Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
0
5
Users Today : 2
Users Yesterday : 42
Total Users : 30605
Views Today : 4
Views Yesterday : 55
Эрдэнийн сан субашидаас Сайн муу хоёр хүнд ав адил туславч Санаж хойно ачлах нь ер адил үгүй Сайн муу хоёр газар тариа тарихад адил боловч Сайтар ургаж боловсрохдоо их ялгаатай мэт. Эрхэм сайн хүнд өчүүхэн тус хүргэвч Үүрд түүнийг марталгүй явж магад ачилъюу Эрт цагт ундаассан хаанд нэгэн долоогоно өгсөн хүн Эцэст нь тэр хааны төрийн хагасыг эзэлсэн үлгэр мэт. гэсэнтэй зохилдох үлгэр нь: Урьд нэгэн оронд эцэг хөвгүүн хоёр байснаас эцэг нь үхэхдээ: “Хөвгүүн минь ээ!. Одоо би үхэх тул чи сайн ноёныг шүтэн, сайн хүнтэй ханилан, муустай бүү нөгц” гэжээ. Хойно тэр хөвүүн тэнсэхийн тулд нэгэн муу хааныг шүтээд түшмэл нь болж нэгэн муу гэргий авав. Тэгээд хаантай ойд явж байтал нэгэн барс хаан руу үсэрч ирсэнд илдээрээ цавчиж алав. Түүнд хаан баясаж “Чи надад амийг өгсөн их ачтан болов” гэв. Тэгээд тэр хүн хааны нэг бүжигч тогосыг хулгайлж нуугаад өөр нэгэн тогосыг гэртээ авч ирээд гэргийдээ ийн өгүүлэв. Энэ хаанд би тэр мэт ачилсан боловч миний ачийг
Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс. Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан. гэсэнтэй зохилдох үлгэр нь: Эрт урьд цагт Сарангэрэл нэрт нэгэн их хаан байлаа. Тэр хаан “хамаг амьтан юуг хүсвэл түүнийг өгсүгэй” гэж ам авч өглөг өгснөөр хамаг амьтан бүгд тэр хааныг магтан сайшаан хүндлэх болов. Түүнд хязгаар орны Бимасина нэрт нэгэн хаан атаархаж “хэн хүн Сарангэрэл хааны толгойг авч ирвэл би түүнд хаан төрийнхөө дундуурыг өгсүгэй” гэж өөрийн албатдаа зарласанд Лиүдүү нэрт нэгэн бярман би тэр хааны толгойг авч ирье гэж хаанд мэдүүлээд ирэх цагт Сарангэрэл хааны улсад элдэв муу ёр болов. Түүнийг хаалга сахигч тэнгэр мэдээд Лиүдүү бярманыг мунхруулаад дотор эс оруулав. Гэтэл ариун орны тэнгэрүүд хааны зүүдэнд ирж өгүүлрүүн: Эх болон хамаг амьтаныг гэтэлгэхийн тул Эрхэм бурханы хутгийг хүсэж Эрт цагаас тангарагласан өглөг бармид чинь Эдүгээ төгсөх шахаж атал Үүдний тэнгэр саад хийснийг
Хариг харамч болоод ямагт хар бодогч хүн нь Хэдий шадар янаг мөн боловч нэн бүү итгэ Хэтэрхий ихэст ч бол холын дайснаас Хишгийг нь идсэн дэргэдэх хүн хорлох нь олон бий. гэсэнтэй утга зохилдох үлгэр нь: Эрт цагт Варанасын оронд хүн явж үл болох нэгэн их зузаан ой моддын дотор Рүрү нэрт нэгэн бодисад гөрөөс байсан ажээ. Гэтэл нэгэн хүн их мөрөнд унаад урсаж машид их мэгдэн энэлэх дуугаар бархиран гасалж байхыг тэр гөрөөс үзээд ирж уснаас гаргав гэнэ. Тэр хүн машид баярлаж “Та миний амийг аварсан тул миний гэрт өөд бол. Би хүндлэл үйлдсүгэй” гэхэд Рүрү хэлсэн нь:” Хүний туршил өөр. Гөрөөсний туршил ч өөр тул миний тухай өөр хүнд бүү өгүүлэгтүн. Тэгвэл намайг хүндэлсэн болно” гээд ойдоо одов. Тэр цагт Варанасийн хааны их хатны зүүдэнд “Гайхамшигт сүр жавхлант нэг гөрөөс арслант ширээн дээр суугаад ном номлов” гэж зүүдэлсэнээ хаанд айлтгав. Хаан нь тийм гөрөөсийг үзсэн хүнд шан өгнө гэж зарласанд нөгөө хүн гөрөөсний