Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 0 0
Users Today : 39
Users Yesterday : 41
Total Users : 30600
Views Today : 52
Views Yesterday : 48
Үргэлжлэл 2-р хэсэг Нэгэн зүйл. Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирж эрлэг номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг номун хаан: – Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ? Чи авралт гурван эрднийг орой дээр шүтэж, авсан номын тангаргийг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? Өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу?үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг, эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шудрага санаатай явсан уу? үгүй юу? Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж, төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа
Үргэлжлэл 3-р хэсэг     ЗУРГААН ЗҮЙЛ Эрлэг номун хаан зарлиг болруун: Энэ өдөр нэгэн их буянтан өөд болж ирэхнээ хэмээсэнд эрлэгийнхэн цөмөөр босож хүндлэв. Тэр урьд зүгээс номын хувцас өмссөн махлаг дүртэй аяга тэхимлэг (гэлин) гурван зуу гаруй эр эм хүнийг дагуулан цан хэнгэрэг хөгжим сэлтээр маанийг аялгуулан шүлэглэж дурссаардээгүүр заларч явахдаа – Би мааньч Ёнжид гэгч билээ. Арилсан номын орноо одлоо. Эдүгээ эрлэгийн газар зуурдын сансарт байгаа хүн амьтан та нарын дотор урьд надтай номын барилдагаар учирсан хүн бий аваас одоо намайг дагаж явахтун! хэмээн дуугарах төдийгээр тамын мэс, хүрдэт хийгээд илд, мэс, навчит мод цөм газар дор орсон ба эрлэгүүд ер дуу чимээ гаргалгүй номхон байхыг энэ удаад үзэв. Тэр зарлигийг сонссон эрс, эмсийн олон сүнс миний ламтан мөн миний ламтан мөн хэмээн баярлалдан хойноос нь дагаж одсонд эрлэгийн зардас нар дэгээгээ дээш явуулж нилээд олон сүнсийг доош татан газар буулгав. Чойжид би тэр цагт харваас ламыг дагагсад нь бараг эмс охид, доош
Төгсгөл 4-р хэсэг АРВАН НЭГЭН ЗҮЙЛ Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуухад тэрээр ийн өгүүлрүүн:- би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян, нүгэл хэмээн ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй. Хойно Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйлгачин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжилсан билээ. Энд ирсэн хойноо үзвээс элдэв амьтны жаргаж зовох бүгд урьдын хийсэн буян, нүглээс болохыг мэдлээ. Одоо хаан түшмэд нар минь намайг хариулан соёрхоо! Би баян хааны авхай мөний тул баясгалант цагаан буян ихэд үйлдээд эргэж бараалхая гэсэн эрлэгийн түшмэд толь данснаа үзээд өгүүлрүүн: – Тансаг нууцын номыг хүртсэн
Scroll to Top