүл энх, амар амгалан эх болсон дэлхий дээрээ аж төрцгөөе хэмээн бид дуу хоолойгоо нэгтгэн таныг уриалж байна. Хэнд ч өөрийн таашаал ханамжийн төлөө бусдад зовлон учруулах эрх байдаггүй. Иймээс дахин дахин энэрэнгүй зөөлөн сэтгэлээр өөрсдийн ахан дүүс болсон амьтдад хандацгаая хэмээн чин зүрхний гүнээс та бүхнээс хүсэж байна. Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа
Spread the love Аялан номлогч. Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос 5-р боть, 27-р бүлэг ОХУ 2004. 12.24 Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив. Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ би төд удалгүй түүнд бас бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм. Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ, гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан