Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 9 7
Users Today : 36
Users Yesterday : 41
Total Users : 30597
Views Today : 48
Views Yesterday : 48
Цөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв. –         Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, – Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ? –         Өө, маш том, танаас хамаагүй том  гэж мэлхийн зулзага хариу өчив. –           Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав. –         Өө, үгүй дээ, хамаагүй том!  гэж хүү нь мэтгэв. –         Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов. –         Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа. Ийнхүү мэлхий-ээж өөрийгөө үлээн том болгохоо үргэлжлүүлсээр, ингэх бүрдээ тэрээр заан гээч амьтан ийм байсан уу гэж асууж байсан бөгөөд тухай бүрд нь мэлхийн зулзага: “Үгүй ээ, бүр том” гэж хариулж байлаа. Ингээд эцэс сүүлдээ өөрийн хэвлийгээ байж болох хамгийн дээд хэмжээнд
Нэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов.     Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв. Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув. Инжаан ч: “Эрхэм ноёнтон, энэ нөгөө алтан ваар тань. Түүнийг хийхэд амаргүй байлаа шүү” гэхэд “Чи тоглож байна уу? Энэ чинь чулуун ваар л байна шүү дээ” гэж газрын эзэн ундууцав. Хариуд нь уран дархан:
Тосгоны нэгэн эр хэдхэн англи үгийг хальтхан сонсоод өнгөрчээ. Тэгээд тэдгээр үгсээс мань эр “тийм”, “үгүй”, “их сайн” гэсэн үгүүдийг л тогтоож амжсан байна. Харин энэ үгүүдийн утга санааг ойлгох гэж хэзээ ч нухацтай оролдож байгаагүй авч харин дотроо энэ хэдэн үгүүдийг хүмүүс дунд хэрэглэвэл “англиар ярьдаг эрхэм” хэмээн бусад хүмүүс түүнийг хүндлэнэ хэмээн сэтгэв.   Нэгэнтээ хэдэн дээрэмчин этгээд хүн амины хэрэг үйлдчихээд дараа нь хууль шүүхэд баригдахгүйн тулд энэ гэмт хэргийн гэм буруутан нь мөнөөхь тосгоны эрийг байхаар бүх зүйлийг зохион байгуулжээ. Тариачин эрийг шүүхийн танхимд авч ирээд шүүгч түүнээс бенгаль хэлээр: “Энэ хүн амины хэргийг та үйлдсэн үү?” гэхэд   мань тэнэг  дотроо бодсон нь :“хэрвээ шүүгчтэй англиар ярьвал тэр надад хүндэтгэлтэй хандаж, намайг барууны соёлоор хүмүүжсэн хүн гэж тооцоод, намайг энэ гэмт хэрэгт буруутгахаа больж, суллан тавих биз” хэмээн бодож, шүүгчид хандан англиар: “Тийм” хэмээн хариу өчив. Дараа нь шүүгч түүнээс: “Энэ үед тантай хамт өөр хэн нэгэн байсан уу?”. “Үгүй” гэж тун ч хурднаар тариачин эр хариуллаа. Тэгмэгц
Scroll to Top