Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 6 3 4
Users Today : 75
Users Yesterday : 185
Total Users : 58634
Views Today : 86
Views Yesterday : 206
Spread the love Хоёр хүн хайч, хутга хоёрын аль нь аливаа зүйлийг зүсэхэд сайн бэ гэдэг дээр маргалдаж байв. “Хутга!” хэмээн нэг нь хэлэхэд, нөгөө нь, “Үгүй ээ, хайч” хэмээн мэтгэнэ. Тэдний маргаан тун халуун тэмцэл болон өрнөв. “Хэрэв чи зөвшөөрөхгүй бол чамайг би ус руу шиднэ” гэж хутгыг магтаж байсан нэг нь хэлэхэд “Үгүй, би өөрийн санаа бодлоос хэзээ ч ухарч няцахгүй. Хайч бүхнээс илүү!” гэж нөгөө нэг нь хариулав. Хутгыг өмгөөлөгч, эсэргүүцэгч этгээдээ ус руу түлхэн унагахад тэрээр бага шиг сэлэх гэж оролдоод чадалгүй эцэст нь эцэж ядраад живж эхлэв. Гэсэн ч тэрээр тун  зөрүүд өөрийнхөөрөө нэгэн байсан тул үхлийн ирмэг дээр очиж, усанд живж байхдаа ч уснаас гараа цухуйлган долоовор дунд хуруу хоёроороо хайчилж байгаа хөдөлгөөн үзүүлж өөрийн зөвийг батлахыг оролдож байсан гэдэг. Дүгнэлт Эрдэмтэд ба имперсоналистууд(Бурханы бодгаль бус буюу биет төлөвгүй гэж үзэгсэд) өөрсдийн ялагдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч байтугай тэднийг бүрэн дүүрэн ялаад байхад ч тэд өөрсдийнхөө зөв хэмээн зүтгэсээр
Spread the love Нэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв.“Тэр ч бас тамд унана”. “Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв. “Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов. Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд “Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав. “Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо. “Там”. Архичин эр хэсэг дуугүй байснаа,
Spread the love Бурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь: –        Тэнд юу болж байна? Сахиулсан тэнгэр хариулсан нь: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна. Гурван хоногийн өмнө: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна.   Шалгалт болохын өмнөх шөнө: –        Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан: –        За тэдэнд л туслая даа! гэв. ********************************** Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай  болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар  бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”.   ******************** ‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу?  гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад – Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан
Scroll to Top