Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 3 3
Users Today : 30
Users Yesterday : 42
Total Users : 30633
Views Today : 41
Views Yesterday : 55
Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу? Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа. Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын доод хэлбэрт. Эндээс
Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч  мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино. Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг таслан авдаг аж.
Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн хувилгаан хэмээн зарлан  үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн ид шидийн хүчээ гарган маш олон  хүмүүсийг мунхруулж байв. Шрила Бхактивонада Тхакур Гаудиа сампрадагийн Кришнагийн ухамсрыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдсэн ачарья байв. Тэрээр хүчирхэг номлогч, Вайшнавын гүн ухааныг дэлгэрүүлэгч төдийгүй Бурхан Кришнагийн цэвэр чин бишрэлтэн байжээ. (Шрила Бхактивинода Тхакурын тухай сонсоогүй хүмүүст- тэрээр Шрила Гауракишор  Даса Бабажийн номын багш. Харин Шрила Гауракишор Даса Бабажи Шрила Бхактисиддханта Сиддханта Сарасвати Тхакурын номын багш байсан ба тэрээр Шрила Бхактиведанта Свами Прабхупада-н бурханлаг номын багш юм.   ) Энд дурдагдах бодит түүх нь Шрила Бхактивиноде Тхакурын намтраас авсан түүх юм. Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн  хувилгаан хэмээн зарлан  үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн
Scroll to Top