Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 9 4
Users Today : 33
Users Yesterday : 41
Total Users : 30594
Views Today : 43
Views Yesterday : 48
Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм. Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг. Сувд – амгалан тайван байдлын чулуу Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт
Юу юунаас илүүтэй өндөр чанартай чулууг зүүх хэрэгтэй. Хуруунууд нь чулууны нөлөөг биеийн бусад хэсгүүдэд тархаан түгээх онцгой чадварыг шингээсэн байдаг. Учир нь тэд тархи болон мэдрэлийн системийн нарийн сувгуудтай холбоотой. .. Долоовор хуруу: Бархасвадь Дунд хуруу: Санчир Ядам хуруу: Нар болон Сар Чигчий: Буд Баруун гарын эрхий: Нар Зүүн гарын эрхий: Сар Гэвч эрхий хуруунд бөгж зүүхийг ихэнхидээ санал болгодоггүй. Учир нь энэ нь зохимжгүй харагдахын зэрэгцээ бие дэхь энергийн урсгалыг түгждэг. Ихэнхидээ бөгжийг тухайн харгалзсан гаригийн эсвэл жам ёсны найз гаригийн хуруунд зүүдэг. .. Сарны чулуу нь Нарны болон Бархасвадийн хуруунууд болох ядам, долоовор хуруунуудад сайн үйлчилдэг. Ангарагийн чулууг Бархасвадийн мөн Нарны хуруунд буюу долоовор хуруунд зүүнэ. Сугарын чулууг Санчирын эсвэл Будын хуруунууд буюу дунд эсвэл чигчий хуруунд зүүнэ. Раху, Кету гаригийн чулууг Санчирын эсвэл Будын хуруунд зүүдэг. .. Баруун гаранд нарны болон бурханлаг хүч илүү агуулагддаг тул зурхайн заслын зорилгоор энэ гарт бөгж зүүхийг илүүд үздэг. Гэвч зүүн гарт зүүх нь
..Хэрэв бид хэн нэгнийг шүүмжлэх аваас бид өөрсөддөө тухайн хүний сөрөг карма болон сөрөг чанарыг авдаг гэдгийг ойлгох нь чухал. Үйлийн үрийн хууль ингэж үйлчилдэг. Үүн шиг бид мөн магтаж байгаа тэр хүмүүсийнхээ шинж чанаруудыг өөртөө авдаг. Ийм ч учраас Ведүүд биднийг цаг ямагт Бурханы тухай болон ариун гэгээн хүмүүсийн тухай ярьж, тэднийг магтан алдаршуулж байхыг уриалдаг. Энэ бол бурханлаг чанаруудыг олж авах хамгийн хялбар зам юм. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг чанарыг өөртөө бий болгохыг хүсвэл тийм чанар бүхий хэн нэг ариун гэгээн хүний талаар унших юм уу эсвэл хэн нэгэнтэй тийм хүний талаар ярилцахад л хангалттай… Ийм учраас тэр ч байтугай барууны сэтгэл зүйчид амжилттай яваа, эерэг хандлагатай хүмүүсийн талаар бодох болон ярьж байхыг зөвлөдөг. Гэвч бидэнд аминч үзэл, атаархах сэтгэл хэдийчинээ их байхын хирээр хэн нэгний талаар сайн сайхныг ярихад төдийчинээ хэцүү болдог.  Бид хэнийг ч шүүмжлэхгүй байхад суралцах ёстой. Миний нэг өвчтөн байсан. Түүний төөрөг зурлагаар бол тодорхой наснаас
Scroll to Top