Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
6
0
6
Users Today : 47
Users Yesterday : 185
Total Users : 58606
Views Today : 53
Views Yesterday : 206
Spread the loveГанга мөрөн буюу “ Хатан ээж Ганга” хэмээн хүн төрөлхтөний дунд өргөмжлөгдсөн энэ мөрөн нь Энэтхэгийн түүх соёл шашин шүтлэгтэй салшгүй холбоотой. Сая сая хүмүүс түүнийг энэрэлт ижийгээ мэт тахин шүтэж нүгэл хилэнцийг ариусган угаадаг охин тэнгэр гэж шүтдэг билээ. Цаг хугацаанаас ангид орших Ведийн шастир энэ мөрний тухай өгүүлэх нь: Бурханлаг ертөнцөд орших бурханлаг нандин ундрагаас орчлонд залран морилохын өмнө Ганга мөрөн Бурханы Дээд Бодьгал Вишнугийн ариун өлмийг угааж, манай газар дэлхийн хөрсөн дээр буусан болно. Түүний үл ойлгогдох ариусгагч нандин чанар нь үүнд оршдог . Асралт энэ рашаанаар бузар муу муухайгаа ариусган урсуулах гэж мөргөлчид түүний эрэг дээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг Ганга мөрний төгсгөл болсон 1,600 милийн урттай урсгалыг Сагар хэмээн нэрийдэх ба Бенгал руу урсан нийлдэг.. Жил болгон сүсэгтэн олон Бенгалийн энэ тохойд мөргөл үйлдэх гэж хүрэлцэн ирдэг. Сударт энэ тухайд: ” Ганга Охин тэнгэр чампак цэцэг мэт сүүн цагаан нигууртай. Түүний лагшинг цагаан өмсгөл, эрдэнэсийн чулуу ба чимэг зүүлтээр чимэж, сая саяар тоолох олон сар гэрлээрээ мялааж, үзэсгэлэнт сайхнаар мишээсэн мэлмийг нь тодруулдаг. Тэрбээр мөнхөд гоо үзэсгэлэнт залуугаараа, аз хийморь, амжилтыг авчирагч
Spread the love Улаан утас Матхурад амьдардаг нэгэн гэгээнтэн байж гэнэ. Нэг удаа түүнд Италийн Ватикан сүмийн Пап ламтай уулзах боломж гарчээ. Ватиканаар аялсны дараа Пап ламын амьдардаг том барилгад орж ирэв Тэрээр маш сайхан гантиг шал болон алтадсан багануудыг харав. Тэгээд Пап ламын өрөөнд орж ирээд мэндийг асуухад түүнийг суухыг урив. Бяцхан биетэй гэгээнтэн суугаад түүнтэй таатай яриа хөөрөө өрнүүлэв. Үүний дараа гэгээнтэн ширээний буланд нэгэн улаан утас байхыг ажиглаад юу болохыг нь асуув “Аан энэ миний бурхантай холбоо баридаг утас” гэж хариулаад ямар нэгэн шийдэж чадахгүй хүндрэлтэй асуудал гарахад би биечлэн бурхантай яридаг юм гэв “Аан, хэрвээ би хэрэглэвэл та дургүйцэхгүй биз” гэж гэгээнтэн асуухад “Үгүйээ үгүй” хэрэглэ гэв Тэгээд бяцхан гэгээнтэн утсыг аваад итгэлтэйгээр дугаараа оруулж бурхантай ярилцав. Өөрийн хүндэтгэл бишрэл болон түүнтэй ярьж буйдаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд 5 минутын дараа утсаа тавив Тэрээр маш энгүүн нэгэн байсан бөгөөд Бурхантай тийм ч олон зүйлс ярилцсангүй тэгээд пап ламд талархсанаа илэрхийлэв. Пап
Spread the loveЖүжигчдийн бүрэлдэхүүн: Өгүүлэгч, харх, иогч, муур, үнээ, эхнэр, хүүхэд Үйл явдал: Иогч бадамлянхуа суултаар суун Харе Кришна мантраг уншиж байна. a Өгүүлэгч: Сатйа эринд нэгэн хүчирхэг йогч ариун ойд суугаад Бүхний дээд бодгаль Шри Кришнаг бясалгаж байлаа. Йогч маш энгүүн амьдрах агаад түүнд 2 ширхэг дотуур хувцас л байдаг байв. Өдөр бүр хэрэглэсэн дотуур хувцсаа угаагаад хажуугийнхаа бутан дээр хатаахаар өлгөдөг байлаа. Гэтэл нэг өдөр харх гарч ирэн бутан доогуур гүйн дотуур хувцсыг мэрэхийг оролдож гэнэ. Гэтэл иогч бясалгалаасаа гарч Иогч: Юу болж байна. Хэн нэгэн миний дотуур хувцасыг мэрэхийг оролдоно гэнээ, энэ муу харх л байж таарна гэж бодоод за яахав би өөрийнхөө ид шидийн хүчээр муур бүтээгээд хархыг зайлуулна гэж бодов. Тэгээд Ом Намо Муур гэж хэлмэгц цахилгаан цахин, аянга бууж муур гарч ирэв. Иогч: одоо би бясалгалдаа орж болох нь гэж бодтол муур дуугарч дахин саад болов. Иогч : Өө бурхан минь би муураа тэжээх ёстой гэдгээ мартчихсан байна ш дээ гээд за яахав үнээ