Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
6
3
8
Users Today : 79
Users Yesterday : 185
Total Users : 58638
Views Today : 90
Views Yesterday : 206
Spread the loveХариг харамч болоод ямагт хар бодогч хүн нь Хэдий шадар янаг мөн боловч нэн бүү итгэ Хэтэрхий ихэст ч бол холын дайснаас Хишгийг нь идсэн дэргэдэх хүн хорлох нь олон бий. гэсэнтэй утга зохилдох үлгэр нь: Эрт цагт Варанасын оронд хүн явж үл болох нэгэн их зузаан ой моддын дотор Рүрү нэрт нэгэн бодисад гөрөөс байсан ажээ. Гэтэл нэгэн хүн их мөрөнд унаад урсаж машид их мэгдэн энэлэх дуугаар бархиран гасалж байхыг тэр гөрөөс үзээд ирж уснаас гаргав гэнэ. Тэр хүн машид баярлаж “Та миний амийг аварсан тул миний гэрт өөд бол. Би хүндлэл үйлдсүгэй” гэхэд Рүрү хэлсэн нь:” Хүний туршил өөр. Гөрөөсний туршил ч өөр тул миний тухай өөр хүнд бүү өгүүлэгтүн. Тэгвэл намайг хүндэлсэн болно” гээд ойдоо одов. Тэр цагт Варанасийн хааны их хатны зүүдэнд “Гайхамшигт сүр жавхлант нэг гөрөөс арслант ширээн дээр суугаад ном номлов” гэж зүүдэлсэнээ хаанд айлтгав. Хаан нь тийм гөрөөсийг үзсэн хүнд шан өгнө гэж зарласанд нөгөө
Spread the loveНэгэн хүн түүний хувь тавилан хэтэрхий хэцүү хүнд юм хэмээн бодох болжээ. Ингээд тэрээр Бурханд хандан: “Ай Эзэн минь, миний хүзүүнд зүүсэн загалмай арай л дэндүү хүнд юм. Миний мэдэх бусад хүмүүсийн зүүсэн загалмай хамаагүй хөнгөн байна. Та миний загалмайг арай жаахан хөнгөхөн болгох арга байна уу? ” гэхэд Бурхан хариуд нь: “Бололгүй яахав, би чамайг загалмай хадгалах сан руу илгээе. Тэгээд өөрт таалагдсан загалмайгаа сонгоод ав даа” гэжээ. Ингээд нөгөө хүн загалмай хадгалах санд хүрч очоод өөрт тохирчихмоор загалмайгаа сонгож гарав. Тэр бүх загалмайнуудыг хүзүүндээ зүүж үзсэн боловч түүнд бүгд л хэт хүнд юм шиг санагджээ. Бүх загалмайнуудыг зүүж дуусахад нөгөө хүнд загалмайнуудын хамгийн эцэст байсан нэгэн загалмай бусдаасаа арай хөнгөн мэт санагдаж гэнэ. Тэгээд тэр Бурханд хандан: “Үүнийг би авч болох уу?” хэмээн асуухад Бурхан хариуд нь: “Тэгэлгүй яахав, мэдээж болно. Энэ чинь өөрийн тань зүүж байсан загалмай шүү дээ. Чи нааш орж ирж, бусад загалмайнуудыг зүүж үзэхээсээ өмнө үүнийгээ хаалганд өлгөөд орхичихсон” хэмээн хариулж гэнээ. Хоёр хуврага Нэгэн удаа хөгшин, залуу хоёр хуврага нутгийн зүг аялаж явжээ. Тэдний замд нэгэн гол таарч. Гэвч бороо их орсноос тэр гол аймшигтай ихээр үерлэж байв гэнэ. Голын эрэг дээр нэгэн залуухан бүсгүй зогсож байлаа. Тэр эмэгтэй мөн л нөгөө эрэгт гарах хэрэгтэй байсан ч тэрээр бусдын тусламжгүйгээр голоор гарах боломжгүй байв. Тэр хоёр хуврага эмэгтэй хүнд хүрэхийг хориглосон хатуу сахилтай байжээ. Настай хуврага нь эмэгтэйд дөхөн очиж, түүний гараас хөтлөн гол гатлахад нь туслаж гэнэ. Ингээд цаашхи бүхий л замын туршид хуврагууд хоорондоо юу ч ярилгүй таг чиг явцгааж. Гэвч нутгийн захад хүрэх алдад залуу хуврага тэсч чадалгүй ам нээн: “Та яаж эмэгтэй хүнд хүрч чадаж байнаа?! Та чинь ийм ам тангараг тавьсан шүү дээ!” гэхэд нь настай хуврага нь тайвнаар: “Хачин юм даа, би түүнийг зүгээр л нэг эргээс нөгөө эрэгт тээж гаргасан. Харин чи түүнийг одоо болтол дотроо тээсээр явна шүү дээ” хэмээн хариулсан гэдэг. Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveНэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ. Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув: – Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод