Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
0
5
Users Today : 2
Users Yesterday : 42
Total Users : 30605
Views Today : 4
Views Yesterday : 55
Нэгэн хүн түүний хувь тавилан хэтэрхий хэцүү хүнд юм хэмээн бодох болжээ. Ингээд тэрээр Бурханд хандан: “Ай Эзэн минь, миний хүзүүнд зүүсэн загалмай арай л дэндүү хүнд юм. Миний мэдэх бусад хүмүүсийн зүүсэн загалмай хамаагүй хөнгөн байна. Та миний загалмайг арай жаахан хөнгөхөн болгох арга байна уу? ” гэхэд Бурхан хариуд нь: “Бололгүй яахав, би чамайг загалмай хадгалах сан руу илгээе. Тэгээд өөрт таалагдсан загалмайгаа сонгоод ав даа” гэжээ. Ингээд нөгөө хүн загалмай хадгалах санд хүрч очоод өөрт тохирчихмоор загалмайгаа сонгож гарав. Тэр бүх загалмайнуудыг хүзүүндээ зүүж үзсэн боловч түүнд бүгд л хэт хүнд юм шиг санагджээ. Бүх загалмайнуудыг зүүж дуусахад нөгөө хүнд загалмайнуудын хамгийн эцэст байсан нэгэн загалмай бусдаасаа арай хөнгөн мэт санагдаж гэнэ. Тэгээд тэр Бурханд хандан: “Үүнийг би авч болох уу?” хэмээн асуухад Бурхан хариуд нь: “Тэгэлгүй яахав, мэдээж болно. Энэ чинь өөрийн тань зүүж байсан загалмай шүү дээ. Чи нааш орж ирж, бусад загалмайнуудыг зүүж үзэхээсээ өмнө үүнийгээ хаалганд өлгөөд орхичихсон” хэмээн хариулж гэнээ. Хоёр хуврага Нэгэн удаа хөгшин, залуу хоёр хуврага нутгийн зүг аялаж явжээ. Тэдний замд нэгэн гол таарч. Гэвч бороо их орсноос тэр гол аймшигтай ихээр үерлэж байв гэнэ. Голын эрэг дээр нэгэн залуухан бүсгүй зогсож байлаа. Тэр эмэгтэй мөн л нөгөө эрэгт гарах хэрэгтэй байсан ч тэрээр бусдын тусламжгүйгээр голоор гарах боломжгүй байв. Тэр хоёр хуврага эмэгтэй хүнд хүрэхийг хориглосон хатуу сахилтай байжээ. Настай хуврага нь эмэгтэйд дөхөн очиж, түүний гараас хөтлөн гол гатлахад нь туслаж гэнэ. Ингээд цаашхи бүхий л замын туршид хуврагууд хоорондоо юу ч ярилгүй таг чиг явцгааж. Гэвч нутгийн захад хүрэх алдад залуу хуврага тэсч чадалгүй ам нээн: “Та яаж эмэгтэй хүнд хүрч чадаж байнаа?! Та чинь ийм ам тангараг тавьсан шүү дээ!” гэхэд нь настай хуврага нь тайвнаар: “Хачин юм даа, би түүнийг зүгээр л нэг эргээс нөгөө эрэгт тээж гаргасан. Харин чи түүнийг одоо болтол дотроо тээсээр явна шүү дээ” хэмээн хариулсан гэдэг. Бэлтгэсэн: Балабхадра дас
Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ. Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув: – Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм
1-р хэсэг Гурван эрдэнэд итгэмүй. Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь. Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл. – Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл, – Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? гэвэл – Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв. Ямар юм олон бэ? гэхэд – Сэрэмжгүй муу заяатан олон гэв. Юу сайхан бэ? гэхэд – Саруул ухаан сайхан гэв. Юу хортой бэ? гэхэд – Өст сэтгэл хортой гэв. Юу худал вэ? гэхэд – Энэ нас худал гэв Юу үнэн бэ? гэхэд – Гурван эрдэнэ үнэн гэв. Юу муу вэ ? гэвэл – Хүний номгүй нь муу гэв Юу сайн бэ? гэхэд – Чин зориг сайн гэв – Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд – Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнц