Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
1
3
Users Today : 10
Users Yesterday : 42
Total Users : 30613
Views Today : 13
Views Yesterday : 55
Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа. Харе Кришна!! Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа. Бартыг өнгөрснөөс хойш би түүний эндэх материаллаг амьдралын төгсгөлийн хойноос гашуудахгүй байхыг хичээж байгаа ба оронд нь хамаг анхаарлаа Бхагавад Гитад, ялангуяа хоёрдугаар бүлэгт хандуулахыг хичээж байна. Тулаанд алагдсан бүх кшатригууд диваажингийн гаригт хүрч чадсан, тийм биз дээ? Бартыг алагдахаасаа өмнө Кришнагийн тухай бага ч атугай мэдэж байсан л гэж би найдаж байна даа. Хэдхэн өдрийн өмнө мянга мянган Прасадын жигнэмэгтэй илгээмжийг
Нэгэн удаа өглөө эрт Сиддхасварупа дас Шрила Прабхупада дээр, гартаа “Иисус Кришнаг хайрлаж байсан, Кришна Иисусыг хайрлаж байсан” гэсэн нэртэй ном барьсаар орж ирэв. Түүнд энэ номын тухай тэрээр ямаршуу бодолтой байгааг мэдэх нь их сонин байлаа. Номонд Кришнагийн ухамсрын ерөнхий дүр байдал, христ шүтлэгтэнгүүд тэдний эерэг байр суурийн тухай гаргасан болох нь номын нэрнээс нь ажиглагдаж байлаа. Номыг эргүүлж тойруулж хараад Шрила Прабхупада: Чи энэ номондоо мах идэхийн тухай юу ч өгүүлээгүй байна. Тэд махыг нь идэхийн тулд үхэр алдаг. Яагаад чи энэ сэдвийг хөндсөнгүй вэ? Христос “Бүү ал” гэж сургасан байдаг. Харин чи үүнийг номондоо хөндөлгүй орхиж. Энэ бол хамгийн чухал сэдэв. Христос: “Бүү ал” гэж хэлсэн. Гэтэд тэд алсаар байдаг. Шрила Прабхупада сэтгэл нэн ханамжгүй байлаа. Тэрээр цааш нь тайлбарлахдаа: Хэрэв хүн Христийг үнэхээр л хайрладаг юм бол тэрээр амьтны амь хорооход оролцохгүй байх ёстой. Би христ шүтлэгтэнгүүдээс “Иисус Эзэн “бүү ал” гэсэн байхад та нар яагаад ална вэ? ” гэж асуухад
Халуун усгүй! Агааржуулагчгүй! Телевизгүй! Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна. “Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм. Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна. Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ? Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно. Дуртай ч бай,