Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 6 1 3
Users Today : 54
Users Yesterday : 185
Total Users : 58613
Views Today : 60
Views Yesterday : 206
Spread the love 1-р хэсэг    Гурван эрдэнэд итгэмүй. Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь. Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл. – Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл, – Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? гэвэл – Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв. Ямар юм олон бэ? гэхэд – Сэрэмжгүй муу заяатан олон гэв. Юу сайхан бэ? гэхэд – Саруул ухаан сайхан гэв. Юу хортой бэ? гэхэд – Өст сэтгэл хортой гэв. Юу худал вэ? гэхэд – Энэ нас худал гэв Юу үнэн бэ? гэхэд – Гурван эрдэнэ үнэн гэв. Юу муу вэ ? гэвэл – Хүний номгүй нь муу гэв Юу сайн бэ? гэхэд – Чин зориг сайн гэв – Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд – Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг
Spread the loveЭгэл ичих санаагүй зарим муу хүн Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил гэсэнтэй зохилдох үлгэр нь: Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас
Spread the love Өөрийн удам судраар маш ихээр бардамнан сайрхдаг нэгэн брахман-пандит амьдардаг байв гэнэ. Түүний бараг бүх өвөг дээдэс нь эрдэм номтой хүмүүс байж. Гэвч аажмаар түүний гэр бүлийн гишүүд сурах боловсроход огт дургүй болж, боловсрол олох гээч зүйлийг бүр орхин, хөзөр тоглох, даалуу хаях, шатар тоглох гэх зэргээр амьдралаа залгуулах болжээ. Амьдралаа авч явахын тулд тэд гэр бүлтэй хүмүүсийнхээр зочлон очиж, Шүтээнд нь мөргөл залбирал уншиж өгдөг байсан ч тэд ердөө зүгээр л хүмүүсийг мэхлэж байсан ба учир нь тэд мантра тарнийг ердөө ч зөв зүйтэй дуудаж чаддаггүй байв. Хэдий ийм байсан ч тэд өөрсдийгөө ховорхон тохиох аугаа их эрдэм мэдлэгтэй мэргэдүүд, тэдэнтэй дүйцэх хэн нэгэн олдох болов уу даа хэмээн сайрхцгаана. Учир нь гэвээс тэдний цусаар эрт дээр үеийнх нь их эрдэмт өвөг дээдсийнх нь цус гүйж байгаагаас тэр л дээ.    Нэгэн удаа нутгийн шударга үнэний төлөө тэмцэгч нар өөрийн тосгондоо үнэхээр их эрдэм чадалтай нэгэн хүнийг урьж энэхүү пандит гэж нэрлэгдэгчийн үнэн төрхийг илчилж, тэдний
Scroll to Top