Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
9
6
Users Today : 35
Users Yesterday : 41
Total Users : 30596
Views Today : 45
Views Yesterday : 48
Ведийн зурхайн тухай үндсэн ойлголт Хичээл №1 Ведийн зурхай гэж юу юм бэ? Өрнийн зурхайгаас юугаараа ялгаатай юм бэ?гэж та асууж болно. Вед нь нэн эртний ариун судар бичээс юм. Эдгээр нь 5000 жилээс ч өмнө оршин байжээ. Ведийн мэдлэгийн аугаа өргөн далай нь материаллаг болон бурханлаг эрдэм мэдлэгийг бүхэлд нь хамардаг. Энэхүү эрхэм нандин төгс төгөлдөр мэдлэгийг Бүхний Дээд Бурхан Шри Кришна ариун гэгээн мэргэд, риши нарт нээн өвлүүлжээ. Зурхайн ухаан нь ведийн эрдэм мэдлэгийн нэгээхэн хэсэг болдог ба эрт дээр цагаас багш шавийн барилдлагаар уламжлагдан иржээ. Ведийн зурхай нь хамгийн анхдагч зурхайн ухаан бөгөөд олон мянган жилийн тэртээд ч манай дэлхий дээр оршин байсан байна. Харин одоо бол зөвхөн энэтхэгийн газар нутаг дээр л оршин байна. Аажмаар тэрээр вавилоны, персийн, грекийн, хятад, түвдийн гэх мэт өөр бусад соёлд шингэн оржээ. Ведийн зурхай болоод өрнийн зурхай хоёрын хооронд онцгой хэд хэдэн ялгаа бий. Нэгдүгээрт, ведийн зурхай нь өнө эртний уламжлал дээр тулгуурлан
Мухурта – сонголтын зурхай Мухурта нь аливаа үйл эхлэх, өдөр, цаг хугацаа зэргийг тодорхойлдог Жйотишийн салбар гэдгийг №1 дэхь хичээлд өгүүлсэн. Энэ салбар ухаанаар жишээ нь, гэр бүл бололцох, аялал жуулчлал хийх, худалдаа арилжаа хийх, ажил бизнес эхлэх гэх гэх мэт аливаа чухал үйлийг эхлэх онцгой тааламжтай сайн цаг мөчийг сонгон олох ухаан юм. Мухурта нь нэг их зурхайн ухаан шаардахгүй хэдий ч өдөр тутмын амьдралд тус нэмэр болох олон үнэтэй мэдээллийг өгдөг. Мухуртыг хэрэглэх нь яагаад чухам үйлийн үр дагаварт нөлөөлдөг гэж? Мухурта нь аливаа чухал үйлийг гүйцэтгэж эхлэх хамгийн сайн таатай цагийг сонгох ухаан. Тэрээр гариг эрхсийн нөлөөлөл болон зурхайн бусад хүчин зүйлсийн тусламжтайгаар яаж тааламжтай байдлаар таагүй сөрөг нөлөөллийг арилгах, сааруулах болон хийж гүйцэтгэх үйлийг хэрхэн яаж илүү үр дүнтэй, өгөөжтэй байлгахад тусладаг. Мөн тухайн хүний хувь төөргөөр заяагдсан элдэв саад тотгорыг эсэргүүцэн зогсох, хувь төөргөөр оноогдсон элдэв хохирол, бэрхшээлийг саармагжуулах, даван туулах туслагч болно. Тэрээр хүний үйл, зурхайн хүчин зүйлсийн
Жйотиш – энэ нь Ведийн одон зурхай хийгээд одон орны ухаан юм. Жйотиш нь гэрэл гэсэн утгатай тул энэ нь “Гэрлийн тухай эрдэм ухаан” гэдэг утгыг илтгэдэг. Ведийн талаар мэдлэг бүхий хүмүүсийн хувьд Жйотиш нь нэн эртний түүх уламжлалтай ба Ведийн уламжлалт эрдэм мэдлэг дээр үндэслэгдсэн гэдгийг мэднэ. Юуны түрүүнд Жйотишийн ерөнхий суурь ойлголтуудыг олж авах хэрэгтэй юм. Жйотиш буюу Ведийн зурхайн ухааны хувьд 9 грах буюу гариг, 12 раши буюу орд, 12 бхава буюу гэр гэдэг үндсэн ухагдахуунуудыг хэрэглэдэг. Граха гэдгийг ерөнхийдөө гариг хэмээн орчуулдаг ч энэ нь тийм ч оновчтой орчуулга биш юм. Граха буюу гариг нь энэхүү газар дэлхий дээр амьдран оршиж буй амьд амьтаст мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байдаг биет. Биднээс хол орших оддын үзүүлэх нөлөө бага харин Нар, Сар болон Нарны системийн бусад гаригууд бидэнд маш хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Дээр бид 9 гаригийн тухай өгүүлсэн. Нар, Сар, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир гэсэн үндсэн 7 гаригаас гадна чайа грахууд