Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 3 8 3
Users Today : 189
Users Yesterday : 129
Total Users : 57383
Views Today : 204
Views Yesterday : 136
Spread the love..Хэрэв бид хэн нэгнийг шүүмжлэх аваас бид өөрсөддөө тухайн хүний сөрөг карма болон сөрөг чанарыг авдаг гэдгийг ойлгох нь чухал. Үйлийн үрийн хууль ингэж үйлчилдэг. Үүн шиг бид мөн магтаж байгаа тэр хүмүүсийнхээ шинж чанаруудыг өөртөө авдаг. Ийм ч учраас Ведүүд биднийг цаг ямагт Бурханы тухай болон ариун гэгээн хүмүүсийн тухай ярьж, тэднийг магтан алдаршуулж байхыг уриалдаг. Энэ бол бурханлаг чанаруудыг олж авах хамгийн хялбар зам юм. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг чанарыг өөртөө бий болгохыг хүсвэл тийм чанар бүхий хэн нэг ариун гэгээн хүний талаар унших юм уу эсвэл хэн нэгэнтэй тийм хүний талаар ярилцахад л хангалттай… Ийм учраас тэр ч байтугай барууны сэтгэл зүйчид амжилттай яваа, эерэг хандлагатай хүмүүсийн талаар бодох болон ярьж байхыг зөвлөдөг. Гэвч бидэнд аминч үзэл, атаархах сэтгэл хэдийчинээ их байхын хирээр хэн нэгний талаар сайн сайхныг ярихад төдийчинээ хэцүү болдог.  Бид хэнийг ч шүүмжлэхгүй байхад суралцах ёстой. Миний нэг өвчтөн байсан. Түүний төөрөг зурлагаар бол
Spread the love                                  Ведийн зурхайн тухай үндсэн ойлголт Хичээл №1 Ведийн зурхай гэж юу юм бэ? Өрнийн зурхайгаас юугаараа ялгаатай юм бэ?гэж та асууж болно. Вед нь нэн эртний ариун судар бичээс юм. Эдгээр нь 5000 жилээс ч өмнө оршин байжээ. Ведийн мэдлэгийн аугаа өргөн далай нь материаллаг болон бурханлаг эрдэм мэдлэгийг бүхэлд нь хамардаг. Энэхүү эрхэм нандин төгс төгөлдөр мэдлэгийг Бүхний Дээд Бурхан Шри Кришна ариун гэгээн мэргэд, риши нарт нээн өвлүүлжээ. Зурхайн ухаан нь ведийн эрдэм мэдлэгийн нэгээхэн хэсэг болдог ба эрт дээр цагаас багш шавийн барилдлагаар уламжлагдан иржээ. Ведийн зурхай нь хамгийн анхдагч зурхайн ухаан бөгөөд олон мянган жилийн тэртээд ч манай дэлхий дээр оршин байсан байна. Харин одоо бол зөвхөн энэтхэгийн газар нутаг дээр л оршин байна. Аажмаар тэрээр вавилоны, персийн, грекийн, хятад, түвдийн гэх мэт өөр бусад соёлд шингэн оржээ. Ведийн зурхай болоод өрнийн зурхай хоёрын хооронд онцгой хэд хэдэн ялгаа бий. Нэгдүгээрт, ведийн зурхай нь өнө эртний
Spread the loveМухурта – сонголтын зурхай Мухурта нь аливаа үйл эхлэх, өдөр, цаг хугацаа зэргийг тодорхойлдог Жйотишийн салбар гэдгийг №1 дэхь хичээлд өгүүлсэн. Энэ салбар ухаанаар жишээ нь, гэр бүл бололцох, аялал жуулчлал хийх, худалдаа арилжаа хийх, ажил бизнес эхлэх гэх гэх мэт аливаа чухал үйлийг эхлэх онцгой тааламжтай сайн цаг мөчийг сонгон олох ухаан юм. Мухурта нь нэг их зурхайн ухаан шаардахгүй хэдий ч өдөр тутмын амьдралд тус нэмэр болох олон үнэтэй мэдээллийг өгдөг. Мухуртыг хэрэглэх нь яагаад чухам үйлийн үр дагаварт нөлөөлдөг гэж? Мухурта нь аливаа чухал үйлийг гүйцэтгэж эхлэх хамгийн сайн таатай цагийг сонгох ухаан. Тэрээр гариг эрхсийн нөлөөлөл болон зурхайн бусад хүчин зүйлсийн тусламжтайгаар яаж тааламжтай байдлаар таагүй сөрөг нөлөөллийг арилгах, сааруулах болон хийж гүйцэтгэх үйлийг хэрхэн яаж илүү үр дүнтэй, өгөөжтэй байлгахад тусладаг. Мөн тухайн хүний хувь төөргөөр заяагдсан элдэв саад тотгорыг эсэргүүцэн зогсох, хувь төөргөөр оноогдсон элдэв хохирол, бэрхшээлийг саармагжуулах, даван туулах туслагч болно. Тэрээр хүний үйл, зурхайн
Scroll to Top